1 MNCCI AWARDED ISO 9001:2015 CERTIFICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      2 CARLOS GHOSN: FORMER NISSAN CHAIR CHARGED WITH FINANCIAL MISCONDUCT WWW.BBC.COM PUBLISHED:2018/12/10      3 CONSULTATIVE MEETING OF FOREIGN MINISTRIES OF MONGOLIA AND RUSSIA HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      4 PRIME MINISTER TO VISIT JAPAN ON DECEMBER 12-16 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      5 CHINA SUMMONS US, CANADIAN AMBASSADORS IN 'STRONG PROTEST ' OVER HUAWEI CFO'S ARREST WWW.CNN.COM PUBLISHED:2018/12/10      6 GAZPROM KICKS MAJOR ARCTIC GAS FIELD INTO MAXIMUM OVERDRIVE WWW.RT.COM PUBLISHED:2018/12/10      7 FUEL PRICES REDUCED IN MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/10      8 AIR CHINA CONTRIBUTES TO DEVELOPMENT OF CHINA-MONGOLIA TIES WWW.URDUPOINT.COM PUBLISHED:2018/12/09      9 MONGOLIA, DPRK AGREE TO FURTHER EXPAND TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/09      10 TRADE AND INVESTMENT OPPORTUNITIES IN INDIA WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.MN PUBLISHED:2018/12/07      2017 ОНЫ НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА АВААГҮЙ ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЕС ДЭХ УДААГИЙН ТРИЕННАЛЬД УРАН БҮТЭЭЛЧ Т.ЭНХБОЛД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     ЭХНИЙ ЭЭЛЖИД 340 МЯНГА ОРЧИМ ГАДААД АЖИЛЧИНД ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ВИЗ ОЛГОНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     БНХАУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2 ЖИЛИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     X САРЫН БАЙДЛААР БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН 37.2 ХУВИЙГ ГАДААД ВАЛЮТЫН ЗЭЭЛ БҮРДҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     "МОНГОЛЫН НОГООН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ" БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГААГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ ЁН ХО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/12/07     JULIUS BAER: АЗИЙН ХОТУУДААС ШАНХАЙД ТАНСАГ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ХАМГИЙН ӨНДӨР WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07    

WSJ: Монгол Улсын Засгийн газар 650 сая хүртэлх ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байна www.bloombergtv.mn

Монгол Улсын Засгийн газар шинээр бонд гаргаж, 650 сая хүртэлх ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байгаа талаар “Wall Street Journal” мэдээллээ. Энэ нь ирэх онд төлөх “Чингис”, “Дим сам” бондын төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилт юм. Шинэ бондын хугацаа 5.5 жил, харин өгөөжийн түвшин ойролцоогоор зургаан хувь байх талаар ойрын эх сурвалжийн мэдээллийг “Wall Street Journal" дамжуулсан байна. Энэ нь “Хуралдай” бондоос өртгийн хувьд 2.75 хувиар доогуур гэсэн үг юм. Засгийн газраас олон улсад шинээр гаргаж байгаа ам.долларын бондын ханш аравдугаар сарын 25 гэхэд тодорхой болж магадгүй байна. Шинэ бондын танилцуулгыг Нью-Йорк, Бостон Лондон болон Сингапурт хийсэн юм. Өнөөдөр Хонгконгт хөрөнгө оруулагчдад шинэ бондоо танилцуулахаар байна. Монгол Улс бондоо буцаан худалдаж авах, шинэ бонд гаргах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлбэл эдийн засгийн байдал өнгөрсөн оныхоос сайжрахаар байна. Хэдий тийм боловч төсвийн тэнцлээ сайжруулах чиглэлд хийх ажил их байгааг “Nasdaq” онцоллоо. 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.доллар, үүний дараа “Дим Сам” бондын 160 сая ам.долларын төлөлтийг хийх хуваарьтай байгаа юм. Эдгээр төлөлтийг хийхийн тулд Засгийн газар шинэ бонд гаргахаас гадна 2018 онд хугацаа нь дуусаж байгаа бондоо эргүүлэн худалдан авах санал гаргаад байна.

Өөрөөр хэлбэл “Чингис” бондын хувьд 1000 ам.долларын нэрлэсэн үнэтэй бондыг 1003.75 ам.доллар, 10 мянган юанийн нэрлэсэн үнэтэй бондыг 10,037.5 юаниар авах санал гаргасан аж. Энэ саналын хугацаа Нью-Йоркийн цагаар аравдугаар сарын 24-ний өдөр дуусна. Ам.долларын бондын хувьд 3.75 ам.долларын зөрүүг бонд гаргасан Засгийн газарт эзэмшиж буй бондоо худалдаж байгаа хөрөнгө оруулагч авах юм. “Nasdaq.com”-д нийтэлснээр Засгийн газрын төсвийн зарцуулалт нэмэгдэж, түүхий эдийн үнэ унаснаар Монгол Улс дефолт зарлах эрсдэл нүүрлэсэн бөгөөд улмаар 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг гаргахдаа 10.875 хувийн хүү төлөхөөр болсон юм. Энэ нь Засгийн газрын хувьд 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байна.

“Moody's”-ийн тооцоолсноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гадаад валютын нөөцийн хэмжээ энэ онд 1.7 тэрбум ам.долларт хүрч магадгүй байна. Харин Олон Улсын Валютын Сангийн мэдээлснээр төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэхээр байгаа аж. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байгаа юм. Энэ нь санхүүжилтийн гүйцэтгэл 70 хувьтай байгаа гэсэн үг ажээ. Үүн дээр ирэх онд төлөх бондын төлбөрүүд нэмбэл нийт таван их наяд төгрөгийн төлбөрийг ойрын дөрвөн сарын хугацаанд хийх шаардлага тулаад байна. Санхүү хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох замаар эдгээр төлбөрийг хийж дуусгана гэдгээ Сангийн сайд мэдээлсэн юм.



Нийтэлсэн огноо2017-10-24