1 MONGOLIA TO SPEND 1 PCT OF ANNUAL STATE BUDGET ON DISASTER PREPAREDNESS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/04/24      2 OYU TOLGOI CROSSES US$9 BILLION IN-COUNTRY SPEND WWW.OT.MN PUBLISHED:2019/04/24      3 LADA ENTERS THE MARKET OF MONGOLIA WWW.LADA.RU PUBLISHED:2019/04/24      4 MONGOLIAN SOLDIERS WIN THE FIRST 40 PLACES OF DANCON MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/24      5 CHINA'S GREEN LIGHT ON COAL POWER WON'T TRIGGER NEW PLANT BOOM WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2019/04/24      6 MONGOLIA CELEBRATES WORLD BOOK DAY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/04/24      7 BLAST AT INNER MONGOLIA CHEMICAL PLANT KILLS 3 WWW.NYTIMES.COM PUBLISHED:2019/04/24      8 RUSSIA-MONGOLIA TRADE TURNOVER EXPANDED WWW.RUSEXPORTER.COM PUBLISHED:2019/04/24      9 THE TALE OF THE FOUNTAIN AND THE CAR PARK WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/23      10 EXXON IS HELPING CHINA MOVE AWAY FROM COAL WWW.CNN.COM PUBLISHED:2019/04/23      “ОЮУ ТОЛГОЙ”-Н ДОТООДОД ЗАРЦУУЛСАН НИЙТ МӨНГӨН ХӨРӨНГӨ 9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЛАА WWW.OT.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     Г.РАГЧААСҮРЭН: ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ СЭРГЭЛЭЭ ГЭЭД ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНХАУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ ҮНЭ ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС НЭМЭГДЭНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООСНООР ҮҮСЭЖ БОЛОХ ДОЛООН ЭРСДЭЛ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ I УЛИРАЛД УЛСЫН ТӨСӨВТ 57.7 САЯ АМ.ДОЛЛАР ОРУУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     УСНЫ АГЕНТЛАГ БАЙХГҮЙГЭЭС УС, ГОЛ ШИРГЭХ ХҮЧИН ЗҮЙЛ УНДАРСААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИ ҮНДЭСНИЙ ХУДАЛДАН АВАЛТАД 98 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     "ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ, ЭРХЗҮЙН ОРЧИН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     УСНЫ ҮНИЙГ НЭМЖ, ЛИТР ТУТАМД НЬ 71 МӨНГӨ БОЛГОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/23    

Student Intern (OT)

Оюутны дадлагын хөтөлбөрийн зар

Нээлтийн огноо: 2018-12-18
Хаалтын огноо: 2018-12-31 17:30
Хэлтэс: Дадлагажигч оюутан
123

 

“Оюу толгой”ХХК-ийн ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Улаанбаатар хотод дадлагахийх боломжийг олгож байна .

  • График, дизайнер – 1
  • Санхүү, Эдийн засаг – 2
  • Мэдээлэл технологи – 1
  • Архив , бичиг баримтжуулалт – 1
  • Уул уурхайн инженер – 1
  • Маркетинг, бизнесийн удирдлага -1

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Тавигдах шаардлага

 

  • Монгол улсын иргэн
  • Дараах чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа 2-4 дүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч үнэлгээ 3 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг 
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

 

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана. 
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.