1 MONGOLIAN TEAM WINS SECOND PLACE AT INTERNATIONAL ROBOT CONTEST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      2 HONG KONG SITUATION A RISK FOR AUSSIE LAWYERS WWW.AFR.COM PUBLISHED:2019/08/26      3 TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT RAILWAY PROJECT TO PROCEED WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/26      4 LAVISH TRADITIONAL HEARSES GROW POPULAR OVERSEAS AMID FALLING USE IN JAPAN WWW.MAINICHI.JP PUBLISHED:2019/08/26      5 PUTIN ORDERS REVIEW OF RUSSIAN COAL MINING TAX WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/08/26      6 RUSSIAN KNIGHTS TO PERFORM AEROBATICS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      7 MONGOLIAN OLYMPIC ATHLETES TO WEAR MICHEL&AMAZONKA BRAND WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/26      8 MONGOLIAN AND CHINESE AGRICULTURAL MINISTRIES HOLD CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      9 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      10 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      МОНГОЛ УЛС ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРСАНГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТӨСВИЙН 80.9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХУУЛЬ БУСААР ХАДГАЛЖ БАЙСАН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ САРЫН ӨРТӨГ 0.5-1.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     АМЕРИКИЙН ХУДАЛДАА МОНГОЛД ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 20% ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТАВАНТОЛГОЙ- ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23    

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх оноос 12.7%-аар буурч, чанаргүй зээл 61.8% өсжээ www.ikon.mn

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өсжээ.
 
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 18.0 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сараас 314.1 (1.8%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 3.0 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн дүн болж байна.
 
Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацаанд 821 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 159.3 (16.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 119.8 (12.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр тус тус буурсан байна.
 
Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 21.5 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.0 (22.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн өсжээ.
 
Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн
 
37.3 хувийг ипотекийн зээл
28.4 хувийг цалингийн зээл
11.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл
9.9 хувийг хэрэглээний зээл
7.1 хувийг тэтгэвэрийн зээл
5.5 хувийг бусад зээл эзэлж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны тавдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.9 (1.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 754.2 (61.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.9 пунктээр нэмэгджээ. Чанаргүй зээлийн дийлэнх хувь нь хувийн салбарт ногдож байна.


Нийтэлсэн огноо2019-06-13