1 30 THOUSAND PEOPLE PARTICIPATE IN ULAANBAATAR MARATHON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      2 MONGOLIAN MEAT PRICE TIME SERIES FORECAST WWW.MEDIUM.COM PUBLISHED:2019/05/20      3 PARLIAMENT DISCUSSES ONLINE LICENSE GRANTS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/20      4 FOREIGN MINISTER TO PAY VISIT TO THE CZECH REPUBLIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      5 ADB TO RAISE PRIVATE BUSINESS LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      6 CABINET APPROVES 7 NEW MONGOLIAN AMBASSADORS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/20      7 PRESIDENT MEETS THE HU BAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      8 KOREAN AIR CARRIED OUT GLOBAL PLANTING PROJECT IN MONGOLIA WWW.ETBTRAVELNEWS.GLOBAL  PUBLISHED:2019/05/20      9 MONGOLIA BANS BURNING LOW-GRADE COAL FOR DOMESTIC USE IN CAPITAL WWW.XINNHUANET.COM PUBLISHED:2019/05/16      10 KAISUN HOLDINGS AND CHINA RAILWAY ENGINEERING CONSTRUCTION MONGOLIA SIGNED AGREEMENT FOR CONSTRUCTION ON MONGOLIA CHOIR RAILWAY PLATFORM, OPENING UP LOGISTICS ALONG CHINA, MONGOLIA AND RUSSIA WWW.FINANCE.YAHOO.COM  PUBLISHED:2019/05/16      “ТОП 100”-Д БАГТСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 2018 ОНД 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     ТҮҮХИЙ НҮҮРС ҮНЭД ОРЖ, САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЭРЭЛТТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ОРЛОГО 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОСГО ДАВЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     I-IV САРД СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ ӨМНӨХ ОНООС 66.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     ҮСХ: IV САРД УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 7.8 ХУВЬТАЙ ГАРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     80 САЯЫН СУПЕР АЗТАНААР ХОЁР ХҮН ТОДОРЛОО WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     TRQ: I УЛИРАЛД "ОЮУ ТОЛГОЙ"-ИЙН БАЯЖМАЛ ДАХЬ ЗЭСИЙН ГАРЦ 18 ХУВИАР,АЛТНЫ ГАРЦ 188 ХУВИАР ӨССӨН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 21%, ЗЭСИЙНХ 12%-ИАР ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     “МИАТ”, “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Д ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/17     ӨРХИЙН ОРЛОГО 2018 ОНЫХООС 45,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Ч ЗАРЛАГА 165,100 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16    

2019 оны I улиралд Монголд ирсэн жуулчдын тоо өмнөх оноос 6.9 хувиар өсжээ www.bloombergtv.mn

2019 оны эхний улиралд улсын хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын 85.1 хувь нь буюу 75.4 мянга нь аялал, жуулчлалын зорилгоор зорчсон гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна.
Улсаар нь авч үзвэл Хонгконг, Тайвань, БНАСАУ, Австрийн жуулчдын орох урсгал өмнөх оноос өсөж, харин Турк, Индонез, Испани улсын жуулчдын тоо буурчээ. Үүнээс гадна давхардсан тоогоор 548.8 мянган иргэн 2019 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 72 хувь нь хувийн журмаар зорчсон байна. Жуулчдыг дагаж орж ирсэн мөнгөн урсгал оны эхний хоёр сард өссөн дүнгээр 26.8 сая ам.доллар хүрсэн байна.
 
Харин Монголоос гарсан урсгал үүнээс зургаа дахин өндөр буюу 175 сая орчим ам.доллар байгааг төлбөрийн тэнцлээс харж болох юм. Өвлийн улиралд гадаадын жуулчдаас орж ирэх мөнгөн урсгал бусад улиралтай харьцуулахад бага байдаг. Зуны улиралд ялангуяа 7, 8 дугаар сард аялал, жуулчлалын гарах урсгалаас орох урсгал нь илүү давдгийг өнгөрсөн оны тоон үзүүлэлтээс харж болохоор байна. Мөн өнгөрсөн онд 529.3 мянган жуулчин хүлээн авсан нь жилийн дүнгээр 11 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
 
Монгол Улс аялал, жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, аялал, жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж байна. Энэ хүрээнд 2025 он гэхэд жуулчдын тоог хоёр саяд хүргэж, Дэлхийн аялал, жуулчлалын зөвлөлөөс гаргасан аялал, жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 99 дүгээр байрнаас 85 дугаар байрт хүргэх боломжтой гэж үзэж байгаа юм.
 
 


Нийтэлсэн огноо2019-04-19