1 MONGOLIA'S FOREIGN TRADE UP 10.2 PCT IN JAN.-MAY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/06/13      2 TRADE TURNOVER REACHES USD 5.6 BILLION AS OF MAY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/06/13      3 SHARP : BUILDS MEGA SOLAR PLANT NEAR NEW ULAANBAATAR INTERNATIONAL AIRPORT, MONGOLIA WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2019/06/13      4 PRESIDENTS OF KYRGYZSTAN AND MONGOLIA SIGN NUMBER OF DOCUMENTS WWW.24.KG PUBLISHED:2019/06/12      5 ONLINE SYSTEM FOR BUDGET INVESTMENT LAUNCHES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/12      6 CABINET ISSUES PERMIT OF RAILWAY INFRASTRUCTURE CONSTRUCTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/12      7 MAKING THE DEADLY UB-DARKHAN HIGHWAY SAFE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/06/12      8 COOPERATIVE TECHNICAL AND VOCATIONAL EDUCATION AND TRAINING PROJECT LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/06/12      9 MONGOLIA, LITHUANIA SIGN ROAD TRANSPORT AGREEMENT WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/06/12      10 TRANSIT FREIGHTS ON THE RISE AMID GROWING TRADE BETWEEN RUSSIA AND CHINA WWW.ZGM.MN PUBLISHED:2019/06/12      БНКУ, МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙГ “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-Д ОЛГОЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     V САРД МАХ, ШАТАХУУНЫ ҮНЭ ИНФЛЯЦИД ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/13     27 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЭЭР АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТЫГ ШИНЭЧЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ 1.3 САЯ ХҮН БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     I-V САРД ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7 ХУВИАР ӨСӨЖ,15.1 САЯ ТОНН БОЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛ ӨМНӨХ ОНООС 12.7%-ААР БУУРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 61.8% ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 146.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/13     "ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААНЫ ДЭД СТАНЦЫГ ДОЛООДУГААР, АВТО ЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ" WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/06/12     УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОРЖ ИРСЭН ГШХО 16 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/06/12    

V сард мах, шатахууны үнэ инфляцид голлон нөлөөлжээ www.bloombergtv.mn

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ V сард өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ.
Инфляцийн түвшин Улаанбаатар хотод 8.8 хувь хүрч төв банкны зорилтот 8 хувийг даваад байна. Улсын инфляци 7.9 хувь байгаагаас 2.8 нэгжийг импортын барааны үнийн өсөлт, 2.5 нэгжийг махны үнийн өсөлт тайлбарласан нь анхаарал татаж байна.
Хэрэглээний сагсан дахь 344 бараа, үйлчилгээний 200 орчим нь импортын бараа байдаг. Импортын барааны үнэ өссөн нь өнгөрсөн онд төгрөгийн ханш 9 хувиар хүчтэй суларсантай холбоотой гэж Төв банк тайлбарласан.
Энэ онд инфляцид голлон нөлөөлж байгаа хүчин зүйлсээр импортын барааны үнэ нэрлэгдэж байгаа. Мөн махны үнэ V сард кг тутамдаа 2000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь хүчтэй нөлөө үзүүлсэн. Мах, шатахуун гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн V сарын инфляцийн 80 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал Vсард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.4 хувиар өссөний нэг нэгжийг нь махны үнэ, 0.2 нэгжийг нь шатахууны үнийн өсөлт тайлбарлаж байгаа юм.
 
Дотоодод нийлүүлэлтийн хомсдол үүссэнээс махны үнэ өссөн гэж ХХААХҮЯ тайлбарласан. Гадаад худалдааны тоог харвал хоны, ямаа, адууны махны экспорт өмнөх оноос 19-20 хувиар өссөн байна. Шатахууны хувьд нэг тонн автобензины импортын дундаж үнэ оны эхний 5 сард дунджаар 576.8 ам.доллар болж өмнөх оноос 14.7 хувиар буурсан байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтын нөлөө VI, VII сараас дотоодын зах зээлд мэдрэгдэнэ гэж шинжээчид онцолж байгаа.
Инфляцийн худалдан авах чадварт нөлөөлсөн байдлыг харвал ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны I улиралд 2010 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна. Гэхдээ худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин үүнээс 4.7 дахин бага буюу 64 орчим хувиар өсжээ. Оны эхний таван сараар нь авч үзвэл төсвийн тэнцэл сүүлийн хоёр жил дараалан ашигтай гарлаа. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн уналт үргэлжилж байсан 2016 оны мөн үед төсвийн тэнцэл 877 тэрбумын алдагдалтай гарч байсан бол энэ сард 146 тэрбумын ашигтай гарсан байна.
 
Мэдээж үүнд төсвийн орлогын 82 хувийг бүрдүүлдэг татварын орлого өмнөх оны мөн үеэсээ 22 орчим хувиар өсөж 3.6 их наяд төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлж байна. Үүнээс гадна Засгийн газрын өрийн үзүүлэлтүүд анхаарал татлаа. Засгийн газрын нийт өр эхний улирлын байдлаар 22.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 4.1 хувиар өссөн байна. Үүний 84.7 хувь гадаад өр байгаа юм. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2018 онд 58.9 хувь хүрсэн. Энэ үзүүлэлтийг энэ онд 55.3 хувь, 2021 он хүртэл 50 хувь хүргэж үе шаттайгаар бууруулахаар Засгийн газар зорьж байна.


Нийтэлсэн огноо2019-06-13