1 MONGOLIAN TEAM WINS SECOND PLACE AT INTERNATIONAL ROBOT CONTEST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      2 HONG KONG SITUATION A RISK FOR AUSSIE LAWYERS WWW.AFR.COM PUBLISHED:2019/08/26      3 TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT RAILWAY PROJECT TO PROCEED WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/26      4 LAVISH TRADITIONAL HEARSES GROW POPULAR OVERSEAS AMID FALLING USE IN JAPAN WWW.MAINICHI.JP PUBLISHED:2019/08/26      5 PUTIN ORDERS REVIEW OF RUSSIAN COAL MINING TAX WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/08/26      6 RUSSIAN KNIGHTS TO PERFORM AEROBATICS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      7 MONGOLIAN OLYMPIC ATHLETES TO WEAR MICHEL&AMAZONKA BRAND WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/26      8 MONGOLIAN AND CHINESE AGRICULTURAL MINISTRIES HOLD CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      9 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      10 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      МОНГОЛ УЛС ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРСАНГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТӨСВИЙН 80.9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХУУЛЬ БУСААР ХАДГАЛЖ БАЙСАН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ САРЫН ӨРТӨГ 0.5-1.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     АМЕРИКИЙН ХУДАЛДАА МОНГОЛД ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 20% ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТАВАНТОЛГОЙ- ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23    

"Газрын тосны үйлдвэрийн цахилгааны дэд станцыг долоодугаар, авто замыг есдүгээр сард хүлээлгэж өгнө" www.ikon.mn

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.
 
Төмөр замын ажлыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг” компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр, Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.
 
Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.
Элчин сайд Мохиндер Пратап Сингх “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх энэ төслийг бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна” гэв.
 
Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бетон зуурмаг, цемент, хайрга, бусад материал, ажилчдын хоол хүнс, бараа зэргийг нийлүүлж хувь нэмрээ оруулж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д сургаж бэлтгэх, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй тохиролцсон тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.
 
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт юм.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учир Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн.
 
Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Нийтэлсэн огноо2019-06-12