1 LANDLOCKED MONGOLIA MIGHT HOLD CLUES TO UNDERWATER VOLCANOES WWW.NATURE.COM PUBLISHED:2019/05/24      2 BEYOND THE VALLEY OF ASHES - AIR POLLUTION IN MONGOLIA WWW.VOICESOFYOUTH.ORG  PUBLISHED:2019/05/24      3 CHINA PROVIDES AGRICULTURE EQUIPMENT TO MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/05/24      4 MONGOLIA CUTS 700 THOUSAND TONNES OF CARBON EMISSIONS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      5 EX SPY-CHIEF RELEASED ON BAIL WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/24      6 MINERS START THE YEAR WITH REVENUE GROWTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/24      7 ROTARY CLUBS OF MONGOLIA, TAIWAN AND S.KOREA CARRYING OUT WATER PURIFICATION PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      8 ‘SUSTAINABILITY IN THE CASHMERE SUPPLY CHAIN’ CONFERENCE TAKING PLACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/24      9 MONGOLIA-GERMANY WORKING GROUP CONVENES IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/23      10 TAVAN TOLGOI JSC: COAL SALES TOTALED 1.8 MILLION TONS IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/23      УУХҮЯ: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛАА ГЕРМАНТАЙ ХАМТРАН ИДЭВХЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 12 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ,ЗАРДАЛ НЬ 9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ШИНЭЭР 41 СОЁЛЫН ТӨВ, МУЗЕЙ, ТЕАТР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД ТӨВЛӨРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ҮСХ: УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.5 САЯ ТӨГРӨГ БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ ЭКСПОРТЛОХООР НЭГДЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/24     2020 ОН ГЭХЭД "ИРЭЭДҮЙН ӨВ САН"-Д НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХУРИМТЛАГДАНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/24     ИРЭЭДҮЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ, НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ЧИГЛЭСЭН АХЛАХ СУРГУУЛЬ УЛААНБААТАР ХОТОД НЭЭГДЭНЭ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2019/05/24     ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ТАВАН ЖИЛД 150 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/23    

Манай улс 2019 оны эхний хоёр сард 181.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолжээ www.ikon.mn

- Статистик -
 
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1931.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өсжээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна. Бид өчигдөр экспортын статистик мэдээллийг хүргэсэн бол өнөөдөр импортын мэдээллийг хүргэж байна.
 
Монгол Улс 2019 оны эхний 2 сард дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ.
 
Импорт 837.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.
 
Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 14 хэсгийн барааны импорт өсөж, 7 хэсгийн барааны импорт буурсан байна.
 
Эрдэс бүтээгдэхүүний импорт 14.3 сая ам.доллараар
Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 19.8 сая ам.доллараар
Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 2.2 сая ам.доллараар
Авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 82.3 сая ам.доллараар өсжээ.
Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 14.1 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 5.1 сая ам.доллараар буурчээ.
 
2019 оны эхний 2 сард 299.6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолжээ
Эрдэс бүтээгдэхүүний импорт 201.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 сая ам.доллараар буюу 24.1 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 89.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.
 
2019 оны эхний 2 сард 181.1 сая ам.долларын 299.6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 63.3 мянган тонноор, үнийн дүнгээр 23.7 сая ам.доллараар тус тус өсжээ.
 
Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.5 хувийг автобензин, дизель түлшний импорт эзэлж байна. Үүнээс 34.7 хувь нь автобензин, 65.3 хувь нь дизель түлш.
 
2019 оны эхний 2 сард 96.2 мянган тонн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 45.5 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 679.9 ам.доллар байсан бол 2019 онд 542.2 ам.доллар болж 20.3 хувиар буурчээ.
 
Дизель түлшний импорт 180.8 мянган тоннд болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 30.3 мянган тонноор өссөн. 2018 оны эхний 2 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 645.2 ам.доллар байсан бол энэ онд 613.8 ам.долларт хүрч 31.4 ам.доллар буюу 4.9 хувиар буурав.
 
Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 сая ам.доллараар нэмэгджээ.
 
Шинэ оны эхний хоёр сард Монгол Улсад суудлын 14,395, ачааны 2,619 автомашин орж ирсэн байна
2019 оны эхний 2 сард 178.3 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 19.8 сая ам.доллараар буюу 12.5 хувиар нэмэгдсэн байна.
 
Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 178.1 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 82.3 сая ам.доллараар өсжээ. Тайлант хугацаанд суудлын автомашин 14,395, ачааны автомашин 2,619 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 6,650-аар, ачааны автомашины импорт 216-аар нэмэгджээ.
 
Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 4 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 1.6 мян.ам доллараас 866.0 мян ам доллараар өсжээ.
 
Арван нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 17.7 мян.ам доллараас 1721.2 мян ам доллараар буурсан байна.
 
2019 оны эхний 2 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр алим, лийрний импорт 866.0 мянган ам.доллараар, шар будааны импорт 515.2 мянган ам.доллараар, байцааны импорт 35.6 мянган ам.доллараар өсжээ.
 
Харин цагаан будааны импорт 1721.2 мянган ам.доллараар; элсэн чихрийн импорт 1684.2 мянган ам.доллараар, хуурай сүүний импорт 1020.2 мянган ам.доллараар буурсан байна.
 
Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 10 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, цагаан будааны импорт 2419.4 тонноор, сонгино сармисны импорт 891.0 тонноор, элсэн чихрийн импорт 3043.8 тонноор буурчээ.
 
Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад шар будааны импортын тонн тутмын дундаж үнэ 284.8 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 3610.3 ам.доллараар өссөн бол, цөцгийн тосны импортын дундаж үнэ 328.7 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 462.2 ам.доллараар буурав.
 
Шар будааны импорт өсжээ
 
Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа юм.
 
2019 оны эхний 2 сард дээрх төрлийн барааны импорт нийт дүнгийн 79.9 хувийг эзлэж байна. Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний импорт 24.1 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.3 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 21.3 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 6.7 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 6.5 хувийг эзэлжээ.


Нийтэлсэн огноо2019-03-15