1 US TRADE WAR COULD COST GLOBAL ECONOMY $430 BILLION, IMF WARNS WWW.RT.COM PUBLISHED:2018/07/18      2 US PLANS G7 TALKS ON CHINA WWW.NHK.OR.JP PUBLISHED:2018/07/18      3 GOOGLE HIT WITH RECORD EU FINE OVER SHOPPING SERVICE WWW.BBC.COM PUBLISHED:2018/07/18      4 TURQUOISE HILL ANNOUNCES SECOND QUARTER 2018 PRODUCTION AND COMPLETION OF SHAFT 5 WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      5 DEVELOPMENT OF BILL ON CIVIL SERVANT CODE OF CONDUCT FINALIZED WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      6 CRUDE OIL EXPORTS GENERATED 94.3 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      7 MONGOLIAN PRESIDENT SUMMONS IRREGULAR PARLIAMENTARY SESSION WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/18      8 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      9 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      10 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ ИРЭХ ОНД МОНГОЛД ТОГЛОЛТОО ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АНУ, ОХУ ХҮЙТЭРСЭН ХАРИЛЦААНДАА ЦЭГ ТАВИЛАА WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ХУДАЛДААНЫ ДАЙН ХЯТАДЫН КОМПАНИУДАД НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     МОНГОЛД 92 ОРНЫ 9.6 МЯНГАН ГАДААДЫН ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 6,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ЕВРОПЫН ХОЛБОО ЯПОН УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЭРЧ СУЛАРЧЭЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17    

“Rio Tinto”-г авлигын хэрэгт шалгаж эхэллээ www.bloombergtv.mn

Швейцарын прокурорууд “Rio Tinto” группийг Монгол дахь зэсийн төслийн бүтээн байгуулалттай холбоотойгоор авлига өгсөн эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Үүнээс гадна Монгол Улсын Сангийн сайд асан эрхмийг авлига болон 
мөнгө угаах хэрэгт сэжиглэж, түүний эсрэг эрүүгийн хэргийг хянан шалгаж эхэлсэн талаар Швейцарын Ерөнхий прокурорын газар мэдээллээ. Үүнээс өмнө “Reuters” агентлаг энэхүү шалгагдаж байгаа эрхэм нь Сангийн сайд асан С.Баярцогт гэж мэдээлсэн юм. Сангийн сайд асан С.Баярцогтын хувьд "Оюу Толгой”-ийн гэрээ ямар ч авлигагүй, зөв гэрээ болсон" гэж энэ долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тайлбарласан юм. Одоогоор “Rio Tinto”-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар хийхээс татгалзаад байна.

Үүнээс өмнө Авлигатай тэмцэх газар С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцар улсын Холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мөн мэдээллээ. Мөн С.Баярцогт болон нэр бүхий хүмүүсийн Швейцарын банканд байршуулсан 1.8 сая евро, 161.3 мянган ам.долларын хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын есний өдөр Швейцарт битүүмжилсэн талаар мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газар “Оюу Толгой” ХХК-д Засгийн газартай хийсэн хэлцэлтэй холбоотой мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн байна. Мөн энэ нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэр холбогдох албаны төлөөлөгчид эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг шалгаж байгаатай холбоотой гэж “Turquoise Hill Resources“ мэдэгдсэн юм.

Өнөөдөр Австралийн Хөрөнгийн биржийн арилжаа эхлэх үед “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 4.55 хувиар буурч, 73.28 австрали доллар болоод байна. Пүрэв гарагийн арилжаагаар ханш нь тав орчим хувиар буурсан юм. Тус компанийн хувьцааны ханш 2017 оны хоёрдугаар сарын 23-наас хойших нэг өдөрт ийм их хувиар буурсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд энэ нь Австралийн жишиг индексээс хоёр дахин өндөр болжээ. Пүрэв гарагт 72.94 австрали долларын ханштай болсон нь 12 дугаар сарын 19-нөөс хойших хамгийн бага үнийн дүн болсон байна. Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 0.71 хувиар буурч, 4.2 канад доллар болжээ.

Т.Элиса



Нийтэлсэн огноо2018-03-23