1 8000 CITIZENS TO BE INVOLVED IN CHECK-UPS FOR TUBERCULOSIS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      2 PARLIAMENT TO DISCUSS TAX PACKAGE NEXT MONTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/19      3 MONGOLIA TO HOLD DISASTER PREPAREDNESS TRAINING IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/19      4 HUNDREDS SICKENED IN MONGOLIA AFTER EATING AT LOCAL KFC RESTAURANT WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2019/02/19      5 IRAN EXPECTING CHINA, MONGOLIA TO JOIN UNESCO-REGISTERED NORUZ WWW.TEHRANTIMES.COM PUBLISHED:2019/02/19      6 DBM BOND SELECTED AS ASIA’S BEST DEAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      7 MONGOLIA EXPORTS 2.3 MILLION TONS OF COAL TO CHINA SINCE 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      8 JAPANESE FUNDED SOLAR POWER PLANT TO BE BUILT IN KHOVD AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      9 AMERICA'S FIGHT WITH HUAWEI IS MESSING WITH THE WORLD'S 5G PLANS WWW.CNN.COM PUBLISHED:2019/02/18      10 GERMANS GO GAGA FOR RUSSIAN FOOD DISCOUNTER MERE AMID NOSTALGIA FOR ‘IRON CURTAIN’ ERA WWW.RT.COM PUBLISHED:2019/02/18      ЗГҮЦ-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     “TEMASEK HOLDINGS” КОМПАНИ “TRQ” ДЭХ ЭЗЭМШЛИЙН ХУВИА 28 ХУВИАР БУУРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ӨСӨЛТ ОРЛОГЫН ӨСӨЛТӨӨС 4 ПУНКТЭЭР ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ЭРЧИМ ХҮЧГҮЙ БОЛООД БАЙСАН ГУРВАН АЙМГИЙГ ЦАХИЛГААНД ХОЛБОВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭНД 8000 ИРГЭНИЙГ ХАМРУУЛНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ "ДЭЛХИЙГЭЭР АЯЛАГЧИД" ФЭЙСБҮҮК ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ОН ГАРСНААР ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХОЁР КОМПАНИ АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     “АРД КРЕДИТ” ҮНЭТ ЦААСАА ГАРГАВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ЗУРААЧ Б.БАЯРЦЭНГЭЛД АНГЛИЙН ХОЁР ГАЛЕРЕЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     АРХИ БОРЛУУЛДАГ 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/18    

ХААИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн туганд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигт, “Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж Хөдөө, аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж хэлэхдээ, “Тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан аж үйлдвэрийн цогцолборыг, гадаад худалдааны зөв зохицуулалтуудыг эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудтай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний төрийн бодлого болоод байна. Жишээлбэл, арьс ширний салбарын хувьд, Итали, Австрали, Испани зэрэг улсад нэгж арьснаас олох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн нь хамгийн үнэтэй байна.

Малын тоо толгой 70 саяд хүрлээ. Малынхаа орлогыг дагаж амьдардаг 170 орчим мянган өрхийн амьдрал баталгаатай болох ёстой. Энэ нь манай улсын чухал бодлого байх юм. Бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчин эрчимтэй доройтож, уур амьсгал таамаглахын аргагүйгээр өөрчлөгдөж байгаа зэрэг олон асуудал байна. Гарах гарц, шийдлээ олж чадаагүй л байна. Хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн, энэ салбараас олон тэрбум ам.долларын экспорт хийж чаддаг улс орнуудын технологийг судалж, суурилуулж, хамтран ажиллана гэдгийг хэлмээр байна” хэмээн тэмдэглэв.

1958 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлогыг өргөтгөж, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал эмнэлэг, зоо техник, агрономийн гэсэн гурван салбартайгаар анх байгуулж байжээ.

Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх судалгаа шинжилгээний гол төв болсон ХААИС нь өнөөдрийг хүртэл 5523 малын эмч, 6177 мал аж ахуйн мэргэжилтэн, 5116 хөдөө, аж ахуйн инженер, 7765 агрономич, 8154 эдийн засагч, нягтлан бодогчдыг бэлтгэжээ.



Нийтэлсэн огноо2019-01-11