1 MONGOLIAN TEAM WINS SECOND PLACE AT INTERNATIONAL ROBOT CONTEST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      2 HONG KONG SITUATION A RISK FOR AUSSIE LAWYERS WWW.AFR.COM PUBLISHED:2019/08/26      3 TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT RAILWAY PROJECT TO PROCEED WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/26      4 LAVISH TRADITIONAL HEARSES GROW POPULAR OVERSEAS AMID FALLING USE IN JAPAN WWW.MAINICHI.JP PUBLISHED:2019/08/26      5 PUTIN ORDERS REVIEW OF RUSSIAN COAL MINING TAX WWW.REUTERS.COM PUBLISHED:2019/08/26      6 RUSSIAN KNIGHTS TO PERFORM AEROBATICS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      7 MONGOLIAN OLYMPIC ATHLETES TO WEAR MICHEL&AMAZONKA BRAND WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/26      8 MONGOLIAN AND CHINESE AGRICULTURAL MINISTRIES HOLD CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/26      9 COUNTRIES REQUIRED TO PARTNER IN PREVENTION OF PANDEMIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/23      10 FITCH ON MONGOLIA 2019 DISCUSSES MONGOLIA’S MINING AND BANKING SECTOR OUTLOOK WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/23      МОНГОЛ УЛС ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРСАНГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТӨСВИЙН 80.9 ХУВИЙГ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХУУЛЬ БУСААР ХАДГАЛЖ БАЙСАН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ БАРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ САРЫН ӨРТӨГ 0.5-1.2 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     АМЕРИКИЙН ХУДАЛДАА МОНГОЛД ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/26     ЭНЕРЖИ РЕСУРСЫН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 20% ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ТАВАНТОЛГОЙ- ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/26     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/08/23     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2673 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/23    

27 сая ам.долларын санхүүжилтээр Алтанбулаг, Сүхбаатар боомтыг шинэчлэхээр болжээ www.ikon.mn

Улаанбаатар хотоос 350 км зайтай, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар боомтуудад Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилттэй шинэчлэл, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжих гэж байна.
 
Төсөл 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд Сэлэнгийн гаалийн газрын харьяа Алтанбулаг боомт дээрх салбар лабораторийг бэхжүүлэх, лабораторийн барилгыг шинээр барих, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх юм байна.
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга М.Дамдинхорол боомтдоо хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. Тэрбээр "Төслийн хүрээнд Алтанбулаг боомтын байрыг өргөтгөн, зорчигчийн хүлээлгийн заалтай болно. Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хэсгийг мөн шинэчилнэ. Гааль, мэргэжлийн хяналтын лаборатори, холимог бодисын агуулах, эрэлч нохойн байр, агуулах үзлэг шалгалтын байрыг шинээр барихаар төлөвлөсөн.
 
Түүнчлэн боомтыг олон улсын замтай хатуу хучилттай замаар холбох ажлын ТЭЗҮ хийгдсэн. 1.6 км замын ажил удахгүй эхлэх байх.
 
Хамгийн гол гэж хэлж болох бүтээн байгуулалт нь нэг цэгийн үйлчилгээний байр юм. Боомт дээр гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяат гэсэн дөрвөн хяналтын байгууллага ажилладаг. Энэ дөрвөн байгууллагын үйлчилгээг нэг дороос олгосноор зорчигчид аятай тухтай явах нөхцөл бүрдэж, хяналт шалгалтын давхардал арилна" хэмээв.
 
 
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар 1912 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Хиагт боомттой хиллэдэг тус боомт 2014 онд манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш 24 цагийн ажиллагаатай болсон.
 
Хоногт дунджаар 2,000 зорчигч 500 автомашин шалган нэвтрүүлэх хүчин чадалтай тус боомтод шинэчлэл бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр хүчин чадал хоёр дахин нэмэгдэх юм байна.
 
ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ЕСӨН АЙМАГТ САЛБАР ЛАБОРАТОРИТОЙ БОЛНО
 
 
Гаалийн байгууллага хоёр үндсэн чиг үүрэгтэй. Эхнийх нь ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАМГААЛАХ буюу хар тамхи, мансууруулах бодис, онцгой хортой химийн бодис, садар самууныг сурталчилсан эд зүйл, онцгой хортой эм эмийн зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьдаг.
 
Дараагийнх нь улсын хилээр нэвтэрч байгаа бараанд татвар ногдуулж, ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ юм. Уг чиг үүргийнхээ хүрээнд гаалийн байгууллага 2019 онд 2.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Монгол Улсын жилийн төсөв 8 их наяд орчим төгрөг байдаг бөгөөд үүний 2.3 их наядыг гаалийн байгууллага бүрдүүлсэн гэхээр Монгол Улсын жилд олдог 100 төгрөг тутмын 25 төгрөгийг гаалийнхан олсон гэсэн үг.
 
Төсөв бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй ажилладаг Гаалийн байгууллагын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 2019 онд 65.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2017 онд 27.4, 2018 он 31.3 тэрбум төгрөг төсөвлөж, үүний 70 гаруй хувь нь ажиллагсдын цалин, нэмэгдэл, урамшил, НДШ-д зарцуулагдаж байсантай харьцуулахад энэ жил бүтээн байгуулалтад зориулан өндөр дүнтэй төсөв батлуулсан нь энэ аж.
 
Гадны санхүүжилт, буцалтгүй тусламжаар олон шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас гадна төсвөөс есөн аймагт салбар лаборатори шинээр барих, лабораторийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлыг хийх юм байна. Ингэхдээ тухайн гаалийн газрын харьяа боомтоор ямар төрлийн бараа орж, гардгийг үндэслэн тус бүрийн онцлогт таарсан чадамжтай лабораторийг байгуулахаар төлөвлөжээ.
 
Одоогоор Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Чойр, Дорнодод Гаалийн төв лабораторийн салбар ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг шинэчлэх ажил мөн хэрэгжиж байна.
 
Монгол Улсад Гаалийн ерөнхий газрын харьяа 18 аймагт гаалийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Тус 18 гаалийн газрын харьяа олон улсын, хоёр улсын, байнгын болон түр ажиллагаатай гэсэн 46 боомт ажилладаг.
 
Гаалийн байгууллагад нийт 1,480 хүн ажилладаг. Үүний 380 нь төрийн үйлчилгээний албан хаагчид, 1,100 нь төрийн тусгай албан хаагч буюу гаалийн улсын байцаагч.


Нийтэлсэн огноо2019-06-13