1 AIR CHINA CONTRIBUTES TO DEVELOPMENT OF CHINA-MONGOLIA TIES WWW.URDUPOINT.COM PUBLISHED:2018/12/09      2 MONGOLIA, DPRK AGREE TO FURTHER EXPAND TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/09      3 TRADE AND INVESTMENT OPPORTUNITIES IN INDIA WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.MN PUBLISHED:2018/12/07      4 NEIL SAKER: 2018 BUDGET PREDICTED TO SHOW POSITIVE BALANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/07      5 RESEARCHERS PROPOSE A NEW THEORY TO EXPLAIN IRON-OXIDE CONCRETIONS FOUND IN UTAH AND MONGOLIA WWW.PHYS.ORG PUBLISHED:2018/12/07      6 VIEWS SHARED ON MONGOLIA-THE U.S.A RELATIONS AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/07      7 PARLIAMENT FAILS TO FORM QUORUM AS MPS BOYCOTT SPEAKER WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/07      8 IAAC DISCLOSES VIOLATIONS IN SME DEVELOPMENT FUND WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/07      9 ANOTHER MONGOLIAN SUMO ASSAULT SCANDAL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/07      10 COAL BRIQUETTES – A GOLDEN BULLET FOR UB’S POLLUTION PROBLEM? WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/07      ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/12/07     JULIUS BAER: АЗИЙН ХОТУУДААС ШАНХАЙД ТАНСАГ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ХАМГИЙН ӨНДӨР WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     МОНГОЛ НҮҮРСНИЙ ШИНЭ НАЙДВАР НЬ ЭНЭТХЭГ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ЭЗБХ ХОЙШЛУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     1044 ГА ГАЗАРТ ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ХҮҮГ 4-ӨӨС 1 ХУВЬ БОЛГОХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ЭКСПОРТ ЗОГСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД 2018 ОНЫ ТӨСӨВ АЛДАГДАЛГҮЙ, ЭЕРЭГ ТЭНЦЭЛТЭЙ ГАРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ ОНЦОЛЛОО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     УРАЛИЙН ЭРДЭМТДИЙН СУДАЛГААГ МОНГОЛЫН ЭРДЭС ХӨВӨНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/07     IPHONE-ИЙ УГСРАХ ҮЙЛДВЭРИЙГ ХЯТАДААС ВЬЕТНАМ РУУ НҮҮЛГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГААГ МЭДЭЭЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/12/06    

Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг www.zgm.mn

Нүүрсний зах зээл биднээс алсарч байна. Урд хөршийг чиглэх Монголын нүүрсний экспорт энэ оны эцэс хүртэл түр зогссон. Ирээдүйд энэ зогсолт эрэлтээс шалтгаалан давтагдах эрсдэл ч бий. Гэтэл Хятадын зах зээлд байр сууриа ахиулах өрсөлдөөн улам ширүүсэж, өрсөлдөх чадвар өндөр тоглогчид хүч түрж эхэллээ. Одоогоор Хятадын зах зээлд Австрали, Монгол, Индонез улс нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохиж буй бол тэдэнтэй зэрэгцээд хүчин чадлаа сэлбэсэн Орос хэмээх хүчтэй тоглогч байр сууриа өсгөхөөр зорьж эхэллээ. ОХУ Алс дорнод, Зүүн Сибириэр дамжин нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь байршлын хувьд ойр Монголын нүүрсний нийлүүлэлтэд томоохон сорилт болох нь. ОХУ-ын Эрчим хүчний яам 2030 он гэхэд коксжих нүүрсний олборлолтоо 101-106 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Тус улсын коксжих нүүрсний экспортын орлого Монгол улсынхаас хэд дахин өндөр төдийгүй БНХАУ-ыг чиглэсэн импорт нь жилд хоёр оронтой тоогоор өсөж байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрсний хэрэглээгээ хумих бодлого баримталж буй төдийгүй энэ нь хэдийн бодитоор хэрэгжээд эхэлсэн. Дээрээс нь удааширч буй энэ зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч буй нь Монгол зэрэг орныг илүү шахаж эхлэх шинжтэй. Ингэснээр ирэх жилүүдэд түүхий нүүрсээ зараад, экспортын орлого олчихдог байсан бид томоохон сорилттой нүүр тулах нь. Гэтэл Монгол Улс энэ эрсдэлийг тооцож байгаа ч юм алга. Нүүрснээс экспортын орлогынхоо бараг гуравны нэгийг олж, эдийн засгаа тэтгэхээр төлөвлөчихсөн сууна. Гэхдээ гутрах болоогүй. Учир нь нүүрсний зах зээлийн “халим” болох хятадын эрэлт буурахтай зэрэгцээд тус түүхий эдийн хэрэглээгээр урд хөршийн араас, хоёрдугаарт жагсдаг Энэтхэгийн эрэлт эрчтэй өсөж байна. Тус улсад гангийн үйлдвэрлэл нэмэгдэж, эрчим хүчний эрэлт өссөнөөр Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй. Гэтэл энэ эрэлтийг нь тус улсын дотоодын олборлолт гүйцэхгүй нь тодорхой болсон тул импортоо өсгөсөөр буй.

Өнгөрсөн есдүгээр сард гэхэд тус улсын дулааны нүүрсний импортын өсөлт сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрчээ. Энэ төрлийн нүүрсний импорт бараг 35 хувиар өсөж, 124.6 сая тоннд хүрсэн байна. BP Global-ийн тооцоогоор Энэтхэгийн нүүрсний эрэлт ирэх 10 жилд эрчтэй өснө. Тухайлбал, коксжих нүүрсний импорт 2017 онд 47 сая тоннд хүрсэн бол 2023 онд 58 сая болж өсөх төлөвтэй. Коксжих нүүрсний импортоор өдгөө хятад улс тэргүүлж буй ч энэ манлайллаа алсдаа Энэтхэгт алдсаар, 2023 он гэхэд дэлхийн хамгийн том нүүрс импортлогчийн байр суурь Энэтхэгт шилжинэ гэж судлаачид дүгнэж байгаа юм. Австралийн Засгийн газрын хийсэн судалгаагаар 2021 онд дэлхийн коксжих нүүрсний импортын эрэлт 326 сая тонн болж нэмэгдэнэ. үүнээс хамгийн ихийг буюу 73 сая тонныг Энэтхэг улс импортлох юм.

Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй

Учир нь тус улсын хүн амын тоо хурдтай өссөнөөр нүүрс нэхдэг эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын хөгжил хурдасчээ. Мөн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн 1.3 тэрбум иргэнийг эрчим хүчээр бүрэн хангах амлалт өгсөн. Н.Модигийн Засгийн газрын нэр хүндийг өсгөх гол хөзрийн нэг болох энэ амлалтаа биелүүлэхийн тулд Энэтхэгийн албаныхан нүүрсний импортод ээлтэй хандсаар байгаа юм. Ингэснээр нүүрсний эрэлтийн хүндийн төв хүссэн, хүсээгүй хятадаас Энэтхэг рүү шилжих нь тодорхой болов.

Энэ шилжилтийг эртнээс олж харсан улс орнууд хэдийн ажилдаа оржээ. БНХАУ гэхэд дотоодын хэрэгцээгээ ч хангаж дийлдэггүй атлаа Энэтхэгийг чиглэсэн коксжих нүүрсний хэмжээгээ огцом нэмэгдүүлээд байна. Мөн тус улс дахь Энэтхэгийн компаниуд хилийн чанадын нүүрсний уурхайнуудад хөрөнгө оруулж эхэлсэн. Тухайлбал, тус улсын Adani групп Австралийн нүүрсний салбарт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Уг нь Австрали зэрэг улстай харьцуулахад Монгол Улс Энэтхэгтэй илүү ойр. Монголоос 2500 километрийн радиус дотор дэлхийн коксжих нүүрсний импортын 60-70 хувийг ашиглаж байхад энэхүү зах зээлийн 60-70 хувийг 6-10 мянган километрийн цаанаас хангасаар байгаа. Тэгвэл Энэтхэг улстай соёл, улс төрийн нягт харилцаатай, байршлын хувьд зэргэлдээ оршдог манай улсын оролцоо нүүрсний зах зээлд хангалтгүй байсаар.

Уг нь Энэтхэг улс Монголоос нүүрс худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Тодруулбал, 2011 онд Энэтхэг улсын Ерөнхийлөгч асан Пратибха девисингх Патил Монгол улсад айлчлах үеэр нүүрсний экспортыг хөндсөн. Улмаар “Энержи ресурс” компани 2012 онд туршилтын журмаар Энэтхэг рүү бага хэмжээний нүүрс экспортолжээ. Гэхдээ төд удалгүй зогссон байна. Учир нь энэ туршилтыг тууштай нийлүүлэлт болгохын тулд хилийн шалган нэвтрүүлэх дэд бүтцийг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэн, хилийн боомтыг олон улсын статустай болгох шаардлагатай гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарчээ. Манай нүүрсний импортод Хятад улс ирэх жилүүдэд ч голлох худалдан авагч байх нь тодорхой. Гэхдээ бид зөвхөн урд хөршид борлуулж, нэг улсын татан авалтаас хараат байх бус худалдан авагчаа нэмэх шаардлага тулгарсаар байгаа юм. Монгол Улсын нүүрсний зах зээлээ тэлэх боломжит худалдан авагч нь яах аргагүй Энэтхэг улс болчихоод байна. Үнэнийг хэлэхэд, манай бүс нутгийн буюу Азийн таван зах зээлд (Хятад, Япон, БНСУ, Тайвань, Энэтхэг) дэлхийн нийт коксжих нүүрсний импортын 80 хувь нь ногддог. Гэвч бид тэдний ердөө ганцхан улсад нь нүүрс нийлүүлж байгаа. Ингэхдээ тогтвортой ч бус, байсхийгээд гацаж, зогсолтод өртчихдөг болсон. Хэрэв бид боломжит зах зээлээ ашиглаж чадсан бол өнөөдрийнх шиг ингээд нэг улсыг харан, гар хумхиад суухгүй л байлаа.



Нийтэлсэн огноо2018-12-07