1 US TRADE WAR COULD COST GLOBAL ECONOMY $430 BILLION, IMF WARNS WWW.RT.COM PUBLISHED:2018/07/18      2 US PLANS G7 TALKS ON CHINA WWW.NHK.OR.JP PUBLISHED:2018/07/18      3 GOOGLE HIT WITH RECORD EU FINE OVER SHOPPING SERVICE WWW.BBC.COM PUBLISHED:2018/07/18      4 TURQUOISE HILL ANNOUNCES SECOND QUARTER 2018 PRODUCTION AND COMPLETION OF SHAFT 5 WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      5 DEVELOPMENT OF BILL ON CIVIL SERVANT CODE OF CONDUCT FINALIZED WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      6 CRUDE OIL EXPORTS GENERATED 94.3 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      7 MONGOLIAN PRESIDENT SUMMONS IRREGULAR PARLIAMENTARY SESSION WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/18      8 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      9 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      10 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ ИРЭХ ОНД МОНГОЛД ТОГЛОЛТОО ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АНУ, ОХУ ХҮЙТЭРСЭН ХАРИЛЦААНДАА ЦЭГ ТАВИЛАА WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ХУДАЛДААНЫ ДАЙН ХЯТАДЫН КОМПАНИУДАД НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     МОНГОЛД 92 ОРНЫ 9.6 МЯНГАН ГАДААДЫН ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 6,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ЕВРОПЫН ХОЛБОО ЯПОН УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЭРЧ СУЛАРЧЭЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17    

“Олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлнэ” www.unuudur.mn

УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд нар өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг гишүүд, бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэв.

Ноён Жон Жэ Нам иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж буй харилцаагаа ойрын үед стратегийн түвшнийх болгон шат ахиулах нь чухал байгаа гэж онцолсныг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж буйгаа илэрхийлэв. Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр БНСУ, тус улсын Төрийн тэргүүн Мүн Жэ Иний гаргаж буй санаачилга, хүчин чармайлт, гарч буй нааштай үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн бол, Солонгосын хойгт эв найрамдлыг тогтоох, харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархаж байгаагаа ноён Жон Жэ Нам онцоллоо. Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдээлэв.

Элчин сайд аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих, үүний тулд агаарын тээврийн салбарт байгаа зарим бэрхшээлийг хөнгөвчлөх саналыг УИХ-ын даргад хандан тавилаа. Тэрбээр “БНСУ-аас манайд жилд 70 мянга орчим хүн жуулчилж байна. Монголд ирэх хүсэлтэй хүмүүс цаана нь зөндөө бий. Дээрх тоо хэдэн зуун мянгад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл нислэгийн тоо хязгаарлагдмал, тийзний үнэ өндөр байгаа нь саад болдог. Тиймээс УИХ-ын дарга Та энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулж өгнө үү” гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн салбарыг либералчлах хууль, тогтоомжийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэх хүрээнд Таны тавьсан хүсэлт шийдэгдэх боломж бүрдэнэ гэж найдаж байна гэв. “Монголчууд ч гэсэн БНСУ-д зочлох ихээхэн сонирхолтой байдаг. Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд манай иргэд Солонгос улсад визгүй зорчих боломж бүрдвэл Таны нэр Монгол-БНСУ-ын харилцааны түүхэнд тодоор бичигдэж үлдэх болно. Энэ бол шийдэж болох асуудал гэж би бодож байна. Үүнд анхаарлаа хандуулахыг танаас хүсье” гэж тэрбээр хэлэв. Элчин сайд Жон Жэ Нам УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарна гэдгээ тэмдэглээд “Таны санал, хүсэлтийг миний бие нэг ёсны “гэрийн даалгавар” гэж хүлээн авч байна” гэлээ.

БНСУ-д зорчих виз олгож буй өнөөгийн байдал, зарим хүндрэл бэрхшээлийн талаар Элчин сайд танилцуулаад, “Монголчуудыг БНСУ-д визгүй зорчдог болгохын төлөө ажиллана. Гэхдээ энэ асуудал олон шат дамжлагатай, амаргүй ажил гэдгийг ойлгоорой. Юуны өмнө олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдэд энэ боломжийг эхний ээлжинд бүрдүүлж өгөх зорилготой байгаа. Энэ талаар ойрын үед сайхан мэдээ дуулгана гэж амлая. Эл асуудлыг шийдчихвэл визгүй зорчих боломжид дөхөж очих болно” гэлээ.



Нийтэлсэн огноо2018-06-21