1 MONGOLIA'S FOREIGN TRADE UP 10.2 PCT IN JAN.-MAY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/06/13      2 TRADE TURNOVER REACHES USD 5.6 BILLION AS OF MAY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/06/13      3 SHARP : BUILDS MEGA SOLAR PLANT NEAR NEW ULAANBAATAR INTERNATIONAL AIRPORT, MONGOLIA WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2019/06/13      4 PRESIDENTS OF KYRGYZSTAN AND MONGOLIA SIGN NUMBER OF DOCUMENTS WWW.24.KG PUBLISHED:2019/06/12      5 ONLINE SYSTEM FOR BUDGET INVESTMENT LAUNCHES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/12      6 CABINET ISSUES PERMIT OF RAILWAY INFRASTRUCTURE CONSTRUCTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/12      7 MAKING THE DEADLY UB-DARKHAN HIGHWAY SAFE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/06/12      8 COOPERATIVE TECHNICAL AND VOCATIONAL EDUCATION AND TRAINING PROJECT LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/12      9 MONGOLIA, LITHUANIA SIGN ROAD TRANSPORT AGREEMENT WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/06/12      10 TRANSIT FREIGHTS ON THE RISE AMID GROWING TRADE BETWEEN RUSSIA AND CHINA WWW.ZGM.MN PUBLISHED:2019/06/12      БНКУ, МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙГ “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-Д ОЛГОЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     V САРД МАХ, ШАТАХУУНЫ ҮНЭ ИНФЛЯЦИД ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/13     27 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЭЭР АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТЫГ ШИНЭЧЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ 1.3 САЯ ХҮН БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     I-V САРД ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7 ХУВИАР ӨСӨЖ,15.1 САЯ ТОНН БОЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛ ӨМНӨХ ОНООС 12.7%-ААР БУУРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 61.8% ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 146.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     "ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААНЫ ДЭД СТАНЦЫГ ДОЛООДУГААР, АВТО ЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ" WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/12     УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОРЖ ИРСЭН ГШХО 16 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/12    

УУХҮЯ: Газрын ховор элементийн хайгуулаа Германтай хамтран идэвхжүүлэх сонирхолтой www.bloombergtv.mn

Монголд газрын ховор элементийн хайгуулын ажлыг Германы талтай хамтран идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ долоо хоногт Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болсон бөгөөд энэхүү хуралдаанд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар оролцох үедээ энэ талаар дурджээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан газрын ховор элементийн геологийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа ч Халзан бүрэгтэй, Лугийн гол, Мушгай худаг, Цагаан чулуут, Хотгор зэрэг газрын ховор элементийн нөөц, баялаг агууламж бүхий ордууд, томоохон 71 илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг байгааг тогтоосон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Монгол Улсад 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элемент бий гэсэн тооцоог Дэлхийн банк гаргасан талаар мөн танилцуулсан юм. Энэ онд Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг эхлүүлэхээр ТЭЗҮ батлуулсан талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлж байсан юм.

Олон улсыг харвал цахилгаан хэрэгсэл, технологийн шинэ бүтээгдэхүүнээс эхлээд цэргийн зэвсгийн үйлдвэрлэлд ч өргөнөөр ашиглагддаг газрын ховор элементийн олборлолтын 80 хувийг БНХАУ нийлүүлдэг. АНУ тус улсаас ихээхэн хамаардаг. АНУ, БНХАУ-ын “Худалдааны дайн” дахин хурцадсан энэ үед БНХАУ газрын ховор элементийг хэрэгсэл болгон ашиглаж магадгүй гэж шинжээчид харж байна. Зургаадугаар сарын нэгнээс эхлэн БНХАУ АНУ-ын импортолж байгаа бүтээгдэхүүний тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлсний дунд газрын ховор элементийн хүдэр багтаж байгаа юм.

Энэ долоо хоногт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин Жяньси муж дахь газрын ховор элементийн үйлдвэрээр зочилсны дараа “MVIS Global Rare Earth/ Strategic Minerals Index” нэг өдрийн дотор 6.4 хувиар өссөн нь 2011 оны аравдугаар сараас хойш байгаагүй өсөлт болжээ. Энэхүү индексэд газрын ховор элемент олборлогч БНХАУ, Австрали, Канад зэрэг 10 улсын 20 компани багтдаг юм байна.

Т.Элиса | @elisa_elisat

Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com



Нийтэлсэн огноо2019-05-24