1 8000 CITIZENS TO BE INVOLVED IN CHECK-UPS FOR TUBERCULOSIS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      2 PARLIAMENT TO DISCUSS TAX PACKAGE NEXT MONTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/19      3 MONGOLIA TO HOLD DISASTER PREPAREDNESS TRAINING IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/19      4 HUNDREDS SICKENED IN MONGOLIA AFTER EATING AT LOCAL KFC RESTAURANT WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2019/02/19      5 IRAN EXPECTING CHINA, MONGOLIA TO JOIN UNESCO-REGISTERED NORUZ WWW.TEHRANTIMES.COM PUBLISHED:2019/02/19      6 DBM BOND SELECTED AS ASIA’S BEST DEAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      7 MONGOLIA EXPORTS 2.3 MILLION TONS OF COAL TO CHINA SINCE 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      8 JAPANESE FUNDED SOLAR POWER PLANT TO BE BUILT IN KHOVD AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      9 AMERICA'S FIGHT WITH HUAWEI IS MESSING WITH THE WORLD'S 5G PLANS WWW.CNN.COM PUBLISHED:2019/02/18      10 GERMANS GO GAGA FOR RUSSIAN FOOD DISCOUNTER MERE AMID NOSTALGIA FOR ‘IRON CURTAIN’ ERA WWW.RT.COM PUBLISHED:2019/02/18      ЗГҮЦ-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     “TEMASEK HOLDINGS” КОМПАНИ “TRQ” ДЭХ ЭЗЭМШЛИЙН ХУВИА 28 ХУВИАР БУУРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ӨСӨЛТ ОРЛОГЫН ӨСӨЛТӨӨС 4 ПУНКТЭЭР ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ЭРЧИМ ХҮЧГҮЙ БОЛООД БАЙСАН ГУРВАН АЙМГИЙГ ЦАХИЛГААНД ХОЛБОВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭНД 8000 ИРГЭНИЙГ ХАМРУУЛНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ "ДЭЛХИЙГЭЭР АЯЛАГЧИД" ФЭЙСБҮҮК ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ОН ГАРСНААР ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХОЁР КОМПАНИ АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     “АРД КРЕДИТ” ҮНЭТ ЦААСАА ГАРГАВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ЗУРААЧ Б.БАЯРЦЭНГЭЛД АНГЛИЙН ХОЁР ГАЛЕРЕЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     АРХИ БОРЛУУЛДАГ 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/18    

Дарханы замыг шинэчлэн сайжруулах төслийг ирэх жил хэрэгжүүлнэ www.zgm.mn

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментэй ярилцлаа. Тус банк 1966 онд байгуулагдсан бөгөөд нийт 67 гишүүн орны 48 нь Ази, Номхон далайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

-Ирэх жил Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт аль салбарт түлхүү чиглэх вэ?

-Бид Монгол улсын Засгийн газартай хамтарч ажиллаад өдгөө 28 жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд олон төсөл хэрэгжүүлсэн ч тухайн жилийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хөрөнгө оруулалт өөр, өөр салбарт чиглэдэг байсан. Монгол улсын Засгийн газартай хамтарч дөрвөн салбар чиглэлд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ сарын сүүлээр эцсийн шийдвэрээ гаргана. Үүнд, баруун бүс нутаг дахь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, тодорхой аймгуудад цэвэрлэх байгууламжийн нэмэлт санхүүжилт олгох болон жендерийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил багтсан. Мөн Улаанбаатар хотын хүн амын орлогод нийцсэн эко орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ажил бий. Үүний сацуу Монгол улсын эдийн засгийг цаашид бэхжүүлэх зорилгоор татварын орчныг сайжруулах багц ажлууд байгаа. Энэ жил хийж байсан агаарын чанартай холбоотой ажлуудыг ирэх онд мөн үргэлжлүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарна. үүнээс гадна өмнө нь ажиллаж байсан Монгол улсын хилийн боомт дахь түшиц хотуудтай холбоотой төслийн хүрээнд гол боомтууд дээрх хил дамнасан олон улсын худалдааг мэдээлэл технологид суурилсан, түргэн шуурхай болгох төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Авто замд хийгдэж буй ажлуудаа ч мөн ирэх жил үргэлжлүүлнэ. Энэ утгаараа Улаанбаатар, Дархан, Алтанбулагийн авто замыг шинэчлэн сайжруулах төслийг ирэх жил хэрэгжүүлэх гэж байна.

-Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил хийхэд улирлаас хамаарч удаашрах асуудал гардаг. Энэ байдлаас болж төсөл он дамнах, зардал нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тэгвэл ирэх жил Улаанбаатар, Дархан, Алтанбулагийн чиглэлийн замыг сайжруулах ажлыг хийхэд он дамжиж хойшлох асуудал гарах болов уу. Үүнийг цаг алдалгүй эхлүүлж, бодит ажил болгоход АХБ хэрхэн анхаарах вэ?

-Азийн хөгжлийн банкнаас уг төслийн эхний удаагийн санхүүжилтийн шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Гэтэл энэ шийдвэрийн дараагаар бороо их орсноос үүдэн Дархан, Алтанбулагийн зам нэмж маш их эвдэрсэн. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээрийн 65 орчим километр замд эвдрэл гарсан учраас замын нөхцөлийг сайжруулах чиглэлээр хоёр дахь хэсэг буюу нэмэлт санхүүжилт гаргахаар бэлдэж байгаа. Шийдвэр нь 2019 оны эхээр гарах байх. Эхний хэсэг буюу Алтанбулаг, Дарханы чиглэлийн замын хувьд саатал гарахгүй бол ирэх оны гуравдугаар сард төслийн гарааны ажлууд хийгдэж, хөрөнгө санхүүжилт нь шийдэгдэх болно. Монгол улсын Засгийн газар энэ төслийг үр дүнтэй, цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд илүү анхаарч ажиллана гэж найдаж байгаа.

Ховдын авто замын төслийн өгөөж тооцооллоос давсан
-Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт та өнгөрсөн долоо хоногт ажиллаж, тус аймагт хэрэгжиж байгаа төслүүдтэй газар дээр нь танилцсан. Төслүүдийн хэрэгжилтэд ямар дүн тавих вэ?

-Би анх удаа Ховд аймагт ирж, төслүүдтэй танилцан нутгийн иргэдтэй уулзаж санал, сэтгэгдлийг нь сонслоо. Аливаа төсөл хэрэгжихэд урт хугацаа шаарддаг ч Ховд аймагт хэрэгжүүлсэн эмнэлэгийн болон авто замын төсөл бодитой хэрэгжин өгөөжөө өгч байна. Ховд аймаг дахь бүс нутгийн оношилгоо эмчилгээний төвд баригдсан цусны төвийн төслийн хүрээнд иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн дэвшил гарсан байна. Мөн сайжруулсан авто замаар эмнэлгийн үйлчилгээг илүү түргэн шуурхай иргэдэд хүргэж, өвчтөний амь насыг аварч байгаа гэх мэтээр хоёр төсөл их сайн зохицож байна. Тухайлбал, авто замын төслийг дагаад орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжиж, жуулчдад зориулсан гар урлалын бүтээгдэхүүн хийж байна. Мөн өрхүүд өөрсдийн орлогоо нэмэгдүүлэх дугуй засвар, хоолны газар ажиллуулж, амьжиргаагаа дээшлүүлж байгааг харах нэн таатай байлаа. Орон нутгийн зүгээс замын арчлалтад цаашид анхаарна гэдгээ илэрхийлсэн.

-Ховд аймаг дахь авто замыг сайжруулах төсөл эдийн засгийн макро түвшинд хэр зэрэг үр өгөөж өгнө гэж өмнө нь тооцоолсон бэ?

-Баруун бүсийн хувьд төвөөсөө алслагдмал төдийгүй хөрш орны зах зээлд ч хүрэх боломжгүй байсан. Уг авто зам нь ОХУ болон БНХАУ-ын Монгол улсаар дамжин гарах худалдааны эргэлтэд чухал ач холбогдолтой бөгөөд бусад бизнес бий болж хөгжих эхлэлийг тавьж байгаа юм. Энэхүү авто замын төслийг Азийн хөгжлийн банкны удирдлагаар батлуулахын өмнө уг төсөлтэй холбоотой эдийн засгийн үр өгөөжийг урьдчилан тооцоолдог. Гэхдээ төсөл хэрэгжсэний дараах бодит байдлыг харвал, эдийн засгийн ирж болох өгөөжийн түвшин анхны тооцооллоос давсан.

-УИХ 2019 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн зарлага бодит боломжоос давсан, орлогыг хэт өөдрөг тооцсон гэж зарим эдийн засагч дүгнэж байгаа. Танай зүгээс төсөвт зөвлөмж, дүгнэлт өгөх үү. Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтөө жигд хадгалахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Азийн хөгжлийн банкны хувьд өөрсдийн үндсэн үйл ажиллагаа, чиглэлийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын төсөвт ямар нэгэн дүгнэлт, зөвлөмж өгөх үүрэг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, төсвийг хянах, санал өгөх зэрэг үүрэг байхгүй гэсэн үг. Энэ утгаараа 2019 оны төсөвтэй нарийвчлан хараахан танилцаж амжаагүй байна. Ерөнхий тойм мэдээлэл бол авсан. Нэн шаардлагатай шийдэхээс аргагүй тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд төсөв чиглэх нь илүү оновчтой. Орлогын үр дүнтэй зарцуулалт чухал. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна. Агаарын бохирдол дотор хот байгуулалт, орон сууцжуулалт гээд нийгэм, эдийн засгийн чухал салбаруудад орж байгаа. Хэдий эдийн засаг энэ оны эхний хагаст эерэг өсөлт ч нэг салбараас хэт хамаарсан хэвээр байна. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгууртай болгоход анхаарах зайлшгүй шаардлага байна.



Нийтэлсэн огноо2018-10-23