1 FACEBOOK WILL LET SOME OF ITS USERS SEE IF THEY INTERACTED WITH RUSSIAN PROPAGANDA WWW.BUSINESSINSIDER.COM  PUBLISHED:2017/11/23      2 TESLA LEADS SURGE IN U.S. ASSET-BACKED SECURITIES WWW.BLOOMBERGTV.MN PUBLISHED:2017/11/23      3 BRITAIN SETS ASIDE $4 BILLION FOR BREXIT WWW3.NHK.OR.JP PUBLISHED:2017/11/23      4 OIL SETS ITSELF UP FOR FALL IF OPEC CAN'T DELIVER CUTS EXTENSION WWW.BLOOMBERG.COM  PUBLISHED:2017/11/23      5 THESE DOOMSDAY PREPPERS ARE STARTING TO SWITCH FROM GOLD TO BITCOIN WWW.MINING.COM  PUBLISHED:2017/11/23      6 MONGOLIA ATTENDS ASEM FOREIGN MINISTERS' MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2017/11/23      7 NOVEMBER 22, 2017 TRADING REPORT WWW.MSE.MN PUBLISHED:2017/11/23      8 ADB TO PROVIDE A $50 MILLION LOAN TO HELP MONGOLIA SUSTAIN EDUCATION QUALITY AND ACCESS WWW.AKIPRESS.COM  PUBLISHED:2017/11/23      9 DOLLAR DUMPED, BONDS BOOSTED ON FED INFLATION CAUTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2017/11/23      10 YOU CAN BUY ALMOST ANYTHING ONLINE IN CHINA, EVEN A JUMBO JET WWW.RT.COM  PUBLISHED:2017/11/23      УБТЗ НИЙГЭМЛЭГ 441 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ХЯТАД УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ НИСДЭГ МАШИНЫ КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВЛАА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     БАНКНУУДЫН АКТИВЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН ИРЭХ САРЫН ДУНДУУР ГАРНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ҮСХ: АДУУНЫ МАХНЫ ЭКСПОРТ 3.9 ДАХИН ӨССӨН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТИЙГ БЛҮҮМБЭРГ ТВ МОНГОЛИА ОНЦОЛЛОО WWW.MSE.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР МОНГОЛ УЛС 26 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ГАДААД ӨРТЭЙ ГЭВ WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     ЧУУЛГАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХИЙГ ӨӨРЧЛӨВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     БАЙГАЛИЙН ШАТДАГ ХИЙ (CNG)-Н СТАНЦ БАЙГУУЛЖ БАЙГАА АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/11/23     11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN НИЙТЭЛСЭН:2017/11/23     ЗАРИМ КОМПАНИЙН АРИЛЖААГ ТҮР ЗОГСООХООР БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2017/11/22    

Nasdaq: Монгол Улс өрөө цэгцэлнэ www.bloombergtv.mn

"Монгол Улс бондоо буцаан худалдаж авах, шинэ бонд гаргах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлбэл эдийн засгийн байдал өнгөрсөн оныхоос сайжрахаар байна. Хэдий тийм боловч төсвийн тэнцлээ сайжруулах чиглэлд хийх ажил их байгаа"-г “Nasdaq” онцоллоо. 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.доллар, үүний дараа “Дим Сам” бондын 160 сая ам.долларын төлөлтийг хийх хуваарьтай байгаа юм. Эдгээр төлөлтийг хийхийн тулд Засгийн газар шинэ бонд гаргахаас гадна 2018 онд хугацаа нь дуусаж байгаа бондоо эргүүлэн худалдан авах санал гаргаад байна. Өөрөөр хэлбэл “Чингис” бондын хувьд 1000 ам.долларын нэрлэсэн үнэтэй бондыг 1003.75 ам.доллар, 10,000 юанийн нэрлэсэн үнэтэй бондыг 10,037.5 юаниар авах санал гаргасан аж. Энэ саналын хугацаа Нью-Йоркийн цагаар аравдугаар сарын 24-ний өдөр дуусна. Ам.долларын бондын хувьд 3.75 ам.долларын зөрүүг бонд гаргасан Засгийн газарт эзэмшиж буй бондоо худалдаж байгаа хөрөнгө оруулагч авах юм. “Nasdaq.com”-д нийтэлснээр Засгийн газрын төсвийн зарцуулалт нэмэгдэж, түүхий эдийн үнэ унаснаар Монгол Улс дефолт зарлах эрсдэл нүүрлэсэн бөгөөд улмаар 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг гаргахдаа 10.875 хувийн хүү төлөхөөр болсон юм. Энэ нь Засгийн газрын хувьд 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байна.

“Moody's”-ийн тооцоолсноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гадаад валютын нөөцийн хэмжээ энэ онд 1.7 тэрбум ам.долларт хүрч магадгүй байна. Харин Олон Улсын Валютын Сангийн мэдээлснээр төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэхээр байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байгаа юм. Энэ нь санхүүжилтийн гүйцэтгэл 70 хувьтай байгаа гэсэн үг ажээ. Үүн дээр ирэх онд төлөх бондын төлбөрүүд нэмбэл нийт таван их наяд төгрөгийн төлбөрийг ойрын дөрвөн сарын хугацаанд хийх шаардлага тулаад байна. Санхүү хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох замаар эдгээр төлбөрийг хийж дуусгана гэдгээ Сангийн сайд мэдээлсэн юм.



Нийтэлсэн огноо2017-10-23