1 MNCCI AWARDED ISO 9001:2015 CERTIFICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      2 CARLOS GHOSN: FORMER NISSAN CHAIR CHARGED WITH FINANCIAL MISCONDUCT WWW.BBC.COM PUBLISHED:2018/12/10      3 CONSULTATIVE MEETING OF FOREIGN MINISTRIES OF MONGOLIA AND RUSSIA HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      4 PRIME MINISTER TO VISIT JAPAN ON DECEMBER 12-16 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/10      5 CHINA SUMMONS US, CANADIAN AMBASSADORS IN 'STRONG PROTEST ' OVER HUAWEI CFO'S ARREST WWW.CNN.COM PUBLISHED:2018/12/10      6 GAZPROM KICKS MAJOR ARCTIC GAS FIELD INTO MAXIMUM OVERDRIVE WWW.RT.COM PUBLISHED:2018/12/10      7 FUEL PRICES REDUCED IN MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/10      8 AIR CHINA CONTRIBUTES TO DEVELOPMENT OF CHINA-MONGOLIA TIES WWW.URDUPOINT.COM PUBLISHED:2018/12/09      9 MONGOLIA, DPRK AGREE TO FURTHER EXPAND TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/09      10 TRADE AND INVESTMENT OPPORTUNITIES IN INDIA WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.MN PUBLISHED:2018/12/07      2017 ОНЫ НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА АВААГҮЙ ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЕС ДЭХ УДААГИЙН ТРИЕННАЛЬД УРАН БҮТЭЭЛЧ Т.ЭНХБОЛД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     ЭХНИЙ ЭЭЛЖИД 340 МЯНГА ОРЧИМ ГАДААД АЖИЛЧИНД ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ВИЗ ОЛГОНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     БНХАУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2 ЖИЛИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     X САРЫН БАЙДЛААР БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН 37.2 ХУВИЙГ ГАДААД ВАЛЮТЫН ЗЭЭЛ БҮРДҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     "МОНГОЛЫН НОГООН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ" БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГААГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ ЁН ХО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/10     ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/12/07     JULIUS BAER: АЗИЙН ХОТУУДААС ШАНХАЙД ТАНСАГ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ХАМГИЙН ӨНДӨР WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07    

Төв банк гадаад гүйлгээнд хязгаарлалт тогтоож болох талаар хуулийн төсөлд тусгажээ www.bloombergtv.mn

Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөлд Монголбанк гадаад гүйлгээ, валютын арилжаанд тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож болно гэж заасан байна.

Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, долларжилтын түвшнийг бууруулах зорилготой юм байна. Мөн Монголбанк улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох эрхтэй гэж хуулийн төсөлд тусгажээ. "Төлбөрийн тэнцлийн алдагдал ханшид дарамт учруулдаг" гэж Төв банк мэдээлж байна. 2018 оны эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж, 361 сая ам.долларт хүрээд байгаа юм.

Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх товтой байна. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийг 2019 онд үргэлжлүүлнэ гэж Монголбанк Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгаад байна. Энэ хүрээнд өөр хэд хэдэн гол хуулийн төслийг боловсруулж батлуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, актив удирдлагын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, Эрдэнэсийн сангийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг хуулиуд багтаж байна.

“Bloomberg”-ийн эдийн засагчдын клубийн зарим шинжээчид валютын орох гарах урсгалд Төрөөс хязгаар тогтоох, энэ эрхийг улс төрчдөд өгөх нь хөрөнгө оруулалтыг бууруулах сөрөг үр дагавартай гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Харин Төв банк Валютын зохицуулалтын тухай хууль нь ханшийн эрсдэлийг бууруулна. Дээрх заалт хөрөнгийн орох гарах урсгалд хязгаар тогтоохтой холбоогүй гэж тайлбарлаж байгаа юм.Мөн "Ханш уян хатан тогтох нь “шок”-оос хамгаалж, экспортын өрсөлдөх чадварыг дэмждэг. Ханшийг хүчээр барих гэж оролдох нь алсдаа илүү сөрөг үр дагавартай” гэсэн байр суурийг Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан илэрхийлж байсан юм.

Үүнээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль нь зээлийн хүү бууруулах арга хэмжээнд дэмжлэг болно гэж Төв банк мэдээлж байлаа. Өмнө нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахдаа санхүүгийн хэрэглэгч гэсэн нэр томьёог тодотгож өгөөгүйгээс санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авсан хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал тодорхой бус байсан гэж Төв банк үзэж байгаа юм.



Нийтэлсэн огноо2018-10-11