1 MONGOLIA TO SPEND 1 PCT OF ANNUAL STATE BUDGET ON DISASTER PREPAREDNESS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/04/24      2 OYU TOLGOI CROSSES US$9 BILLION IN-COUNTRY SPEND WWW.OT.MN PUBLISHED:2019/04/24      3 LADA ENTERS THE MARKET OF MONGOLIA WWW.LADA.RU PUBLISHED:2019/04/24      4 MONGOLIAN SOLDIERS WIN THE FIRST 40 PLACES OF DANCON MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/24      5 CHINA'S GREEN LIGHT ON COAL POWER WON'T TRIGGER NEW PLANT BOOM WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2019/04/24      6 MONGOLIA CELEBRATES WORLD BOOK DAY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/04/24      7 BLAST AT INNER MONGOLIA CHEMICAL PLANT KILLS 3 WWW.NYTIMES.COM PUBLISHED:2019/04/24      8 RUSSIA-MONGOLIA TRADE TURNOVER EXPANDED WWW.RUSEXPORTER.COM PUBLISHED:2019/04/24      9 THE TALE OF THE FOUNTAIN AND THE CAR PARK WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/23      10 EXXON IS HELPING CHINA MOVE AWAY FROM COAL WWW.CNN.COM PUBLISHED:2019/04/23      “ОЮУ ТОЛГОЙ”-Н ДОТООДОД ЗАРЦУУЛСАН НИЙТ МӨНГӨН ХӨРӨНГӨ 9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЛАА WWW.OT.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     Г.РАГЧААСҮРЭН: ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ СЭРГЭЛЭЭ ГЭЭД ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНХАУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ ҮНЭ ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС НЭМЭГДЭНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООСНООР ҮҮСЭЖ БОЛОХ ДОЛООН ЭРСДЭЛ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ I УЛИРАЛД УЛСЫН ТӨСӨВТ 57.7 САЯ АМ.ДОЛЛАР ОРУУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     УСНЫ АГЕНТЛАГ БАЙХГҮЙГЭЭС УС, ГОЛ ШИРГЭХ ХҮЧИН ЗҮЙЛ УНДАРСААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИ ҮНДЭСНИЙ ХУДАЛДАН АВАЛТАД 98 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/04/24     "ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ, ЭРХЗҮЙН ОРЧИН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/24     УСНЫ ҮНИЙГ НЭМЖ, ЛИТР ТУТАМД НЬ 71 МӨНГӨ БОЛГОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/23    

УИХ: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг 97.4 хувийн саналаар дэмжив www.bloombergtv.mn

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна. Ерөнхийлөгчөөс энэ сарын дөрөвний өдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацсаныг албан мэдээнд дурджээ. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсан гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдэж байсан юм.

Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Улсын ерөнхий прокуророос 2019 оны нэгдүгээр сарын наймны өдөр УИХ-д хандаж УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан юм. УИХ-ын эдгээр гишүүд нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Энэхүү асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авах санал гаргасны дагуу зургаан цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэжээ.

Үүнээс гадна пүрэв гарагт УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг шаардсан жагсаалыг УИХ-ын нэр бүхий гишүүд дахин зохион байгууллаа. УИХ-ын дарга жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, шаардлагад хариу өгсөн гэж мэдээлсэн юм. Харин жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэж мэдэгдсэн тул жагсаалаа өндөрлөж, төв талбайд суулт байдлаар эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр болсноо зарлаад байна. Харин сөрөг хүчин Ардчилсан намын бүлгээс Төрийг төлөөлөх эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж УИХ өөрөө тарах тогтоолын төслийг дэмжиж буй гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлжээ.



Нийтэлсэн огноо2019-01-11