1 BUSINESSMEN OF AZERBAIJAN AND MONGOLIA AGREE ON COOPERATION WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2018/10/18      2 GGGI SUPPORTS MOU SIGNING BETWEEN CHINA AND MONGOLIA TO PROMOTE COLLABORATION OF TWO COUNTRIES IN FIELDS OF ENERGY EFFICIENCY WWW.GGGI.ORG PUBLISHED:2018/10/18      3 MONGOLIA RECEIVES 500,000 USD IN HUMANITARIAN AID FROM KAZAKHSTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/18      4 DBM RAISES BONDS WITHOUT MONGOLIAN GOVERNMENT GUARANTEE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      5 MINISTER DENIES ROSNEFT RUMOUR WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      6 SOUTH KOREAN HANARO MART’S SELL-BY DATE SCANDAL! WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      7 JOINT PROJECTS WITH ASIAN DEVELOPMENT BANK TO BE IMPLEMENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      8 MONGOLIA TO SPEED UP IMPLEMENTATION OF CHINA-FUNDED PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      9 US MOVES TO NEGOTIATE TRADE DEALS WITH JAPAN, UK, EU WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/17      10 CONSTRUCTION OF MONGOLIA’S NEW OIL REFINERY IS 40 PERCENT COMPLETED WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/17      БЯСЛАГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ДЭЭШИЛЛЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     Д.СУМЪЯАБАЗАР: ИРЭХ САРААС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ ХЭЛБЭЛЗЭХ, ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН: ААН-ҮҮДЭД ОЛГОСОН ЗЭЭЛИЙН 68 ХУВЬ НЬ ЭРГЭН ТӨЛӨЛТТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     "ШИВЭЭ ОВОО" УУРХАЙН ДЭРГЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БАРИХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     С.ШОЙГУ МОНГОЛ УЛСАД ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЕХНИК ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     “МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     GOOGLE ЕВРОПЫН ГАР УТАС ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ПРОГРАМЫН ТӨЛБӨР АВАХААР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     УГЖ Г.АРИУНБААТАР АСЕМ-ЫН ЗОЧДОД ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17    

Банкнуудын активын чанарын үнэлгээний дүн ирэх сарын дундуур гарна www.bloombergtv.mn

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа банкнуудын активын чанарын үнэлгээний дүн 12 дугаар сарын дундуур гарна. “Хугацааны эцэст банкнууд өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлж чадахгүй бол Төр хөрөнгө оруулахад бэлэн” гэж Монголбанк мэдэгдлээ. Активын чанарын үнэлгээ хийгдсэний дараа банкнууд нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах хугацааг 2018 оны наймдугаар сар хүртэл Монголбанкнаас олгох юм. Харин олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг дотоодын банкны системийн 2018 оны төлөвийг "Сөрөг"-өөс "Тогтвортой" болгож үнэлгээгээ шинэчлээд байна. Банкнуудын үйл ажиллагаа явуулах орчин цаашид үргэлжлэн сайжирна, богино болон дунд хугацаанд эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл банкнуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ тогтворжиж, 2018 оноос буурна гэж “Fitch” онцоллоо. Энэ оны аравдугаар сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буураад байгаа юм. Дунд хугацаанд чанаргүй зээлийн хэмжээг бууруулах арга зам нь актив удирдлагын компани байгуулан ажиллуулах явдал гэж Монголбанк үзэж байна. Энэ хүрээнд Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д Засгийн газраас өргөн барихад бэлэн болоод байгаа юм.

Үүнээс гадна Монголбанк зээлийн хүүгийн асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг “Ипотекийн зээлийн найман хувь”-ийг тогтоосны адил тухайн салбарын хувьд авч үзэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна. Асуудлыг хуульд тусгахдаа нээлттэй хэлэлцүүлэхээр оруулсан гэдгээ онцолжээ. Одоогоор УИХ "Банкны тухай болон хөрөнгө оруулалтын банкны" хуулиудыг хэлэлцэж байгаа юм. Мөн Засгийн газраас Төв банкны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.



Нийтэлсэн огноо2017-11-23