Transportation managing worker (MCS)
Алба/Нэгж: Төслийн нэгж
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Төслийн хэрэгцээ шаардлага, зорилтод нийцүүлэн аливаа түүхий эд, бараа, үйлчилгээ, мэдээлэл, санхүүгийн хөрөнгийг эхлэл цэгээс зорилтот цэг хүртэл хамгийн үр ашигтай шилжүүлэлт ба хадгалалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, зорилго зорилт, бодлогыг хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага:
- Инженер, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Тээвэр ложистик чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Агуулах, ложистикийн удирдлагын талаар мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой