1 BUSINESS DEVELOPMENT AND OPPORTUNITY WITH AGROFERT OF CZECH REPUBLIC WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/08/21      2 CHINESE FOREIGN MINISTER WANG YI TO PAY AN OFFICIAL VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/21      3 MONGOLIA’S SALES MANAGERS INDEX REACHES A FOUR-MONTH LOW IN AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2018/08/21      4 RUSSIAN MILITARY BRACES FOR MASSIVE WAR GAMES IN THE EAST WWW.APNEWS.COM PUBLISHED:2018/08/21      5 THE 'CHINGGIS FACTOR": MONGOLIANS RANKED 6TH IN THE WORLD BY IQ LEVEL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/08/21      6 MONGOLIA GDP GROWTH REACHES 6.3 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/08/21      7 RIO OPENS NEW DIAMOND PIPE IN SUBARCTIC CANADA WWW.MINING.COM PUBLISHED:2018/08/21      8 INCREASE OF MINIMUM WAGE RATE TO COME INTO EFFECT FROM NEXT JANUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/21      9 MONGOLIA'S MINISTER OF HEALTH IN LUXEMBOURG TO DISCUSS DEVELOPMENT AID WWW.CHRONICLE.LU PUBLISHED:2018/08/21      10 MBD PROJECTS ON "DOING BUSINESS WITH BRITAIN IN 2018" WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/08/20      АГРОФЕРТ-ТЭЙ БИЗНЕС ХӨГЖЛИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/08/21     ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИН 170 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ДАРХАН НЭХИЙ ХК: 2018 ОНД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО 44 ХУВИАР ӨСГӨНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ЕВРОП РУУ ХИЙДЭГ ТАТВАРГҮЙ БАРААНЫ ЭКСПОРТОД ХҮНИЙ ЭРХИЙН ШАЛГУУР ТАВЬДАГ ГЭВ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ДОТООД ЗАСЛЫН ЗАРДЛЫГ ХАСВАЛ БАЙРНЫ ҮНЭ 20-25 ХУВЬ БУУРНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     Г.ГАНБОЛД: ”ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ “ДИСКОВЕР МОНГОЛИА”-Д ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖЭЭР ИЛТГЭЛ ТАВИХААР БЭЛДЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТҮҮХЭНД ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ЭНЭ ҮЕД “COAL MONGOLIA-2018” БОЛОХ ГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     БАГА ЗАРДЛААР АЯЛАХ БОЛОМЖТОЙ ОРНЫ ТООНД МОНГОЛ УЛС БАГТАЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     MBD ИЙН ИХ БРИТАНИ УЛСТАЙ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БИЗНЕС ТӨСЛҮҮДИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/08/20     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ХЭРХЭН ТОГТОХЫГ УИХ ШИЙДНЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20    

Шадар сайд НҮБ-ын өндөр түвшний уулзалтад оролцож байна www.eagle.mn

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд өчигдөр оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталж, Засгийн газраас энэхүү үзэл баримтлалыг ажил хэрэг болгохын тулд тодорхой бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах чухал алхмуудыг хийж байгааг танилцууллаа. Шадар сайд Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хүчин чармайлт тавин ажиллаж буйг танилцуулсны зэрэгцээ Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг энэ оны долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Бага хурлаас “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баталсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Мөн манай улсын санаачилга болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж, Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага өнгөрсөн сард нээлтээ хийснийг тэмдэглэв.

Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.

Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын гишүүн 47 улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахын зэрэгцээ сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов

Нью-Йорк хотноо болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Колумби болон Швейцарь Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг мөн өчигдөр зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй төлөөлөгч оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудад “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн оруулж буй хувь нэмэр, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх Азийн бүсийн танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийж, “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд болсон Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг танилцуулав.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй 17-ны мягмар гаригт уулзана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2018-07-17