1 MONGOLIA'S ABSENCE AT UN ISRAEL VOTES SIGNALS WARMING TIES WWW.JPOST.COM PUBLISHED:2018/06/19      2 SELECT FEW EMERGING ASIAN ECONOMIES COMFORTABLE WITH FED HIKES WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/06/18      3 PUTIN SUPPORTS IDEA OF BUILDING OIL, GAS PIPELINES FROM RUSSIA TO CHINA VIA MONGOLIA WWW.CASPIANBARREL.ORG PUBLISHED:2018/06/18      4 THE BANK OF MONGOLIA IMPOSES CEILING ON DEBT-TO-INCOME RATIO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/18      5 GOOGLE TO INVEST $550 MILLION IN CHINESE E-COMMERCE GIANT JD.COM WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/06/18      6 #1218166: THIS CHINESE HACKING GROUP PWNED A BUNCH OF MONGOLIAN GOVERNMENT SITES WWW.BRICA.DE PUBLISHED:2018/06/18      7 RUSSIAN RAIL OPTION OPENS UP FOR ASPIRE COAL WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2018/06/18      8 MONGOLIA’S PRESIDENT, A FORMER MARTIAL-ARTS CHAMPION, WRESTLES WITH SOME MAJOR PROBLEMS WWW.WASHINGTONPOST.COM PUBLISHED:2018/06/18      9 INDIA, CHINA LOOK TO FORM ‘OIL BUYERS CLUB’ WWW.RT.COM PUBLISHED:2018/06/18      10 TAX-FREE SUPPLY TO EU COUNTRIES AVAILABLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/15      “САМСУНГ” КОМПАНИ 2020 ОН ГЭХЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОГДОНО WWW.MNB.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     “RIO TINTO” ГРУПП "KOODAIDERI" ТӨСЛИЙНХӨӨ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     ЛАОС УЛС МОНГОЛООС ХОНИНЫ МАХ, МОНГОЛ УЛС ЛАОСООС ЦАГААН БУДАА ИМПОРТЛОХЫГ СОНИРХОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     АВСТРАЛИЙН SBS РАДИО МОНГОЛ ХЭЛЭЭР ХӨТӨЛБӨРҮҮД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     АРНАУД СУАРАТ: “ОЮУТОЛГОЙ”-Н ГЭРЭЭ БОЛ БИДНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУУРЬ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН 6 УЛСЫН 18 ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧУУЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     Ц.БАТСҮХ: АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     ХААБ: НООЛУУРЫН ХАНШ ЖИЛИЙН ХУГАЦААНД 50-60 ХУВИАР ӨССӨН BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/18     МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 10 ХУВЬД ХАДГАЛАХААР БОЛЛОО WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/06/15     “ЭХ ОРНЫХОО АЛТЫГ ЭРДЭНЭСИЙН САНДАА” АЯНЫ НЭЭЛТИЙГ ОРОН НУТАГТ ХИЙЛЭЭ WWW.UNEN.MN НИЙТЭЛСЭН:2018/06/15    

Оросын аж үйлдвэрийн чадавхийг Монголд танилцуулна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны зургадугаар сарын 6-9-ний хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо «Монгол-Оросын санаачилга-2018» цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээнүүдийн хүрээнд үзэсгэлэн гаргаж Оросын үйлдвэрлэгчид өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах үзэсгэлэнг «Росспецмаш»  буюу Оросын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулах юм.
«Монгол-Оросын санаачилга-2018» нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, цаашдаа хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, Монголын зах зээлд нийлүүлэх Оросын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой билээ.
ОХУ-ын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн болон автомашины аж үйлдвэрийн салбарын чадамж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний онцлогуудыг  үзэсгэлэнгийн үеэр танилцуулах боломж нээгдэж байгаа юм.
Энэхүү үзэсгэлэнд тусгай зориулалтын машин механизм үйлдвэрлэгчдийг төлөөлөн хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч «Ростсельмаш», «Пегас-Агро», Омскийн туршилтын үйлдвэр болон зам барилга, хотын нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин техник үйлдвэрлэгч «Кургандормаш» зэрэг үйлдвэрүүд оролцохоор төлөвлөж байна.
ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам, «Росспецмаш» ассоциаци, Оросын экспортын төв, холбогдох яам, газруудын төлөөлөгчид болон үйлдвэрүүдийн удирдлагуудын оролцоотойгоор бэлтгэгдэж буй ажил хэргийн болон соёлын арга хэмжээнүүд нь үзэгчид болон зочдын сонирхлыг ихээр татна гэдэг нь  эргэлзээгүй.
«Монгол-Оросын санаачилга-2018» арга хэмжээ нь хоёр талын худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн болон хөрөнгө оруулалтын ирээдүйтэй харилцааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах онцгой боломж олгох юм гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв



Нийтэлсэн огноо2018-05-22