1 BUSINESSMEN OF AZERBAIJAN AND MONGOLIA AGREE ON COOPERATION WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2018/10/18      2 GGGI SUPPORTS MOU SIGNING BETWEEN CHINA AND MONGOLIA TO PROMOTE COLLABORATION OF TWO COUNTRIES IN FIELDS OF ENERGY EFFICIENCY WWW.GGGI.ORG PUBLISHED:2018/10/18      3 MONGOLIA RECEIVES 500,000 USD IN HUMANITARIAN AID FROM KAZAKHSTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/18      4 DBM RAISES BONDS WITHOUT MONGOLIAN GOVERNMENT GUARANTEE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      5 MINISTER DENIES ROSNEFT RUMOUR WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      6 SOUTH KOREAN HANARO MART’S SELL-BY DATE SCANDAL! WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/18      7 JOINT PROJECTS WITH ASIAN DEVELOPMENT BANK TO BE IMPLEMENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      8 MONGOLIA TO SPEED UP IMPLEMENTATION OF CHINA-FUNDED PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      9 US MOVES TO NEGOTIATE TRADE DEALS WITH JAPAN, UK, EU WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/17      10 CONSTRUCTION OF MONGOLIA’S NEW OIL REFINERY IS 40 PERCENT COMPLETED WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/17      БЯСЛАГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ДЭЭШИЛЛЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     Д.СУМЪЯАБАЗАР: ИРЭХ САРААС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ ХЭЛБЭЛЗЭХ, ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН: ААН-ҮҮДЭД ОЛГОСОН ЗЭЭЛИЙН 68 ХУВЬ НЬ ЭРГЭН ТӨЛӨЛТТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     "ШИВЭЭ ОВОО" УУРХАЙН ДЭРГЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БАРИХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     С.ШОЙГУ МОНГОЛ УЛСАД ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЕХНИК ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     “МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/18     GOOGLE ЕВРОПЫН ГАР УТАС ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ПРОГРАМЫН ТӨЛБӨР АВАХААР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     УГЖ Г.АРИУНБААТАР АСЕМ-ЫН ЗОЧДОД ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17    

Монголчууд гадны хөрөнгө оруулалттай конвенинс дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц, ЭКОЭКСПРЕСС дэлгүүрээ нээнэ www.medee.mn

Тохь тухтай үйлчилгээ гэсэн үгнээс гаралтай конвенинс дэлгүүрүүд Монголын зах зээлд нэвтэрч, үйл ажиллагаа явуулж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Жижигхэн зайд хэрэгцээт барааг бүгдийг нь багтаасан, тухалж суугаад кофе, цайгаа уух боломжтой гэх мэт олон төрлийн онцлогтой, дэлхий даяар хэрэглэгчдийн хамгийн их үйлчлүүлэх дуртай болсон дэлгүүрийн салбарууд манайд нээгдэж байгаа нь сайшаалтай ч бүгд гадны хөрөнгө оруулалттай учраас мөнгөний урсгал гадагшаа чиглэж байгаад эмзэглэх хүн цөөнгүй байна. Арга ч үгүй биз. Эдийн засгийн хямрал хэмээн цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй баларч суугаа ийм цаг үед мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг Монгол хүн бүрийн эмзэглэх зүйлсийн нэг.

Тэгвэл, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалттай Конвенинс дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц, Орчин үеийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, хэрэглээний чиг хандлагад нийцүүлэн цоо шинэ өнгө төрх, үйлчилгээний онцлогийг шингээсэн, үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай Монголын анхны конвенинс сүлжээ дэлгүүр нээлтээ хийх гэж байгаа талаар мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж эхэллээ. Тодруулбал, Үйлчлүүлэгчиддээ зориулан шинэ, содон үйлчилгээгээрээ бэлэг барьсаар ирсэн үндэсний сүлжээ дэлгүүр “Номин” –гийнхон хэрэглэгчиддээ улам ойртож ЭКОЭКСПРЕСС конвенинс сүлжээ дэлгүүрээ нээхэд бэлэн болсон байна.

Ингээд та бүхэндээ Үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монголын анхны конвенинс сүлжээ дэлгүүрийн талаар бэлдсэн мэдээллээ тоймлон хүргэе.

-“ЭКОЭКСПРЕСС” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР БУСАД КОНВЕНИНС ДЭЛГҮҮРЭЭС 
ЮУГААРАА ОНЦЛОГТОЙ ВЭ-

-Үндэсний 100% хөрөнгө оруулалттай Монголын хамгийн анхны конвенинс сүлжээ дэлгүүр.

-Номингийн хямд үнийн баталгаа үйлчилнэ.

-Бүх бараа магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториар баталгаажсан

-Амтат халуун түргэн хоол, өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, гэр ахуй, гоо сайхны бараа нэг дор цогцолсон

-Түргэн хоолны түүхий эдүүдээ өөрийн цехдээ үйлдвэрлэж, өглөө болгон шинэ, чанартай хүнсээр үйлчилнэ.

-Хүнс бэлддэг үйлдвэрүүд нь ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн.

-Байршлаасаа шалтгаалаад зарим салбарууд нь 24 цагийн үйлчилгээтэй.

-Бодит хөнгөлөлт олгодог, Номин бонус карт үйлчилнэ.

-АТМ, CASHBACK, автобусны карт цэнэглэх үйлчилгээг үзүүлнэ

-Бичиг баримт хувилах, хэвлэх үйлчилгээ

-Гар утас цэнэглэх үйлчилгээ /үнэ төлбөргүй/

-Анхны тусамжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

-ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ТӨГС АМТЫГ ЗӨВХӨН “ЭКОЭКСПРЕСС”-ЭЭС
АМТЛАХ БОЛОМЖТОЙ-

“ЭКОЭКСПРЕСС” –ийнхэн кофе үйлдвэрлэдэг компанитай хамтраад зөвхөн тус дэлгүүрээс амталж болох кофег гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд үнийн хувьд бусад ижил төрлийн дэлгүүрүүдээс хямд байлгана гэжээ. Мөн Үхрийн махтай, тахианы махтай, хонины махтай, пүнтүүзтэй, ногоотой шууд идэхэд зориулсан Солонгос технологийн жигнэсэн баншнууд болон үхэр болон гахайн махтай 2 төрлөөр үйлчилгээнд гарах хотдогийг таван төрлийн соусны сонголттойгоор худалдаанд гаргаж байгаа юм байна.

-ЭРХЭЭ АВААД САЛБАР ДЭЛГҮҮР НЭЭХ БОЛОМЖТОЙ-

Бас нэгэн онцлох зүйл нь дэлхий даяар хэрэглэгчдийн хамгийн их үйлчлүүлэх дуртай, орчин үеийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, хэрэглээний чиг хандлагад нийцүүлэн цоо шинэ өнгө төрх, үйлчилгээний онцлогийг шингээсэн ЭКОЭКСПРЕСС” дэлгүүрийнхэн эхний 10 загвар дэлгүүрээ нээчихээд, дараагийнхаа салбаруудыг хувь хүмүүст үйл ажиллагаа явуулах эрхийг франчайзын зарчмаар олгох бөгөөд эрх авахыг хүссэн хүн бүрт нээлттэй аж. Ингэснээр маш олон хүнийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэж байгаа юм байна. Тодруулбал, тэд эхний ээлжинд 10 салбар дэлгүүр нээхэд 150 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангана. Цаашлаад хувь хүмүүс эрхээ аваад салбар дэлгүүрүүд нээгдэхийн хэрээр энэ тоо өсч, олон мянган хүн ажлын байртай болох боломжтой болох юм байна.

Энэ мэт олон боломж, давуу талыг бий болгосон шинэхэн дэлгүүрийн эхний хоёр салбар нь энэ сарын 12-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдрийн морь цагт буюу 11:40 цагт нээлтээ хийхээр товложээ.

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус дэлгүүрийн нэгдүгээр салбар 120 мянгат, Жетро худалдааны төвийн баруун талын 16-р байранд, хоёрдугаар салбар 120 мянгат, Залуу Монгол төвийн шинэ барилгын 1 давхарт тус тус нээгдэх юм байна.



Нийтэлсэн огноо2018-10-11