1 TOP 10 COUNTRIES THE SUPER-RICH CALL HOME WWW.RT.COM PUBLISHED:2018/12/17      2 MONGOLIA IMPORTS CHINA'S VEGETABLES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/17      3 MONGOLIAN ENGINEERS MAKING EXCAVATOR DIPPER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/17      4 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      5 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      6 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      7 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      8 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      9 CANADIAN COAL PLANTS TO BE PHASED OUT BY 2030 WWW.MINING.COM PUBLISHED:2018/12/14      10 MONGOLIA TO INAUGURATE TRADE REPRESENTATIVES OFFICE IN TOKYO WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      МОНГОЛ, ЭНЭТХЭГ УЛС ЭМ ЗҮЙ, БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     CHANGE.ORG: УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ 35 МЯНГАН ДЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     990 АЙЛЫГ 0,4КВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОЛОО WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2018/12/14     МОНГОЛ, ЯПОН ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 9.3 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 911 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ХУМИГДАЖ БОЛЗОШГҮЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13    

Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III хуралдаан Улаанбаатар хотноо болж байна www.medee.mn

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 07 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Тус хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид оролцож байна. Мөн НҮБ-ын ДАЖБ-ын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, Монгол Улсын БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, АЖХТ, НАЖГ, МИАТ ХК, 13 аймгийн засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөгчид, МАЖХ, МЗБХ, АЖБХН болон тур оператор компаниудын төлөөлөл бүхий нийт 150 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Хуралдаанд гурван улсын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэл, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэх юм. Түүнээс гадна шинээр харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахад боломж бүрдэнэ.

2016 онд зохиогдсон хуралдаанаар “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан бол 2017 онд аялал жуулчлалын салбарын бүх түвшинд хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлээд байна.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаан Монголд ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч хоёр орон, монголын иргэд хамгийн их жуулчилдаг хөрш орнуудын сайд нартай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм. (2017 онд БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн нь 2016 онтой харьцуулахад 8 хувиар өссөн бол Монголоос БНХАУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 345 мянгад хүрсэн байна. Харин 2017 онд ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин Монголд ирсэн нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн бол Монгол Улсаас ОХУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 217 мянгад хүрсэн байна).

Энэ удаагийн хуралдаанаас бодитой үр дүн гаргах үүднээс “Их түмэн голын санаачилга” төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байна.

Тухайлбал иргэд харилцан жуулчлах нөхцөлийг сайжруулах, хөнгөвчлөх, газрын боомтуудаар нэвтрэх хугацааг багасгах, улс хоорондын агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хувьд хөрш орнуудруу зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, “Цайны замын аялал жуулчлал”, “Их түмэн голын аялал жуулчлал” болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг Монголын тал дэвшүүллээ.

Мөн гурван улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм.

БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг хуралдаан 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус зохиогдсон.



Нийтэлсэн огноо2018-07-10