1 MONGOLIAN TEAM WINS SECOND PLACE AT INTERNATIONAL ROBOT CONTEST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      2 HONG KONG SITUATION A RISK FOR AUSSIE LAWYERS WWW.AFR.COM PUBLISHED:2019/08/26      3 TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT RAILWAY PROJECT TO PROCEED WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/26      4 LAVISH TRADITIONAL HEARSES GROW POPULAR OVERSEAS AMID FALLING USE IN JAPAN WWW.MAINICHI.JP PUBLISHED:2019/08/26      5 PUTIN ORDERS REVIEW OF RUSSIAN COAL MINING TAX WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/08/26      6 RUSSIAN KNIGHTS TO PERFORM AEROBATICS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      7 MONGOLIAN OLYMPIC ATHLETES TO WEAR MICHEL&AMAZONKA BRAND WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/26      8 MONGOLIAN AND CHINESE AGRICULTURAL MINISTRIES HOLD CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      9 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      10 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      МОНГОЛ УЛС ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРСАНГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТӨСВИЙН 80.9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХУУЛЬ БУСААР ХАДГАЛЖ БАЙСАН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ САРЫН ӨРТӨГ 0.5-1.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     АМЕРИКИЙН ХУДАЛДАА МОНГОЛД ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 20% ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТАВАНТОЛГОЙ- ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23    

Уул уурхайн салбарт орж ирсэн ГШХО 16 хувиар буурчээ www.bloombergtv.mn

2019 оны эхний улиралд уул уурхайн салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны гүйцэтгэлээс буурсан талаар Монголбанк мэдээлээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурч, 443 сая ам.доллар болжээ.
Улсаар нь авч үзвэл I улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 68 хувийг дангаараа бүрдүүлсэн Канадын хөрөнгө оруулалт мөн буурсан талаар Монголбанк мэдээллээ.
Канад улсын хувьд уул уурхайн салбарын, ялангуяа “Оюу Толгой”-ийн хамгийн том хөрөнгө оруулагч юм. Тус улс хөгжлийн агентлагаараа дамжуулан 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “Оюу Толгой” төсөлд оруулсан талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэв. Тийм учраас "Оюу Толгой төслийг таслахгүй хөдөлгөсөөр байх нь Монголын ард түмэн, хөрөнгө оруулагчид аль алинд нь үр өгөөжтэй" гэж Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын үеэр онцолж байлаа. Энэ онд “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байгааг Сангийн яам мэдээлсэн юм.
Ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа байдлаар нь харвал дөрөвдүгээр сарын байдлаар лиценз эзэмшигчдийн 14 хувь буюу 258 нь гадаадынх, таван хувь буюу 100 нь хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд бүрдүүлж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагч дунд хамгийн олон буюу 45 орчим хувь нь БНХАУ-ын компаниуд байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм. Үүний араас Виржиний арал, Сингапур, Хонгконг, Канад зэрэг улс оржээ.
 
Харин хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд дунд БНХАУ, БНСУ, ОХУ тэргүүлж байлаа. "Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарт бодлоготойгоор тулхтайгаар анхаарал хандуулахгүй бол болохгүй байна" гэдгийг эдийн засагч Н.Энхбаяр онцолсон юм.


Нийтэлсэн огноо2019-06-12