1 AUSTRALIA PM CALLS FOR SOCIAL MEDIA CRACKDOWN WWW.BBC.COM PUBLISHED:2019/03/19      2 MASSIVE COAL CONVERSION BASE REMOVING OLD SCARS WWW.ECNS.CN PUBLISHED:2019/03/19      3 MONGOLIA, RUSSIA DISCUSS AGRICULTURAL COOPERATION WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/03/19      4 VANCOUVER’S PROPHECY DEVELOPMENT TO RESTART COAL PRODUCTION IN MONGOLIA WWW.ASIAPACIFIC.CA PUBLISHED:2019/03/19      5 EXTRAORDINARY SESSION OF MONGOLIA'S PARLIAMENT OPENS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/03/19      6 DEFENSE MINISTER VISITS TURKEY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/19      7 SWIMMER B.ELBERELT WINS GOLD AT SPECIAL OLYMPICS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/19      8 WESTERN SANCTIONS V EASTERN PROMISES: RUSSIA'S CRIMEA COULD BECOME PART OF CHINA’S NEW SILK ROAD WWW.RT.COM PUBLISHED:2019/03/19      9 MONGOLIA RECORDS GROWTH IN DRUG-LINKED CRIMES WWW.MENAFN.COM PUBLISHED:2019/03/18      10 D.SUMIYABAZAR: LICENSES OF ECO ALTAN ZAAMAR WILL BE CANCELLED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/18      ЭНЭ ЖИЛ АВТОЗОГСООЛООС 410 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ОНЫ ЭХНЭЭС ХОЙШ 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     МОНГОЛ УЛСЫН ҮНЭЛГЭЭ МУУ ГАРСНААС ГАДААД ГҮЙЛГЭЭНД ХҮНДРЭЛ УЧИРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     “MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН БОНДЫН ХАНШ 5.8 ЦЕНТЭЭР ӨСӨЖ , 100 ЦЕНТ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     BOEING АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛЭЭ БУРУУ МЭДҮҮЛЖ БАЙСАН ГЭВ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     ТАВАН ТОЛГОЙ ТОРОНТОД WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     АМЕРИКИЙН БАНКУУД МОНГОЛЫН БАНКУУДЫГ ХАВЧИЖ ЭХЭЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     “ЭНЕРЖИ РЕСУРС” 10.9 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/19     Х.БУЯНЖАРГАЛ: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ САРЫН 640,000 ТӨГРӨГ БОЛСОН WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/18     III/15-НЫ БАЙДЛААР МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХК-ИУДЫН 90 ХУВЬ НЬ 2018 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГООД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/03/18    

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна www.medee.mn

Манай улс олборлосон газрын тосоо дотооддоо боловсруулж бензин шатахууныхаа хэрэгцээний тодорхой хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Монгол улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогдож байгаа энэхүү газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын дэд бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ сонгогдож, уг замыг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж байна. Сайншандаас газрын тосны үйлдвэр хүртэлх 27 км энэ төмөр замын далангийн ажлыг үндэсний хэд хэдэн компани гүйцэтгэж байгаа бөгөөд далан, гүүр, хоолойн ажлын гүйцэтгэл одоогоор 94 хувьтай байна. УБТЗ-ын Зам засварын машинт станц, Замын 4-р ангийн замчид энэ сарын 5-ны өдрөөс төмөр зам тавих ажлаа эхлүүлж 1,5 км төмөр зам тавьжээ.

Уг замыг олон улсын стандартад бүрэн нийцсэн Р-65 зам төмөр, төмөр бетон дэр, англи улсын пандрол бэхэлгээтэй барьж байгаа юм. Далан, гүүр хоолой, төмөр зам тавих ажлаас гадна холбоо, дохиоллын систем, өртөө зөрлөг барьж байгуулах томоохон ажлыг ч УБТЗ иж бүрнээр нь хийж гүйцэтгэнэ. УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд, замчид төмөр зам барьж байгуулах мэдлэг, туршлагатай хамт олон гэдгээ харуулж байна.

Төмөр зам тавих ажлын гүйцэтгэлд хяналт тавьж байгаа албаныхны үзэж байгаагаар манай мэргэжлийн байгууллагууд гадныхнаас дутахааргүй чанартай сайн гүйцэтгэж байгааг үнэлж байна. Энэ нь УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдын мэдлэг, чадвар, хүч бололцоог шинэ төмөр замын зарим нэг төслүүд дээр ашиглах боломж байгааг харуулж байгаа юм.



Нийтэлсэн огноо2018-12-12