1 TOP 10 COUNTRIES THE SUPER-RICH CALL HOME WWW.RT.COM PUBLISHED:2018/12/17      2 MONGOLIA IMPORTS CHINA'S VEGETABLES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/17      3 MONGOLIAN ENGINEERS MAKING EXCAVATOR DIPPER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/17      4 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      5 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      6 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      7 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      8 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      9 CANADIAN COAL PLANTS TO BE PHASED OUT BY 2030 WWW.MINING.COM PUBLISHED:2018/12/14      10 MONGOLIA TO INAUGURATE TRADE REPRESENTATIVES OFFICE IN TOKYO WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      МОНГОЛ, ЭНЭТХЭГ УЛС ЭМ ЗҮЙ, БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     CHANGE.ORG: УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ 35 МЯНГАН ДЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     990 АЙЛЫГ 0,4КВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОЛОО WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2018/12/14     МОНГОЛ, ЯПОН ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 9.3 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 911 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ХУМИГДАЖ БОЛЗОШГҮЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13    

Айл өрх зээлээр хэрэглээгээ залгуулж байна www.news.mn

Монголбанкнаас энэ оны хоёрдугаар улирлын инфляцын төлөв байдлын тайланг танилцууллаа.

Уг тайланг танилцуулахын өмнө төв банк энэ онд бодлогын хүүг өөрчлөхгүй, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан мөнгөний болон төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Ингээд өнөөдрийн танилцуулгад тусгасан онцлох мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотын жилийн инфляци 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 6.7 хувь болсноор хоёр сар дараалан буурах хандлага ажиглагджээ. Харин одоо бол инфляци 8 хувийн орчимд хадгалагдаж байна.

Цаашид инфляц харьцангуй тогтвортой байх төлөвтэй аж. Нийт нутгаар өвөлжилт сайнгүй байснаас үүдэн махны үнэ оны эхэнд хурдтай өссөн, цаашид махны үнэ өнгөрсөн оноос өндөр хэвээр хадгалагдаж, хүнсний инфляцыг нэмэгдүүлэх төлөв ажиглагдаж байна гэж Монголбанкнаас мэдээлэв.

Эдийн засгийн өсөлт, идэвхжил цаашид нэмэгдэнэ

Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, худалдаа, боловсруулах болон эрчим хүчний салбар гол хувь нэмэр оруулжээ. Харин ирэх онд уул уурхайн түүхий эдийн үнэ буурах хүлээлт байгаа нь энэ салбарын үйлдвэрлэлийг хумих нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзжээ. Төв банкны мэргэжилтнүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтаас бусад хэлэлцээрийн түвшинд буй томоохон хөрөнгө оруулалтын төслүүд бодитоор хэрэгжиж эхэлбэл эдийн засгийн өсөлт суурь төсөөллөөс өндөр гарна гэдгийг онцлов.

Өрхийн бодит орлого өссөн ч зарлагаасаа давж чадахгүй байна

Өрхийн бодит орлого сүүлийн таван улирал дараалан өмнөх оны мөн үеэс өндөр гарчээ. Өрхийн нэрлэсэн орлого 15.9 хувиар, бодит орлого 7.4 хувиар өссөн байна. Үүнд цалин, хувийн аж ахуйн орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Хэдийгээр өрхийн орлого өсч байгаа ч 2015 оны дөрөвдүгээр улирлаас хойш өрхийн зардал орлогоос давсан хэвээр байна. Энэхүү орлогоос давсан зардлыг хэрэглээний зориулалттай зээлээр санхүүжүүлж байгааг Монголбанкны шинжээчид тогтоожээ. Хэдийгээр өрхүүдийн орлого өсч байгаа ч орон сууц худалдан авах чадвар хязгаарлагдмал, орон сууцны захад идэвхжил сул хэвээр байна.

Засгийн газрын хэрэглээ нэмэгдсэн байна

Засгийн газрын хэрэглээ өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар тэлж, улирлын ДНБ-ий өсөлтөд 0.9 нэгж хувийн нэмэгдүүлэх нөлөө үзүүлжээ. Энэ оны эхний улиралд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 810 тэрбум төгрөг, төсвийн зардал 1 их наяд 836 тэрбум төгрөг байснаар тэнцвэржүүлсэн тэнцэл 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ оны 1-р улиралд гадаад, дотоод үнэт цаас төлөх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт нийт 1 их наяд 84 тэрбум төгрөг шаардлагатай болсноос 853 тэрбум төгрөгийг Засгийн газраас Төв банкинд байрших харилцах болон хадгаламжийн данснаас төлжээ. Үлдсэн хэсгийг Ирээдүйн өв сангийн шилжүүлэг, гадаадын төслийн зээлээр бүрдүүлсэн байна.



Нийтэлсэн огноо2018-07-06