1 30 THOUSAND PEOPLE PARTICIPATE IN ULAANBAATAR MARATHON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      2 MONGOLIAN MEAT PRICE TIME SERIES FORECAST WWW.MEDIUM.COM PUBLISHED:2019/05/20      3 PARLIAMENT DISCUSSES ONLINE LICENSE GRANTS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/20      4 FOREIGN MINISTER TO PAY VISIT TO THE CZECH REPUBLIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      5 ADB TO RAISE PRIVATE BUSINESS LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      6 CABINET APPROVES 7 NEW MONGOLIAN AMBASSADORS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/20      7 PRESIDENT MEETS THE HU BAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      8 KOREAN AIR CARRIED OUT GLOBAL PLANTING PROJECT IN MONGOLIA WWW.ETBTRAVELNEWS.GLOBAL  PUBLISHED:2019/05/20      9 MONGOLIA BANS BURNING LOW-GRADE COAL FOR DOMESTIC USE IN CAPITAL WWW.XINNHUANET.COM PUBLISHED:2019/05/16      10 KAISUN HOLDINGS AND CHINA RAILWAY ENGINEERING CONSTRUCTION MONGOLIA SIGNED AGREEMENT FOR CONSTRUCTION ON MONGOLIA CHOIR RAILWAY PLATFORM, OPENING UP LOGISTICS ALONG CHINA, MONGOLIA AND RUSSIA WWW.FINANCE.YAHOO.COM  PUBLISHED:2019/05/16      “ТОП 100”-Д БАГТСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 2018 ОНД 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     ТҮҮХИЙ НҮҮРС ҮНЭД ОРЖ, САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЭРЭЛТТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ОРЛОГО 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОСГО ДАВЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     I-IV САРД СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ ӨМНӨХ ОНООС 66.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     ҮСХ: IV САРД УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 7.8 ХУВЬТАЙ ГАРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     80 САЯЫН СУПЕР АЗТАНААР ХОЁР ХҮН ТОДОРЛОО WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/20     TRQ: I УЛИРАЛД "ОЮУ ТОЛГОЙ"-ИЙН БАЯЖМАЛ ДАХЬ ЗЭСИЙН ГАРЦ 18 ХУВИАР,АЛТНЫ ГАРЦ 188 ХУВИАР ӨССӨН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 21%, ЗЭСИЙНХ 12%-ИАР ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/20     “МИАТ”, “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Д ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/17     ӨРХИЙН ОРЛОГО 2018 ОНЫХООС 45,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Ч ЗАРЛАГА 165,100 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16    

"Монос хүнс" Компанийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ www.bloombergtv.mn

“Монос хүнс” компанийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхэлж байна. Тус компанийн хувьцааг сонирхож байгаа хөрөнгө оруулагчид тавдугаар сарын гуравны өдөр хүртэл захиалгаа өгөх боломжтой.
“Монос хүнс” компани хувьцааныхаа 30 хувийг буюу 122.6 сая хувьцааг, нэг бүрийг нь 70 төгрөгөөр санал болгож байгаа юм. Ингэснээр 8.6 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа юм байна. 2022 он гэхэд дотоодын ус болон биологийн идэвхт бүтээгдэхүүний зах зээлийн 15-20 орчим хувийг дангаараа бүрдүүлэх том зорилт тавин ажиллаж байгаа аж. Зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлахгүй гадаад зах зээлд эзлэх байр сууриа тэлэх зорилготой байна.
 
Одоогоор Япон, БНХАУ-ын зах зээлд “Эко” уусдаг цай, “Berry Vit” зэрэг бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм. “Монос” группийн хувьд 20 гаруй охин компанитайгаар, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ дундаас хамгийн ирээдүйтэй, том зах зээлтэй, хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан, өндөр ашиг орлоготой компани бол “Монос хүнс” компани гэж “Монос” группийн Ерөнхийлөгч мэдээлсэн юм. Ийнхүү он гарсаар гурав дахь шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн захад мэндэлж байна.
 
“Монос хүнс” компанийн IPO-оос өмнө ард “Кредит” ББСБ, “Түмэн шувуут” зэрэг компаниуд нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн захаас босгоод байгаа юм. “Монос хүнс” компанийн андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ажиллаж байгаа бөгөөд тус компани он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд хоёр дахь IPO дээрээ ажиллаж байна.


Нийтэлсэн огноо2019-04-22