1 AUSTRALIA PM CALLS FOR SOCIAL MEDIA CRACKDOWN WWW.BBC.COM PUBLISHED:2019/03/19      2 MASSIVE COAL CONVERSION BASE REMOVING OLD SCARS WWW.ECNS.CN PUBLISHED:2019/03/19      3 MONGOLIA, RUSSIA DISCUSS AGRICULTURAL COOPERATION WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/03/19      4 VANCOUVER’S PROPHECY DEVELOPMENT TO RESTART COAL PRODUCTION IN MONGOLIA WWW.ASIAPACIFIC.CA PUBLISHED:2019/03/19      5 EXTRAORDINARY SESSION OF MONGOLIA'S PARLIAMENT OPENS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/03/19      6 DEFENSE MINISTER VISITS TURKEY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/19      7 SWIMMER B.ELBERELT WINS GOLD AT SPECIAL OLYMPICS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/19      8 WESTERN SANCTIONS V EASTERN PROMISES: RUSSIA'S CRIMEA COULD BECOME PART OF CHINA’S NEW SILK ROAD WWW.RT.COM PUBLISHED:2019/03/19      9 MONGOLIA RECORDS GROWTH IN DRUG-LINKED CRIMES WWW.MENAFN.COM PUBLISHED:2019/03/18      10 D.SUMIYABAZAR: LICENSES OF ECO ALTAN ZAAMAR WILL BE CANCELLED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/18      ЭНЭ ЖИЛ АВТОЗОГСООЛООС 410 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ОНЫ ЭХНЭЭС ХОЙШ 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     МОНГОЛ УЛСЫН ҮНЭЛГЭЭ МУУ ГАРСНААС ГАДААД ГҮЙЛГЭЭНД ХҮНДРЭЛ УЧИРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     “MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН БОНДЫН ХАНШ 5.8 ЦЕНТЭЭР ӨСӨЖ , 100 ЦЕНТ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     BOEING АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛЭЭ БУРУУ МЭДҮҮЛЖ БАЙСАН ГЭВ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     ТАВАН ТОЛГОЙ ТОРОНТОД WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     АМЕРИКИЙН БАНКУУД МОНГОЛЫН БАНКУУДЫГ ХАВЧИЖ ЭХЭЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     “ЭНЕРЖИ РЕСУРС” 10.9 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     Х.БУЯНЖАРГАЛ: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ САРЫН 640,000 ТӨГРӨГ БОЛСОН WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/18     III/15-НЫ БАЙДЛААР МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХК-ИУДЫН 90 ХУВЬ НЬ 2018 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГООД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/03/18    

Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов www.news.mn

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг энэ оны 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол, Вьетнамын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг нар тус тус төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцаж ГХЯ хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах, олон улс, бүс нутгийн болон НҮБ, олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тус тус санал солилцов.

Хоёр тал Монгол, Вьетнамын улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг 2019 онд хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэх, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Парламент болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, хууль сахиулах болон БХЯ-дын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, Гадаад харилцааны яам, БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын үед байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Вьетнам Улсын туршлагаас судлах монголын ажлын хэсгийг халуун дотно угтан авч ололт амжилтаасаа харамгүй хуваалцсанд вьетнамын талд талархал илэрхийлээд туршлага судлах сургалтыг Монголын холбогдох яам, байгууллагуудын мэргэжилтнүүдийн дунд үргэлжлүүлэн зохион байгуулах санал тавив.

Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортлох нөхцлийг бүрдүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын эрсдлийн үнэлгээний ажлын хэсгийг ирэх 8, 9 дүгээр сард солилцох, Төв банк, Гаалийн байгууллагуудын хэлхээ холбоог урагшлуулах , Газрын тосны салбарт дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр тал боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал, олон нийтийн байгууллага болон аймаг, хот хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Вьетнам Улс Монгол Улсыг олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд болон Ази, номхон далайн интеграцид нэгдэхэд дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж дэд сайд Ле Хоай Чунг илэрхийлэв.

Айлчлалын үеэр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт бараалхаж, Хо Чи Миний нэрэмжит Нийслэлийн 14-р дунд сургуульд зочилж, Хо Чи Минийн хөшөөнд цэцэг өргөв.



Нийтэлсэн огноо2018-07-10