1 MONGOLIAN TEAM WINS SECOND PLACE AT INTERNATIONAL ROBOT CONTEST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      2 HONG KONG SITUATION A RISK FOR AUSSIE LAWYERS WWW.AFR.COM PUBLISHED:2019/08/26      3 TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT RAILWAY PROJECT TO PROCEED WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/26      4 LAVISH TRADITIONAL HEARSES GROW POPULAR OVERSEAS AMID FALLING USE IN JAPAN WWW.MAINICHI.JP PUBLISHED:2019/08/26      5 PUTIN ORDERS REVIEW OF RUSSIAN COAL MINING TAX WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/08/26      6 RUSSIAN KNIGHTS TO PERFORM AEROBATICS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      7 MONGOLIAN OLYMPIC ATHLETES TO WEAR MICHEL&AMAZONKA BRAND WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/26      8 MONGOLIAN AND CHINESE AGRICULTURAL MINISTRIES HOLD CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      9 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      10 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      МОНГОЛ УЛС ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРСАНГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТӨСВИЙН 80.9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХУУЛЬ БУСААР ХАДГАЛЖ БАЙСАН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ САРЫН ӨРТӨГ 0.5-1.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     АМЕРИКИЙН ХУДАЛДАА МОНГОЛД ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 20% ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТАВАНТОЛГОЙ- ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23    

I-V сард чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсөж,15.1 сая тонн болжээ www.bloombergtv.mn

Оны эхний таван сард чулуун нүүрсний экспорт 15.1 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн байна. Харин мөнгөн дүнгээрээ 15 орчим хувиар өсөж, 1.2 тэрбум ам.доллар болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өсөж, долоон сая тонн болсон байна. Зургаадугаар сарын зургааны байдлаар нүүрсний борлуулалтын орлого 1.26 их наяд төгрөг болсон талаар тус компани мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн энэ оны төлөвлөгөө 15 сая тонн байгаа аж.
Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж буй компаниудаас "Монголын алт корпораци" оны эхний таван сард 1.7 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт тааруухан байгаа нь дотоод хүчин зүйлсээс хамаарч байна гэж тус компанийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Цогт мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд долоон сая тонн нүүрс гаргасан бол энэ онд найман сая тонныг экспортлохоор төлөвлөжээ.
Үүнээс гадна “Өсөх зоос” ХХК нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа талаараа сүүлд мэдээллээ. Оны эхний таван сарын байдлаар нүүрс экспортлогч компаниудын тухайд хөрөнгө босгох ажил харьцангуй амжилттай байсан юм.
 
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Баруун Ноён уул ордод олборлолт хийж байгаа “Terracom” компани өнгөрсөн сард 60.9 сая ширхэг хувьцаа нэмж гаргаад 35.34 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна. Тус компани Монголоос олборлож экспортлох нүүрсний хэмжээгээ жилийн гурван сая тонн болгох зорилт тавиад байгаа аж.
 
Үүнээс гадна Ухаа худаг, Баруун наран ордуудад нүүрс олборлож байгаа “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах 9.25 хувийн хүүтэй 440 сая ам.долларын бонд амжилттай гаргаж, хөрөнгөө татан төвлөрүүлээд байна.


Нийтэлсэн огноо2019-06-13