1 MONGOLIA-CHINA AGREE TO COLLABORATE IN INCREASING MEAT EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      2 U.S. AND MONGOLIA SEEK TO STRENGTHEN ECONOMIC RELATIONSHIP WWW.STRTRADE.COM PUBLISHED:2018/09/21      3 MONGOLIA, U.S. LEADERS DISCUSS BILATERAL TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/09/21      4 BELT AND ROAD SIGNIFICANT TO MONGOLIA, PEOPLE AROUND WORLD -- ACADEMIC WWW.ENG.YIDAIYILU.GOV.CN PUBLISHED:2018/09/21      5 PETRO MATAD UPDATES MONGOLIA EXPLORATION WWW.OGJ.COM PUBLISHED:2018/09/21      6 RIO TINTO’S EXIT FROM COAL PAYS OFF, TO RETURN $3.2B FROM SALES PROCEEDS TO SHAREHOLDERS WWW.MINING.COM PUBLISHED:2018/09/21      7 OPENING CEREMONY OF SAINSHAND SALKHIN PARK HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      8 ALIBABA’S MA SAYS TRUMP’S TRADE WAR ‘DESTROYED’ HIS PROMISE TO CREATE JOBS FOR 1MN AMERICANS WWW.RT.COM  PUBLISHED:2018/09/21      9 LEGAL DISPUTE OVER EMC OWNERSHIP COMES TO AN END WWW.ZGM.MN PUBLISHED:2018/09/20      10 ERDENES TAVAN TOLGOI REVENUE SURGES DUE TO HIGHER COAL PRICES WWW.NEWS.MN PUBLISHED:2018/09/20      НУРАХ ДӨХСӨН БАЙРУУДЫГ ШИНЭЧЛЭХ КОМПАНИ ОЛДОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛС ВАШИНГТОН, ПЁНЬЯНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ЗУУЧЛАХАД БЭЛЭН ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УЛСЫН ХЭМЖЭЭНД 85.3 МЯНГАН ТОНН ТӨМС ХУРААН АВААД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ЗГ: БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ УСНЫ НӨӨЦИЙГ САЙЖРУУЛАХ, ХЭРЭГЛЭСЭН УСЫГ БУЦААН АШИГЛАХАД ЗАРЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ҮСХ: УЛААНБААТАРТ АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН УЛСЫН ДУНДЖААС 121.7 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН XII УУЛЗАЛТААР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     2019 ОНЫГ МОНГОЛ, АМЕРИКИЙН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УУРХАЙЧДЫН АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭЖ, ЦАЛИН ӨСЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН ӨМЧЛӨЛ ТОЙРСОН ХУУЛЬ ЗҮЙН МАРГААН ЭЦЭС БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20    

У.Хүрэлсүх: Төрийн албаны бүх шатанд өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана www.unuudur.mn

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар нь тамгаа гардсан өдөр буюу өнгөрөгч баасан гаригт анхны хуралдаанаа дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, нийслэлийн удирдлага зэрэг 150 гаруй албан тушаалтныг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийлээ. Өнгөрөгч долоо хоногийн лхагва, пүрэв гаригт өдөржин хуралдаж, 20-ны 02.00 цагт бүрэн томилогдсон Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайд үүр цайтал ярилцан, дээрх хуралдаанд бэлтгэсэн болохыг эх сурвалж өгүүлсэн.

Тус хуралдаанаар сайд нар салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс эхлэн төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.

Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хамтарч ажиллах хэрэгтэй. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой” хэмээн анхааруулав. Тэрбээр төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл, ёс суртахуун дээр тогтдог, хуульд захирагддаг болохыг тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Он дуусахад хоёр сар дутуу байгаа ч улсын хэмжээнд гурван их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийгдээгүй, хүлээгдэж байгаа тул гүйцэтгэлийг түргэн шуурхай гаргах арга хэмжээ авна” хэмээсэн бол Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Өвлийн ид ачааллын үед нүүрсийг саадгүй тээвэрлэхийн тулд төмөр замын ачаа тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангаж ажиллана” гэсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа салбарын хэмжээнд 5.4 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан, багш, эмч нар цалин нэмэхийг шаардаж буйг онцолсон.

Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн, Эрүүл мэндийн болон Сангийн сайдын 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс шинжилгээний төлбөр авахгүй байхаар зохицуулах талаар судлан, шийдвэрлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Тэрбээр Засгийн газраа бүрдмэгц үүнийг хэлэлцэн шийдвэрлэхээ мэдэгдэж байсан юм.

Мөн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан. Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд, БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс гишүүнээр оролцох аж. Тэд эдийн засгийн нөхцөл, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг байр суурь баримтлах юм байна.



Нийтэлсэн огноо2017-10-23