1 LANDLOCKED MONGOLIA MIGHT HOLD CLUES TO UNDERWATER VOLCANOES WWW.NATURE.COM PUBLISHED:2019/05/24      2 BEYOND THE VALLEY OF ASHES - AIR POLLUTION IN MONGOLIA WWW.VOICESOFYOUTH.ORG  PUBLISHED:2019/05/24      3 CHINA PROVIDES AGRICULTURE EQUIPMENT TO MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/05/24      4 MONGOLIA CUTS 700 THOUSAND TONNES OF CARBON EMISSIONS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      5 EX SPY-CHIEF RELEASED ON BAIL WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      6 MINERS START THE YEAR WITH REVENUE GROWTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/24      7 ROTARY CLUBS OF MONGOLIA, TAIWAN AND S.KOREA CARRYING OUT WATER PURIFICATION PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      8 ‘SUSTAINABILITY IN THE CASHMERE SUPPLY CHAIN’ CONFERENCE TAKING PLACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      9 MONGOLIA-GERMANY WORKING GROUP CONVENES IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/23      10 TAVAN TOLGOI JSC: COAL SALES TOTALED 1.8 MILLION TONS IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/23      УУХҮЯ: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛАА ГЕРМАНТАЙ ХАМТРАН ИДЭВХЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 12 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ,ЗАРДАЛ НЬ 9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ШИНЭЭР 41 СОЁЛЫН ТӨВ, МУЗЕЙ, ТЕАТР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД ТӨВЛӨРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ҮСХ: УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.5 САЯ ТӨГРӨГ БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ ЭКСПОРТЛОХООР НЭГДЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     2020 ОН ГЭХЭД "ИРЭЭДҮЙН ӨВ САН"-Д НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХУРИМТЛАГДАНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ИРЭЭДҮЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ, НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ЧИГЛЭСЭН АХЛАХ СУРГУУЛЬ УЛААНБААТАР ХОТОД НЭЭГДЭНЭ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ТАВАН ЖИЛД 150 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23    

Нүүрсний экспорт II сард 4 дахин буурав www.bloombergtv.mn

2019 оны эхний хоёр сард нүүрсний экспорт 25 хувиар өсөж, дөрвөн сая тонн болсон байна. Мөнгөн дүнгээр тооцвол өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар өсөж, 334 сая ам.доллар болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Өнгөрсөн оны эхээр нүүрсний экспорт Гашуунсухайт-Ганцмод боомтод тасалдаж байсантай харьцуулахад энэ онд нийлүүлэлт тогтвортой байна. Мөн хоёрдугаар сард Монгол, БНХАУ-ын Сар шинийн баярын амралтын өдрүүд тохиосонтой холбоотойгоор нүүрсний экспорт өмнөх сарынхаас дөрөв дахин буурчээ. Зөвхөн хоёрдугаар сарыг харвал нийт нэг сая тонн нүүрсийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор гаргасан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар өссөн байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор оны эхний хоёр сард 1.6 сая тонн нүүрс экспортолжээ.

Энэхүү боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж байгаа “SouthGobi Sands”, МАК, “Өсөх зоос”, “Жавхлант орд”, “Шинхуа МАК” компаниас гадна “Terra Energy” компани экспорт хийж байгаа юм. Эдгээр компани нүүрсний экспортоо нэмэх төлөвлөгөөтэй байна. Ирэх дөрөвдүгээр сард угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах “Өсөх зоос” ХХК-ийн хувьд энэ онд экспортоо 15-35 хувиар нэмж, 3.5-4 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ. “Terra Energy”-ийн толгой компани “Terracom” нүүрсний жилийн гарцаа гурван сая тонн болгох зорилт тавьж байна.

Үүнээс гадна Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” оны эхний хоёр сард Ховдын Булган боомтоор 127 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь 2018 оны мөн үеэс 1.6 дахин нэмэгдсэн байна. Тус компани 2019 онд экспортоо 40 гаруй хувиар нэмж, нэг сая тонн болгох төлөвлөгөөтэй байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид “Mongolia Energy Corporation”-ийн хувьцааны ханш 2019 он гарснаас хойш 34.5 хувиар өсжээ. Харин Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын нүүрсний экспорт хоёр дахин буурч, 50 мянга 600 тонн болсон болсон талаар тус боомтын Гаалийн газар мэдээллээ.

 
 


Нийтэлсэн огноо2019-03-14