1 MNCCI AWARDED ISO 9001:2015 CERTIFICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      2 CARLOS GHOSN: FORMER NISSAN CHAIR CHARGED WITH FINANCIAL MISCONDUCT WWW.BBC.COM PUBLISHED:2018/12/10      3 CONSULTATIVE MEETING OF FOREIGN MINISTRIES OF MONGOLIA AND RUSSIA HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      4 PRIME MINISTER TO VISIT JAPAN ON DECEMBER 12-16 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      5 CHINA SUMMONS US, CANADIAN AMBASSADORS IN 'STRONG PROTEST ' OVER HUAWEI CFO'S ARREST WWW.CNN.COM PUBLISHED:2018/12/10      6 GAZPROM KICKS MAJOR ARCTIC GAS FIELD INTO MAXIMUM OVERDRIVE WWW.RT.COM PUBLISHED:2018/12/10      7 FUEL PRICES REDUCED IN MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/10      8 AIR CHINA CONTRIBUTES TO DEVELOPMENT OF CHINA-MONGOLIA TIES WWW.URDUPOINT.COM PUBLISHED:2018/12/09      9 MONGOLIA, DPRK AGREE TO FURTHER EXPAND TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/09      10 TRADE AND INVESTMENT OPPORTUNITIES IN INDIA WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.MN PUBLISHED:2018/12/07      2017 ОНЫ НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА АВААГҮЙ ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЕС ДЭХ УДААГИЙН ТРИЕННАЛЬД УРАН БҮТЭЭЛЧ Т.ЭНХБОЛД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     ЭХНИЙ ЭЭЛЖИД 340 МЯНГА ОРЧИМ ГАДААД АЖИЛЧИНД ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ВИЗ ОЛГОНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     БНХАУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2 ЖИЛИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     X САРЫН БАЙДЛААР БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН 37.2 ХУВИЙГ ГАДААД ВАЛЮТЫН ЗЭЭЛ БҮРДҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     "МОНГОЛЫН НОГООН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ" БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГААГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ ЁН ХО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/12/07     JULIUS BAER: АЗИЙН ХОТУУДААС ШАНХАЙД ТАНСАГ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ХАМГИЙН ӨНДӨР WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07    

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэллээ www.news.mn

Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинжин орсноос хойш 5 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг бол хотын захирагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хэрэв хуульчлан батлагдсан ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахгүй бол хот эмх замбараагүй, төлөвлөлтгүй болно. Тийм учраас энэ ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахын тулд бид өнгөрсөн жилүүдэд олон арга хэмжээ авч эхэлсэн. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан. Өнөөдрийн Улаанбаатар хотод бий болсон асуудал, түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын гол хүчин зүйл нь хязгааргүй тэлэлт байсан. Улаанбаатар хотын хаяанд хэн ч, хаана ч хамаагүй ирээд буудаг. Тэндээ суурьшлын бүс тогтоодог хязгааргүй тэлэлт үүссэн. 2016 онд Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсэд улаан шугам татаж, 2020 он хүртэл үүнээс цааш тэлэхгүй гэсэн хязгаар тогтоосон. 2016-2017 онд хотын даргын захирамжаар шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бол одоо 2020 он хүртэл Засгийн газрын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Энэ нь хэдийгээр хүний шилжин суурьших эрхтэй холбоотой асуудал боловч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдийн хувьд дэд бүтэц болон энд амьдрах эрхийг нь хангах боломжгүй байгаа учир хязгаарлалтыг хийсэн. Улаанбаатар хот ямар хэмжээнд хөгжих ёстой вэ, бий болгож байгаа дэд бүтэц, нийгмийн чиглэлийн барилга байгууламж хэдэн сая хүнд хүрэлцэх ёстой вэ гэдэг тооцоо хийж тэр түвшинд нь барих ёстой. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн ихэнх талбайг гэр хороолол эзэлж байна. Гэр хорооллын суурьшлын бүсийг хэрхэн орчин үеийн байшин хороолол болгох вэ, тэнд дэд бүтцийн шугамыг яаж хүргэх вэ гэдэг асуудал Улаанбаатар хотын төлөвлөлтийн бас нэг гол чухал асуудал. Бид Сервис центр байгуулах замаар дундын бүсэд гэр хорооллын суурьшлын бүсийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Хамгийн чухал асуудал бол бид Улаанбаатар хотыг олон төвт хот болгох юм. Одоо зөвхөн Бага тойруу гэсэн нэг төвтэй. Хотын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр бол нийслэл Бага тойруу, Яармаг гэсэн 2 төвтэй байх юм. Мөн Сэлбэ Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Сонсголон, Амгалан гэх мэт 8 дэд төвийг бий болох ёстой. Нөгөө талдаа дагуул хотуудын тухай асуудал яригдаж байна. Аэросити, Майдар, Зуун мод, Налайх зэрэг дагуул хотуудад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуудлыг шийднэ. Энэ төвүүд рүү хотын төр захиргааны байгууллагуудын шилжүүлэх ажлууд эхэлсэн. 2019 оны 1 улирал гэхэд НИТХ, НЗДТГ хотын шинэ төв рүү нүүсэн байхаар төлөвлөлтийн ажлууд хийгдсэн. Энэ бүх ажлууд хийгдэж, төлөвлөгдөн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ярилцаж хийдэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхдээ иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлана. Дэлхийн ихэнх хотуудын удирдлагууд иргэд нь ямар хотыг хүсч байна, хаана суурьшихыг дэмжих үндсэн дээр концепцыг иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулдаг. Тиймээс бид бүхэн “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан”-ыг албан ёсоор зарлаж байна. Энэ уралдаанд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Энд ирсэн шилдэг санаанд үндэслэн мэргэжлийн хүмүүс хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулна” гэлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шагналын сан 45 сая төгрөг байх бөгөөд иргэд, олон нийт оролцох нээлттэй юм. Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих вэ гэдгийг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс энэхүү уралдааныг зарлаж байна.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “Улаанбаатар хот 470 мянган га газар нутагтай. Тухайн бүсээс 32.500 га газарт суурьшлын бүсийн улаан шугам татсан. Нийслэл хотыг хэрхэн төлөвлөх гэдэг асуудал дээр зөвхөн мэргэжлийн хүмүүс суугаад хийх бус иргэдийг түлхүү оролцуулж иргэд тухайн байршил дээрээ ямар үйл ажиллагаа, аж ахуй эрхэлж амьдрах вэ гэдэг санааг тусгасан ерөнхий төлөвлөгөөг бий болгохоор энэхүү уралдааныг зарлаж байна. Уралдаанд иргэд, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, оюутан залуучууд оролцох боломжтой. Байгууллагаас ирсэн саналд 20 сая төгрөг, иргэдээс ирсэн саналыг үндсэн шалгуураар шалгаруулан шагнал олгоно. Бид 2040 он хүртэлх төлөвлөлтийг хийснээр газар олголтын асуудлыг цэгцэлж, газрын зориулалтыг тодорхой болгох ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар зорьж байна” гэж ярилаа.

Уралдааны “Шилдэг санаа”-нд үндэслэн нийслэл хотын цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм. Уг уралдааныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нийтэлсэн огноо2018-10-11