1 8000 CITIZENS TO BE INVOLVED IN CHECK-UPS FOR TUBERCULOSIS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      2 PARLIAMENT TO DISCUSS TAX PACKAGE NEXT MONTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/19      3 MONGOLIA TO HOLD DISASTER PREPAREDNESS TRAINING IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/19      4 HUNDREDS SICKENED IN MONGOLIA AFTER EATING AT LOCAL KFC RESTAURANT WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2019/02/19      5 IRAN EXPECTING CHINA, MONGOLIA TO JOIN UNESCO-REGISTERED NORUZ WWW.TEHRANTIMES.COM PUBLISHED:2019/02/19      6 DBM BOND SELECTED AS ASIA’S BEST DEAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      7 MONGOLIA EXPORTS 2.3 MILLION TONS OF COAL TO CHINA SINCE 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      8 JAPANESE FUNDED SOLAR POWER PLANT TO BE BUILT IN KHOVD AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/19      9 AMERICA'S FIGHT WITH HUAWEI IS MESSING WITH THE WORLD'S 5G PLANS WWW.CNN.COM PUBLISHED:2019/02/18      10 GERMANS GO GAGA FOR RUSSIAN FOOD DISCOUNTER MERE AMID NOSTALGIA FOR ‘IRON CURTAIN’ ERA WWW.RT.COM PUBLISHED:2019/02/18      ЗГҮЦ-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     “TEMASEK HOLDINGS” КОМПАНИ “TRQ” ДЭХ ЭЗЭМШЛИЙН ХУВИА 28 ХУВИАР БУУРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ӨСӨЛТ ОРЛОГЫН ӨСӨЛТӨӨС 4 ПУНКТЭЭР ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ЭРЧИМ ХҮЧГҮЙ БОЛООД БАЙСАН ГУРВАН АЙМГИЙГ ЦАХИЛГААНД ХОЛБОВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭНД 8000 ИРГЭНИЙГ ХАМРУУЛНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ "ДЭЛХИЙГЭЭР АЯЛАГЧИД" ФЭЙСБҮҮК ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ОН ГАРСНААР ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХОЁР КОМПАНИ АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     “АРД КРЕДИТ” ҮНЭТ ЦААСАА ГАРГАВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     ЗУРААЧ Б.БАЯРЦЭНГЭЛД АНГЛИЙН ХОЁР ГАЛЕРЕЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/19     АРХИ БОРЛУУЛДАГ 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/18    

Ховд аймгийн 13 суманд хаваржилт хүндэрч эхэллээ www.montsame.mn

Ховд /МОНЦАМЭ/ Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Булган, Алтай, Үенч, Жаргалант сумдаас бусад 13 суманд хаваржилт хүндэрч эхэллээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа.

Хаваржилт хүндэрсэн 13 суманд аймгийн аюулгүйн нөөцөөс 12 мянган боодол өвс 50 хувь хямдралтай үнээр, 1400 уут тэжээл 30 хувь хямдралтай үнээр хуваарилахаар болжээ. Манай аймагт өнгөрсөн сард нэг боодол өвсийг 7000-8000 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 10 мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдааны өвс ховор байгаа ба цаашид өвсний үнэ ханш өсөх төлөвтэй байгааг малчид хэлж байна. Мөн малын хивэг, тэжээл 12-18 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

Одоогийн байдлаар хамгийн их буюу Алтай суманд 8 см, Үенч суманд 7 см, Булган суманд 6 см зузаан цастай, хамгийн бага буюу Ховд сумын нутгаар 1см цастай байна. Харин бусад сумдаар 2-5 см, хонхор, гуу жалгаараа 10-20 см зузаан цастай байна. Өвс ургамлын гарц сайтай учраас Алтай, Үенч, Булган суманд хаваржилт, цагийн байдал төдийлөн хүндрээгүй байгаа бөгөөд бусад сумдад өвсний гарц тааруу, хүндхэн байна. Ялангуяа Манхан, Дарви, Зэрэг, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн сумдад хаваржилт илүү хүндэрч болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээллээ. Энэ сарын 13-ны өдөр нийт нутгаар цас орох ба 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл өдөртөө 18-23 градус, шөнөдөө 23-28 градус хүйтэн байх төлөвтэй байгаа учраас мал муудах, хаваржилт улам хүндэрч зудын байдалд орж болзошгүй байгааг анхааруулав.

Н.Лхагва



Нийтэлсэн огноо2019-02-11