1 PM 2.5 AIR-FILTRATION TECHNOLOGY INSTALLED IN SHANGRI-LA COMPLEX AND CENTRAL TOWER WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/17      2 ELIXIR’S GOLDEN HORDE ACQUISITION OPENS UP POTENTIALLY GIANT GAS RESOURCE WWW.FINFEED.COM PUBLISHED:2018/12/17      3 TOP 10 COUNTRIES THE SUPER-RICH CALL HOME WWW.RT.COM PUBLISHED:2018/12/17      4 MONGOLIA IMPORTS CHINA'S VEGETABLES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/17      5 MONGOLIAN ENGINEERS MAKING EXCAVATOR DIPPER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/17      6 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      7 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      8 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      9 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      10 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      МОНГОЛ, ЭНЭТХЭГ УЛС ЭМ ЗҮЙ, БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     CHANGE.ORG: УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ 35 МЯНГАН ДЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     990 АЙЛЫГ 0,4КВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОЛОО WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2018/12/14     МОНГОЛ, ЯПОН ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 9.3 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 911 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ХУМИГДАЖ БОЛЗОШГҮЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13    

Гурилын үнийг өсгөхгүйн тулд 7.8 тэрбум төгрөг зарцуулжээ www.gogo.mn

Өнгөрсөн зун хэт халалт олон хоногоор үргэлжилж, хур тунадас бага байснаас тодорхой бүс нутгуудаар га-гаас хураах ургацын хэмжээ эрс буурсан. Иймд жилийн хэрэгцээт буудайнхаа 40 гаруй хувийг л дотоодоосоо хангасан байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 367 мянган га-д улаанбуудай тариалж, 230 мянган тонн ургац хураан авсан.

Үүнээс зохих стандартын шаардлагад 128 мянган тонн хүнсний буудай нийцжээ. Эдгээрийг 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгж зах зээлд нийлүүлсэн байна. Дээрх буудайн

23.2 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт,
104,8 мянган тонныг гурилын 32 үйлдвэрт нийлүүлжээ.
Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн тул гурилын хүртээмжийг хэвийн хэмжээнд, үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газар 2018 оны “Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай” тогтоол гаргасан. Энэ дагуу хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллыг улаанбуудайн чанартай нь уялдуулжээ.

1-3 дугаар ангиллын буудайд 60.0 мянган төгрөг,
4 дүгээр ангиллын буудайд 50.0 мянган төгрөгөөр тогтоон тариаланчдад нийт 7,8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 
Тэгвэл яг жилийн өмнө I гурилын улсын дундаж үнэ 1025 төгрөг байсан энэ сарын 14-ний байдлаар 1075 төгрөг байна гэж ҮСХ мэдээлсэн юм.

Баян-Өлгий аймагт өнгөрсөн сард 960 төгрөгийн үнэтэй байсан I гурил энэ сард 1000 төгрөг болж өсөөд байна. Мөн Хэнтий аймагт 1150-1200 төгрөг болж өссөн бол бусад аймгуудад гурилын үнэ тогтвортой байна.

Мөн Увс, Завхан зэрэг баруун аймгуудын тариаланчдад Засгийн газрын холбогдох тогтоолыг үндэслэн

1-3 дугаар ангиллын буудайн тонн тутамд 90.0 мянган төгрөг,
4 дүгээр ангиллын буудайн тонн тутамд 75.0 мянган төгрөгийн урамшуулал олгожээ.
Одоо Тариалан эрхлэлтийг дэмжих сан 32,4 мянган тонн үрийн буудай хадгалж байна.

2017 оны ургацын байдал, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж, хадгалж буй үрийн хэмжээг харгалзан дэрх үрийн буудайн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөн, нийт тариаланчдад дахин дэмжлэг үзүүлэх шийдвэрийг ч салбар яамнаас гаргажээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалж буй дотоодын болон импортын үрийн буудайн үнийг тонн тутамд 200,0 мянган төгрөгөөр хөнгөлж, борлуулах аж.



Нийтэлсэн огноо2018-02-21