1 MEMORANDUM SIGNED TO SEND SKILLED WORKERS TO JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/22      2 ‘ALL COUNTRIES WELCOME TO JOIN, BUT DON’T OBSTRUCT’ – CHINA’S TOP DIPLOMAT ON BELT AND ROAD PROJECT WWW.RT.COM PUBLISHED:2019/04/22      3 UKRAINE ELECTION: COMEDIAN ZELENSKY WINS PRESIDENCY BY LANDSLIDE WWW.BBC.COM PUBLISHED:2019/04/22      4 POLITBAROMETER #18(52), MARCH-APRIL 2019 WWW.SANTMARAL.ORG PUBLISHED:2019/04/22      5 MONGOLIA TO URGE N.KOREA TO CONTINUE TALKS WWW.NHK.OR.JP PUBLISHED:2019/04/22      6 THIRD ANNUAL JOB FAIR FOR CHINESE-SPEAKING TALENTS HELD IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/04/22      7 MONGOLIA AND DPRK HOLDS CONSULTATIVE MEETING BETWEEN THE MINISTRIES OF FOREIGN AFFAIRS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/04/22      8 “AWESOME” MONGOLIAN METAL IN US BILLBOARD’S CHARTS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/22      9 MONGOLIA TO EXPORT CASHMERE PRODUCTS TO US DUTY-FREE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/04/19      10 JAPAN’S MITSUBISHI TO JOIN GLOBAL AIRLINER CHALLENGE TO BOEING AND AIRBUS WWW.RT.COM PUBLISHED:2019/04/19      "МОНОС ХҮНС" КОМПАНИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЧУУЛГАН 2019: САНХҮҮГИЙН САЛБАРЫН ДАРХЛААГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН IPO-Г ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/04/22     НҮҮРСНИЙ ОРЛОГО НЬ ӨСЧЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС НЭГ БАЙРААР УРАГШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     УУХҮЯ: ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ АХИЦТАЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     ШИНЭ ЭРИНИЙ ЖУУЛЧЛАЛ МОНГОЛ МАЛЧНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/22     МОНГОЛООС ШИНЭ ТӨРЛИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛ ОЛДЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/22     2019 ОНЫ I УЛИРАЛД МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНООС 6.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/04/19     ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР 7.8 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/04/19    

П.Мөнхбаяр: ипотекийн зээлдэгчийн тоо 2019 онд 1.5 дахин өсөх боломжтой www.ikon.mn

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ярилцлаа.
 
- Ипотекийн зээлийн санхүүжилт Монголбанкнаас орж ирээгүй гэсэн үндэслэлээр банкууд иргэдэд зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл байна. Хөтөлбөрийн зээлийн талаар та мэдээлэл өгнө үү.
 
- Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байна. Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар нийт 885 зээлдэгчдэд 64 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилтийг зөвхөн Монголбанкнаас олгосон.
 
- Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан эх үүсвэрийг Монголбанканд шилжүүлсэн боловч Монголбанк олгохгүй байна гэсэн яриа олон нийтээр яваад байна. Тэгэхлээр ипотекийн зээл яг хаанаа гацаад байна?
 
- Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой нэлээд хэдэн эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдсан. Эдгээр баримт бичгүүдээр Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
 
Он дуустал 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно.
Дээрх шийдвэрийн дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, схемийг бүрэн шинэчлэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил боловч Монголбанк богино хугацаанд холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, эцэслэн бэлэн болгоод байна. Энэ хүрээнд Монголбанк 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголбанканд шилжүүлсэн.
 
Монголбанк энэ хооронд бүх талуудтай гэрээг эцэслэн байгуулж, Засгийн газрын дээрх санхүүжилт дээр банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрт нэмж оруулах ажлыг зохион байгуулаад байна. Ингэснээр 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сард нэмж орон сууцны зээлд зориулан олгоно.
 
- Цаашид орон сууцны зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
 
- Өмнө нь дурьдсан, 2019 оны эхний 4 сарын санхүүжилтийн нийт хэмжээ 134 тэрбум төгрөг болж байна. Цаашид он дуустал 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно. Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарч байна.


Нийтэлсэн огноо2019-04-12