1 LANDLOCKED MONGOLIA MIGHT HOLD CLUES TO UNDERWATER VOLCANOES WWW.NATURE.COM PUBLISHED:2019/05/24      2 BEYOND THE VALLEY OF ASHES - AIR POLLUTION IN MONGOLIA WWW.VOICESOFYOUTH.ORG  PUBLISHED:2019/05/24      3 CHINA PROVIDES AGRICULTURE EQUIPMENT TO MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/05/24      4 MONGOLIA CUTS 700 THOUSAND TONNES OF CARBON EMISSIONS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      5 EX SPY-CHIEF RELEASED ON BAIL WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      6 MINERS START THE YEAR WITH REVENUE GROWTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/24      7 ROTARY CLUBS OF MONGOLIA, TAIWAN AND S.KOREA CARRYING OUT WATER PURIFICATION PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      8 ‘SUSTAINABILITY IN THE CASHMERE SUPPLY CHAIN’ CONFERENCE TAKING PLACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      9 MONGOLIA-GERMANY WORKING GROUP CONVENES IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/23      10 TAVAN TOLGOI JSC: COAL SALES TOTALED 1.8 MILLION TONS IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/23      УУХҮЯ: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛАА ГЕРМАНТАЙ ХАМТРАН ИДЭВХЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 12 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ,ЗАРДАЛ НЬ 9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ШИНЭЭР 41 СОЁЛЫН ТӨВ, МУЗЕЙ, ТЕАТР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД ТӨВЛӨРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ҮСХ: УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.5 САЯ ТӨГРӨГ БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ ЭКСПОРТЛОХООР НЭГДЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     2020 ОН ГЭХЭД "ИРЭЭДҮЙН ӨВ САН"-Д НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХУРИМТЛАГДАНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ИРЭЭДҮЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ, НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ЧИГЛЭСЭН АХЛАХ СУРГУУЛЬ УЛААНБААТАР ХОТОД НЭЭГДЭНЭ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ТАВАН ЖИЛД 150 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23    

"Агаарын бохирдол бууруулахын тулд нийт 104,7 сая ам.долларын зээл авсан" www.unuudur.mn

Үндэсний аудитын газраас 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг өнөөдөр танилцууллаа. Аудитаар гарсан зөрчилтэй холбогдуулан Гүйцэтгэх аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Л.Одгэрэл мэдээлэл өглөө.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа үр дүнтэй явагдсан уу?

УИХ-аас 1995 онд Агаарын тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн байдаг. Уг хуулийг 2010, 2012 онд шинэчлэн баталж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас 26, Засгийн газраас 24 тогтоол гаргаж байжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос хойш гаргасан шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний хороог Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд хоёр, Ерөнхий сайдын дэргэд хоёр, Байгаль орчны сайдын дэргэд хоёр, Нийслэлийн засаг даргын дэргэд гурван удаа байгуулан ажиллаж буюу байнга харьяалал бүтэц нь солигдлож ирснээс шалтгаалаад хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж тайлбарлах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй нөхцөлд хүргэсэн байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал,

Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум
Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна. Тиймээс агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг юунд хэрэглэснээр нь ангилж үзвэл:

Үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад 26 хувийг
Сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад 22 хувийг
Нам даралтын зууханд шинэчлэл хийхэд 14 хувийг
Сайжруулсан түлш болон агуулахын зардалд 10.9 хувийг гэх мэт бусад зардалд зарцуулсан байна.
2008 оноос хойш олон эх үүсвэрийн мөнгөөр агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг санхүүжүүлж байсан боловч энэ чиглэлийн ажил хариуцдаг Нийслэлийн холбогдох байгууллагууд үр дүнг нэгтгэн дүгнэдэггүй, тоон мэдээллүүдийг зөрүүтэй гарган ажиллаж ирснийг тодотголоо.
Үүн дээр үндэслэн холбогдох албаны хүмүүсд зөвлөмж хүргүүлэх болсноо Үндэсний аудитын газар мэдэгдлээ.



Нийтэлсэн огноо2018-10-23