1 COPPER MINER'S $10B BET COMES TO LIFE IN PANAMA JUNGLE WWW.MINING.COM PUBLISHED:2019/02/15      2 TRADE UNIONS REQUEST PM TO FOCUS ON INTEREST RATE CUT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/15      3 MONGOLIA’S HOURLY WAGE TO REACH USD 1 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      4 US NARCOTICS BY POST TO MONGOLIA! THREE ARRESTED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/02/15      5 WRITER D.URIANKHAI NOMINATED FOR THE NOBEL PRIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/15      6 MONGOLIA-CHINA-RUSSIA ECONOMIC CORRIDOR BENEFITS ALL SIDES: OFFICIAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/15      7 SOLAR EMPOWERMENT OF NOMADS IN RURAL MONGOLIA WWW.GREENOPTIMISTIC.COM PUBLISHED:2019/02/15      8 MONGOLIA, CUBA TO BOOST BILATERAL RELATIONS WWW.PLENGLISH.COM PUBLISHED:2019/02/15      9 GOOGLE OUTLINES $13BN US INVESTMENT WWW.BBC.COM PUBLISHED:2019/02/14      10 NATIONAL DEVELOPMENT AGENCY TO COOPERATE WITH JAPAN’S MIZUHO BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/14      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 570 ТОННЫ ДААЦТАЙ CAT БРЭНДИЙН ГИДРАВЛИК ЭСКВАТОРООР ХҮЧЭЭ СЭЛБЭЛЭЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/15     ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 78,000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН Ч ЗАРЛАГА ДАВСАН ХЭВЭЭР БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙД ДЭВИД МЭТЬЮ ВОСЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2018 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МХБ: II/15-НЫ БАЙДЛААР 8 КОМПАНИ ХЭХ-ЫН ТОВОО ГАРГААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     2017 ОНД 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН “УЛААНБААТАР БҮК” 2018 ОНД 566 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     ОРХОН ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН АНХНЫ АЙМАГ БОЛНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     АТГ-ААС НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/02/15     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14     АВТО МАШИНЫ ИМПОРТ 2018 ОНД 30% ӨСӨЖ, 86,296-Д ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/14    

Нүүрс, зэсийн баяжмал, нефтийн экспортын орлого нэмэгджээ www.unuudur.mn

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сард 9.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.9 хувь буюу 1.92 тэрбум “ногоон”-оор нэмэгдсэн дүн болохыг Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэс мэдээллээ. Дээрх хугацаанд экспорт импортоос давсан байна.

Тодруулбал, экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллароор эерэг гарсан аж. Манай улс 1-9 дүгээр сард 151 улстай худалдаа хийснээс 71-д нь бараагаа экспортолж, 149 орноос бараа импортолжээ. Экспорт 5282.8 сая ам.долларт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеэс 699.9 саяар буюу 15.3 хувиар өссөн дүн юм. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 888.6, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 69.1 сая ам.доллароор өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс, цайр, молибдений баяжмал, жонш, боловсруулаагүй нефть зэрэг нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5, нийт экспортын 84.6 хувийг эзэлсэн гэнэ.

Дээрх хугацаанд 2122.3 сая ам.долларын 27 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 398 сая “ногоон”, хэмжээний хувьд 1494.7 мянган тонноор илүү юм. Нүүрсний 99.1 хувийг БНХАУ-д нийлүүлжээ. Тэгвэл 2017 оны 1-9 дүгээр сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1155.5 сая “ногоон” байсан бол энэ жил дээрх тоо 1487.6 саяд хүрсэн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 4811.7 мянган баррель буюу 316.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 824.6 мянган баррелаар бага ч үнийн дүнгээр 43.8 сая “ногоон”-оор их байгаа юм. Түүнчлэн төмрийн хүдрийн экспорт 5314.7 мянган тонн буюу 240.4 сая ам.долларт хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 954.5 мянган тонноор өсөж, үнийн дүн нь 8.9 сая ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Харин нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 45.2 ам.доллар болсон нь 7.9 “ногоон”-оор уруудсан дүн болохыг Гаалийн ерөнхий газрын статистикт тэмдэглэжээ.

1-9 дүгээр сард манай улс 92.2 мянган тонн цайрын баяжмалыг тонныг нь дунджаар 1665.1 ам.доллароор экспортолжээ. Ингэснээр хилийн дундаж үнэ 192.1 “ногоон”-оор өссөн байна. Уг таваарын экспорт үнийн дүнгээр 153.5 сая ам.доллар болсон нь 2017 оныхоос 19.8 саяар нэмэгдсэн дүн юм байна. Үүнээс гадна манай улс 115.7 сая ам.долларын 344.7 мянган тонн жонш нийлүүлсэн нь 2017 оны мөн үеийнхээс 129 мянган тонноор, үнийн дүнгээр 60.5 сая ам.доллароор нэмэгдсэн дүн болов.

Жоншийг БНХАУ, ОХУ, Украин, Узбекистан, Беларусь улсад нийлүүлсний дийлэнх буюу 41.2 хувь нь хойд, 58.6 хувь нь өмнөд хөршид ногджээ. Түүнчлэн молибдений баяжмалын экспорт үнийн дүнгээр 36 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 саяар өсчээ. Үүнийг нэг тонныг нь дунджаар 8133.5 ам.доллароор экспортолсон нь 2542-оор нэмэгдсэн дүн аж. Хэдий эхний есөн сард 4428.6 тонныг экспортолсон нь өнгөрсөн оныхоос 495.7 тонноор бага ч ийм дүн гарсан байна. Молибдений баяжмалын 87.2 хувийг БНХАУ-д нийлүүлжээ.

Манай улс 1-3 дугаар улиралд 3431.9 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6452.1 кг-аар бага дүн аж. Шар металлын экспортын дундаж үнэ өмнөх оны мөн үед 40 748.6 ам.доллар байсан бол энэ онд үүнээс даруй 1356.3 “ногоон”-оор дээшиллээ. Алтны экспорт үнийн дүнгээр 144.5 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 258.3 сая “ногоон”-оор буурсан дүн гэнэ. Ер нь бүтцийг нь есдүгээр сарын байдлаар авч үзвэл нийт экспортын 85.9 хувь нь эрдэс бүтээгдэхүүн, 2.7 хувь нь алт, 6.8 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлд ногджээ.

Тэгвэл Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний импорт 976 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 саяар буюу 32.9 хувиар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн аж. Тодруулбал, эхний есөн сард 814.7 сая ам.долларын 1184.9 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь жилийн өмнөхөөс 133.8 мянган тонноор, үнийн дүнгээр 224.8 сая “ногоон”-оор нэмэгдсэн дүн болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байв. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6 хувийг автобензин, 66.4 хувийг дизель түлшний импорт эзэлсэн гэнэ.

Дээрх хугацаанд Монгол Улс 319 мянган тонн автобензин импортолсон нь 2017 оны мөн үеэс 3.1 мянган тонноор бага дүн. Өмнөх жилийн мөн үед нэг тонн автобензиний импортын дундаж үнэ 583.3 ам.доллар байсан бол энэ жил 702.1 ам.долларт хүрч, 20.4 хувиар өсжээ. Дизель түлшний импорт 630.4 мянган тоннд хүрч 2017 оны мөн үеэс 4.2 мянган тонноор нэмэгдсэн байна.

2017 оны эхний есөн сарын байдлаар нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 515.9 ам.доллар байсан бол энэ онд 656.4 ам.долларт хүрсэн нь 27.2 хувиар өссөн дүн юм. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.7сая ам.доллараар нэмэгдсэн аж.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн давамгайлсан хэвээр буй юм байна. Эдгээр нь нийт дүнгийн 76 хувийг эзэлснээс үүнийг харж болно.

Үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 22.4, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.5, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 15.7, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.2, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.8 хувийг эзэлжээ.



Нийтэлсэн огноо2018-10-11