1 MONGOLIAN TEAM WINS SECOND PLACE AT INTERNATIONAL ROBOT CONTEST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      2 HONG KONG SITUATION A RISK FOR AUSSIE LAWYERS WWW.AFR.COM PUBLISHED:2019/08/26      3 TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT RAILWAY PROJECT TO PROCEED WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/26      4 LAVISH TRADITIONAL HEARSES GROW POPULAR OVERSEAS AMID FALLING USE IN JAPAN WWW.MAINICHI.JP PUBLISHED:2019/08/26      5 PUTIN ORDERS REVIEW OF RUSSIAN COAL MINING TAX WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/08/26      6 RUSSIAN KNIGHTS TO PERFORM AEROBATICS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      7 MONGOLIAN OLYMPIC ATHLETES TO WEAR MICHEL&AMAZONKA BRAND WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/26      8 MONGOLIAN AND CHINESE AGRICULTURAL MINISTRIES HOLD CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      9 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      10 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      МОНГОЛ УЛС ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРСАНГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТӨСВИЙН 80.9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХУУЛЬ БУСААР ХАДГАЛЖ БАЙСАН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ САРЫН ӨРТӨГ 0.5-1.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     АМЕРИКИЙН ХУДАЛДАА МОНГОЛД ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 20% ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТАВАНТОЛГОЙ- ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23    

Цэвэр эрчим хүч ашиглаж экспортлохоор нэгдлээ www.ikon.mn

Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, гадаад дотоодын нэр хүндтэй судлаачид зэрэг 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2019” өчигдөр “Корпорэйт конвенш центр”-т зохион байгуулагдлаа. Чуулганы эхэнд “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”-ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болсон юм. Тэд Монгол Улсын Говийн бүс дахь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларан энэхүү нэгдэлд элсэж буйгаа зарлав.
 
Дэлхий даяар уламжлалт эрчим хүчний нөөцөөс татгалзаж цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжиж байгаа эрин үед Монгол Улс цэвэр эрчим хүчний баялаг нөөцөө ашиглан Зүүн Хойд Азийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, улмаар бүс нутгийн орнуудыг хамарсан олон улсын жишиг, стандартын дагуу цахилгаан эрчим хүч дамжуулах нэгдсэн сүлжээг бий болгох боломжтойг Эрчим хүчний яам болон Азийн хөгжлийн банкны хамтарсан судалгаагаар тогтоожээ.
 
Говийн цэвэр эрчим хүчний нөөцийг ашиглан, бүс нутагтаа экспортлосноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт, иргэдийн эрх ашигт эерэг үр дүн авчрахаас гадна дэлхийн дулааралд хамгийн их нөлөө үзүүлж буй нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл зэрэгт том ахиц гарна гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна.
 
Өнгөрсөн оны есдүгээр сард Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. Энэ үеэр Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, хамгийн үр ашигтай, хямд өртөг бүхий цахилгаан эрчим хүчээр хангах шийдлийг холбогдох талууд дэвшүүлж байсан юм. Онцолж хэлбэл, Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүс нутгийн зохицуулалтын байгууллага бий болгох санаачилга гаргасныг нэгдэлд элсэн орсон талууд дэмжлээ.
 
Говийн бүсийн цэвэр эрчим хүчийг ашигласнаар Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтой ажээ.
 
Чуулганы “Ногоон хотжилт” хэлэлцүүлгийн үеэр “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, “АВВ” группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр, “Naanavo” группын дэд Ерөнхийлөгч Тони эн Фидди, “UltraSonic” компанийн Ерөнхий инженер Ж.Хуягбаатар нар мэдээлэл хийж, зочдын асуултад хариулсан юм. Улаанбаатар хот нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа бөгөөд түүний нөлөөллийг эрчим хүчний шинэ технологиор даван туулах ёстой хотуудын нэг гэдэгтэй тэд санал нийлж байв.
 
Хог хаягдлаас эрчим хүч гаргаж авах төслүүд дэлхийд нэлээд эрчимтэй хөгжиж байна. Түүний нэг нь “Нааново” компани гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Тус компанийн хог хаягдал дахин боловсруулах технологи (WTE Маах технологи) нь хамгийн бага зардалтай, эрчим хүчний хэмнэлттэй технологиудын нэгээр тодроод буй аж. Хог хаягдал дахин боловсруулж эрчим хүч гарган авдаг үйлдвэрүүдийн ихэнх нь дулааны эрчим хүчний 25-33%-ийг л цахилгаан болгон үйлдвэрлэдэг бол WTE Маах технологи нь 40-50% цахилгаан болгохоор зорин ажиллаж байгаа ажээ.
 
“Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал энэ удаад Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Ногоон хот”-ын үйл ажиллагааны төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр, хотжилтыг ногоон байдлаар буюу ухаалгаар бий болгоход эрчим хүчний ухаалаг зохицуулалт, хэрэглээ шаардлагатайг онцолж байсан. Европын сэргээн босголт банкны “Ногоон хот” төсөлд 17 ногоон хот хамрагджээ. Эдгээрийн ихэнхэд нь Зүүн Европ болон Кавказын улсууд багтаж байгаа аж. Улаанбаатар хотын хувьд ч энэ төслийн нэг хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.
 
“АВВ” группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр ”Дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үе тун удахгүй өнгөрсөнд үлдэнэ. Дэлхийн машин үйлдвэрлэгч томоохон компаниуд цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлд шилжиж байна. ХБНГУ, БНХАУ нь 2030 оноос хойш дотоод шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхгүй. VW, Volvo, GM зэрэг үйлдвэрлэгчид 2019, 2023 болон 2027 оноос эхлэн зөвхөн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр болсон” хэмээн тодотголоо.
 
Цахилгаан автомашины технологи дэлхий даяар эрчимтэй хөгжиж 2020 онд томоохон хотууд нийтийн тээврийг бүхэлд нь цахилгаан болгохоор зорьж байгаа аж. Монгол Улсын хувьд Засгийн газраас нийтийн тээврийн хэрэглээнд том оврын цахилгаан болон хийн түлштэй автобус нэвтрүүлэхээр тодорхой ажлууд үе шаттайгаар хийгдэж байгааг тэрээр мөн дуулгалаа. Өнөөдрийн Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн асуудалд хэт хуучирсан технологи, хотын төвд дэд станц шинээр барих эх үүсвэрүүдийн нөөц хомс буюу хүчин чадлын хувьд хязгаарлалттай зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх болжээ. Тиймээс эрчим хүчний ухаалаг сүлжээ юу юунаас чухал байгааг С.Эрдэмбаяр онцолсон юм.
 
Чуулганд оролцогчид энэ удаагийн хэлэлцүүлгээрээ Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулж болох талаар бодлогын болон техникийн боломжуудыг хөндлөө. Уг асуудлаар тайлан боловсруулж Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх аж.


Нийтэлсэн огноо2019-05-24