1 FACEBOOK WILL LET SOME OF ITS USERS SEE IF THEY INTERACTED WITH RUSSIAN PROPAGANDA WWW.BUSINESSINSIDER.COM  PUBLISHED:2017/11/23      2 TESLA LEADS SURGE IN U.S. ASSET-BACKED SECURITIES WWW.BLOOMBERGTV.MN PUBLISHED:2017/11/23      3 BRITAIN SETS ASIDE $4 BILLION FOR BREXIT WWW3.NHK.OR.JP PUBLISHED:2017/11/23      4 OIL SETS ITSELF UP FOR FALL IF OPEC CAN'T DELIVER CUTS EXTENSION WWW.BLOOMBERG.COM  PUBLISHED:2017/11/23      5 THESE DOOMSDAY PREPPERS ARE STARTING TO SWITCH FROM GOLD TO BITCOIN WWW.MINING.COM  PUBLISHED:2017/11/23      6 MONGOLIA ATTENDS ASEM FOREIGN MINISTERS' MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2017/11/23      7 NOVEMBER 22, 2017 TRADING REPORT WWW.MSE.MN PUBLISHED:2017/11/23      8 ADB TO PROVIDE A $50 MILLION LOAN TO HELP MONGOLIA SUSTAIN EDUCATION QUALITY AND ACCESS WWW.AKIPRESS.COM  PUBLISHED:2017/11/23      9 DOLLAR DUMPED, BONDS BOOSTED ON FED INFLATION CAUTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2017/11/23      10 YOU CAN BUY ALMOST ANYTHING ONLINE IN CHINA, EVEN A JUMBO JET WWW.RT.COM  PUBLISHED:2017/11/23      УБТЗ НИЙГЭМЛЭГ 441 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ХЯТАД УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ НИСДЭГ МАШИНЫ КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВЛАА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     БАНКНУУДЫН АКТИВЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН ИРЭХ САРЫН ДУНДУУР ГАРНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ҮСХ: АДУУНЫ МАХНЫ ЭКСПОРТ 3.9 ДАХИН ӨССӨН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТИЙГ БЛҮҮМБЭРГ ТВ МОНГОЛИА ОНЦОЛЛОО WWW.MSE.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР МОНГОЛ УЛС 26 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ГАДААД ӨРТЭЙ ГЭВ WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ЧУУЛГАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХИЙГ ӨӨРЧЛӨВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     БАЙГАЛИЙН ШАТДАГ ХИЙ (CNG)-Н СТАНЦ БАЙГУУЛЖ БАЙГАА АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN НИЙТЭЛСЭН:2017/11/23     ЗАРИМ КОМПАНИЙН АРИЛЖААГ ТҮР ЗОГСООХООР БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2017/11/22    

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн тоо 27 хувиар нэмэгджээ www.bloombergtv.mn

2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум, нийслэлээс 3.2 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал 2017-2025 онд 24.5 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоог НҮБ гаргажээ. Харин агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн нэг жилд 27 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, 2016 оны есдүгээр сараас хойш утаагүй шахмал түлшний үйлдвэрлэлийн чиглэлээр гурван компани бизнесээ эхлүүлжээ. Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй шахмал түлш нь зах зээлд нэг тонн нь 125-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. "Дэрст тохой", "Хур туг", "Баялаг эрдэнэ цом" тэргүүтэй компаниуд энэ төрлийн түлш нийлүүлж байгаа юм. Эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжихээр Засгийн газар 2017-2018 онд 461 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Үүнээс гадна утаанаас хамгаалах амны хаалтууд болон утаа шүүгч филтерүүд 1800 төгрөгөөс 110 мянган төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Монгол Улс жилд дунджаар найман сая ам.долларын амны хаалтыг импортолдог талаар Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд дурджээ. Дотоодын үйлдвэрлэгчид мөн шүүлтүүртэй амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тухайлбал, "Мөнхийн цагаан жим" компани "PM2.5" маркийн шүүлтүүртэй амны хаалт үйлдвэрлэж байна. “Оюу Толгой” тэргүүтэй уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тус компани жилд дөрвөн сая орчим амны хаалт үйлдвэрлэж, нэг тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг талаараа мэдээлжээ. Харин "Эрбуб" компани Герман стандартаар зургаан давхар шүүлтүүр бүхий 15 төрлийн амны хаалт үйлдвэрлэж нэг ээлждээ 1200-1400 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг байна.

Түүнчлэн өвлийн улиралд уушги хамгаалах, цэвэршүүлэх үйлчилгээтэй "Тавипек" эмийг "Монгол эм импекс" компани 2016 оноос албан ёсны эрхтэй худалдаалж эхэлжээ. Энэхүү эм нь уушгийг хамгаалахаас гадна утаанаас үүдсэн бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй талаар мэдээллээ. Мөн аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл чацарганын ундааны борлуулалт 50 хүртэлх хувиар өсдөг талаар "Монос хүнс" компани онцолсон юм.



Нийтэлсэн огноо2017-10-23