1 BUSINESSMEN OF AZERBAIJAN AND MONGOLIA AGREE ON COOPERATION WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2018/10/18      2 GGGI SUPPORTS MOU SIGNING BETWEEN CHINA AND MONGOLIA TO PROMOTE COLLABORATION OF TWO COUNTRIES IN FIELDS OF ENERGY EFFICIENCY WWW.GGGI.ORG PUBLISHED:2018/10/18      3 MONGOLIA RECEIVES 500,000 USD IN HUMANITARIAN AID FROM KAZAKHSTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/18      4 DBM RAISES BONDS WITHOUT MONGOLIAN GOVERNMENT GUARANTEE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      5 MINISTER DENIES ROSNEFT RUMOUR WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      6 SOUTH KOREAN HANARO MART’S SELL-BY DATE SCANDAL! WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      7 JOINT PROJECTS WITH ASIAN DEVELOPMENT BANK TO BE IMPLEMENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      8 MONGOLIA TO SPEED UP IMPLEMENTATION OF CHINA-FUNDED PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      9 US MOVES TO NEGOTIATE TRADE DEALS WITH JAPAN, UK, EU WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/17      10 CONSTRUCTION OF MONGOLIA’S NEW OIL REFINERY IS 40 PERCENT COMPLETED WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/17      БЯСЛАГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ДЭЭШИЛЛЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     Д.СУМЪЯАБАЗАР: ИРЭХ САРААС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ ХЭЛБЭЛЗЭХ, ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН: ААН-ҮҮДЭД ОЛГОСОН ЗЭЭЛИЙН 68 ХУВЬ НЬ ЭРГЭН ТӨЛӨЛТТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     "ШИВЭЭ ОВОО" УУРХАЙН ДЭРГЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БАРИХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     С.ШОЙГУ МОНГОЛ УЛСАД ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЕХНИК ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     “МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     GOOGLE ЕВРОПЫН ГАР УТАС ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ПРОГРАМЫН ТӨЛБӨР АВАХААР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     УГЖ Г.АРИУНБААТАР АСЕМ-ЫН ЗОЧДОД ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17    

БНХАУ энэ он дуустал Монголоос малын түүхий мах импортлохгүй www.bloombergtv.mn

Малын гоц халдварт шүлхий өвчин тархсан Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхийн хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Сүүлийн мэдээллээр, аймгийн хэмжээнд голомтын бүсэд байгаа 40 өрхийн 343 үхрийг устгасан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэдээллээ. Мөн 414 үхрийг тусгаарласан байна. Мөн 34 мянга орчим малын вакцинжуулалт 46 хувьтай үргэлжилж байна. Бусад сумаас шүлхийн шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага 50 гаруйгаар нэмэгдэж 66 хүрчээ. Одоогийн байдлаар шуурхай арга хэмжээнд нийт 1.2 сая төгрөг зарцуулаад байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сард Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин тархсан. Тухайн үед БНХАУ манай улсаас малын махыг түүхийгээр авахгүй байх шийдвэр гаргаад байсан. Тэгвэл энэ удаагийн шүлхийн өвчлөлөөс үүдэн энэхүү шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэхээр болжээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 400 гаруй аж ахуйн нэгж байдаг. Хөл хорио тогтоосны улмаас 40 гаруй хувь нь хэвийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болоод байна. Мандал сумын хэмжээнд машин техникийн хөдөлгөөнийг түр хязгаарласнаас гадна "Зүүн хараа" өртөөнд одоогоор галт тэрэг зогсохгүй байгаа аж. Энэ удаагийн шүлхийн тархалт бизнесийн үйл ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлж, бүсийн эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлэх хэмжээнд хүрч байна. Өвлийн идэш бэлтгэх, ойролцоо аймгуудад мах нийлүүлэх ажил зогсжээ. Нийслэлд борлуулж байгаа зүүн аймгуудын үхэр, хонины махны үнэ унасан талаар "Хан талст" төв мэдээлсэн юм.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгийн 30 хувьд зудын эрсдэл өндөр, мөн 30 хувьд эрсдэл дунд зэрэг байх урьдчилсан мэдээ танилцуулсан. Ингэснээр энэ өвөл шүлхийн тархац нэмэгдэх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс ОХУ-аас ирэх оны I улиралд импортоор авах шүлхийн вакциныг урьдчилан авах талаар ярилцаж байна. Мөн Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулж эхлээд байгааг ОБЕГ мэдээлсэн. Энэ он гарснаас хойш шүлхийн халдвар авсан нийт 7000 гаруй малыг устгаад байна. Энэ нь өнгөрсөн оны жилийн дүнгээс 20 хувиар өссөн дүн юм. Сүүлийн жилүүдэд ган хуурайшилт их байсны улмаас малын отор нүүдэл хийж эхэлсэн. Ингэснээр шүлхий тархах магадлал 40 хувиар өсжээ. Энэ өвөл улсын хэмжээнд 106.9 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Үүнээс 22 мянган өрхийн 9.8 сая мал отроор өвөлжиж, хаваржина. Иймээс отор нүүдэл хийх малчдын малыг вакцинжуулсан эсэхийг сайтар нягтлах хяналтын ажил эхлүүлэхээр болжээ. Отроор нүүдэллэх малын тоо өсөх тусам малын гоц халдварт өвчний тархац нэмэгддэг байна.



Нийтэлсэн огноо2017-11-24