1 BILL ON MINE REHABILITATION TO BE DRAFTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      2 GER DISTRICT HOUSEHOLDS TO ENJOY NIGHTTIME TARIFF DISCOUNT FROM NOVEMBER 1 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      3 PRESIDENT MEETS WITH ROBERTO AZEVEDO, DIRECTOR-GENERAL OF THE WORLD TRADE ORGANIZATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      4 THE ULTIMATE LUXURY GERS IN MONGOLIA'S EXPANSIVE GOBI DESERT WWW.FORBES.COM PUBLISHED:2018/10/23      5 MEETING WITH ARANCHA GONZALEZ, EXECUTIVE DIRECTOR OF THE INTERNATIONAL TRADE CENTER WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2018/10/23      6 2019 BUDGET PLAN BRINGS ATTENTION TO FUTURE HERITAGE FUND WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/23      7 SUB-REGIONAL WORKSHOP BY UNCTAD AND ITTLLDC SUCCESFULLY ORGANIZED IN ULAANBAATAR, MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/23      8 B.BATZORIG: DOMESTIC NEED OF WHEAT AND POTATOES TO BE FULLY ENSURED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/23      9 CHINA STOCKS SEE BIGGEST SPIKE SINCE 2015 WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/22      10 JAPAN FINDS ITSELF BURIED IN PLASTIC WASTE AFTER CHINA STOPS IMPORTING WORLD’S TRASH WWW.RT.COM PUBLISHED:2018/10/22      УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2.1 КМ АВТО ЗАМЫГ ДӨРВӨН ЭГНЭЭ БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ДАРХАНЫ ЗАМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ ИРЭХ ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     УЛААНБААТАР, БЭЭЖИН ХОТУУД АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.UNUDUUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     "АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХЫН ТУЛД НИЙТ 104,7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН" WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ХАРИУЦЛАГА АЛДСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВАХАА “ДЦС-4”-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ МЭДЭГДЭВ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ ХХК: ДАВАА ГАРАГТ ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРСНИЙ 1143 АВТОМАШИН ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ИРЭХ ОНД ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 48 ЦЭЦЭРЛЭГ, 11 ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ЕТГ: “ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ФОРУМ”-ЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ОУХТ ДЭМЖИВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/23     ЭДИЙН ЗАСАГ НЬ ХАМГИЙН ХУРДТАЙ ӨСӨЖ БУЙ Ч АГААРЫН ЧАНАРААР СҮҮЛ МУШГИЖ БУЙ УЛС WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/22     МОНГОЛБАНК: FATF-ИЙН "СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРВОЛ САНХҮҮГИЙН СИСТЕМД ХҮНД ЦОХИЛТ БОЛНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/22    

Худалдааны дайн Хятадын компаниудад нөлөөлж эхэлжээ www.news.mn

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг гарган хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл экспортын орлогоос эдийн засаг нь шууд хамаардаг Хятадын хэд хэдэн томоохон боомт хотуудад гол нөлөө үзүүлэхээр байна. Гаалийн өндөр татвар Хятадын аж үйлдвэржсэн хотуудын эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлөх магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 200 тэрбум ам.долларын нэмэлт татвар ногдуулах тухай төлөвлөгөөнд тусгагдсан хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын захиргаа татварын хэмжээг нийт 550 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ худалдааны дайнд Хятадын өндөр хөгжилтэй 10 боомт хотуудын нэг өмнөд Хятадын төв Гуандун муж дахь Дунгуань хот хамгийн их өртөх магадлалтай байгаа юм.

Сувдан голын цутгалан дахь аж үйлдвэржсэн хот гэгдэх Дунгуань хотын эдийн засгийн өсөлтийн 92.7 хувь нь экспортоос шалтгаалдаг байна. Харин Дунгуань хотын нийт экспортын тавны нэгийг Америк улс эзэлдэг байна.

Зүүн Хятадын Жиансу мужийн Сүжоу хот мөн л эдийн засаг нь экспортоос хамааралтай. Шанхайгаас баруун зүгт орших энэ хот нийт экспортын 28.7 хувийг Америкийн зах зээлд нийлүүлдэг байна. Экспорт Сүжоу хотын ДНБ-ий 73.2 хувийг эзэлж байна.

Мөн эдгээр хотуудаас гадна эдийн засгийн өсөлтийн тал хувь нь экспортод тулгуурладаг Шанхай, Шэньжэнь , Нинбо зэрэг хотууд багтаж байна. Хонг Конгтой залгаа орших боомт хотуудын нэг болох Шэнжэньд ZTE, Huawei, зэрэг алдартай компаниудын үйлдвэрүүд байдаг бөгөөд мөн л тус хотын экспорт нь эдийн засгийнх нь 73.7 хувийг бүрдүүлдэг ажээ.

Энэ тухай Азийн эдийн засагч Луи Куи хэлэхдээ ‘Хятадын томоохон экспортын төвүүдэд ногдуулсан гаалийн татварын дарамтыг Хэфэй, Чиндао зэрэг томоохон үйлдвэрүүд оршдог хотуудад тарааж болно. Хэфэй хотод Midea компани, Чиндао хотод Haier гэх цахилгаан бараа үйлдвэрлэгч томоохон компаниуд бий. 2008 оны эдийн засгийн их хямралын үеэр 20 сая гаруй цагаач ажилгүй болж байсан хүнд үеэсч их гарз хохирлыг Хятад улс амсах магадлалтай байна. Гэхдээ Хятадын экспортын зах зээл үүнийг даваад гарах бүрэн чадвартай’ гэж тэрбээр онцолжээ.

Өнгөрсөн мягмар гаригт Трампын засаг захиргаа тамхи, химийн бодис, нүүрс, ган, хөнгөн цагаан гэх мэт бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулахаар болсноо зарласан.

Үүнд машины дугуй, тавилга, модон эдлэл, гар цүнх, чемодан, нохой, муурын хоол, бейсболын бээлий, хивс, хаалга, унадаг дугуй, цанын хэрэгсэл, гольфийн хэрэгсэл, ариун цэврийн цаас, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг багтана. Хятад улс худалдааны дайнд өртөж болох томоохон үйлдвэрүүдээ Тайванд суурилсан Apple-ийн iPhones болон iPads-ийг угсардаг Foxconn компани хэд хэдэн салбаруудаа Жөнжоү, Чөндү зэрэг хотууддаа аль хэдийн нүүлгээд эхэлсэн. Гэвч одоогоор Хятадад үйлдвэрлэдэг Apple-ийн бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулаагүй байгаа юм.

Үндэсний хэмжээнд экспорт нь Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр хэвээр байна. 2017 оны судалгаагаар экспортын зах зээл Хятадын эдийн засгийг 9.1 хувиар нэмэгдүүлсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Энэ сүүлийн арван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

БНХАУ-ын Худалдааны Яам гаалийн татварын өсөлт дотоодын компаниудад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрчээ.



Нийтэлсэн огноо2018-07-18