1 REGISTERED UNEMPLOYED DECREASED BY 10 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/07/19      2 CONSTRUCTION BEGINS ON CHINA-RUSSIA BORDER CABLEWAY WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2019/07/19      3 ELECTRIC CAR MODELS TO TRIPLE IN EUROPE BY 2021 WWW.BBC.COM PUBLISHED:2019/07/19      4 BOEING TAKES $5BN HIT OVER GROUNDING OF 737 MAX WWW.BBCC.COM PUBLISHED:2019/07/19      5 CHINA TO BOOST IMPORTS OF RUSSIAN SOYBEANS, CUTTING OUT US CROP EXPORTS WWW.RT.COM PUBLISHED:2019/07/19      6 LUXEMBOURG'S INTERNATIONAL DEVELOPMENT SUPPORT FOR MONGOLIA CONTRIBUTES TO 50% REDUCTION IN INFANT MORTALITY WWW.CHRONICLE.LU PUBLISHED:2019/07/19      7 FOREIGN WORKERS IN MONGOLIA INCREASED BY 4.8 THOUSAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/07/19      8 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT RISES 12.6 PERCENT IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/07/19      9 KREMLIN OPENS DOOR TO CHANGING CONSTITUTION AS SUCCESSION LOOMS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2019/07/18      10 MONGOLIA AND SPAIN TO DEVELOP COOPERATION IN THE FIELD OF ENVIRONMENTAL PROTECTION WWW.QAZAQTIMES.COM PUBLISHED:2019/07/18      МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ӨӨРИЙН УНААГААР ДАЛАЙН БООМТ ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/19     ЭДИЙН ЗАСГИЙН ХАГАС ЖИЛИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮД WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/19     ХҮН АМЫН 67 ХУВЬ НЬ САРД 86-306 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХЭРЭГЛЭЭТЭЙ БҮЛЭГТ АМЬДАРЧ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/19     ӨНГӨРСӨН САРД ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ БУУРЧ, ИМПОРТ ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/07/19     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ 8.1% БУЮУ ТАВАН ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/19     ЖДҮХС-ГИЙН 13.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭД 47 ТӨСӨЛ ӨРСӨЛДӨЖ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/19     ТӨГРӨГИЙН ЭСРЭГ АМ.ДОЛЛАР, РУБЛИЙН ХАНШ СУЛАРЧ, ЮАНИЙНХ ЧАНГАРАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/19     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 60 ТЭРБУМААР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/19     "УБ-БҮК" БОЛОН "ИНВЕСКОР”-ЫН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/07/18     НООС ҮНЭГҮЙДСЭЭР БАЙНА WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2019/07/18    

Сонсголонгийн 289.4 метр урттай шинэ гүүр ашиглалтад орлоо www.unuudur.mn

Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп”, туслан гүйцэтгэсэн “Гангүүр” ХХК-ийнхан болон холбогдох хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
 
Сонсголонгийн шинэ гүүрийн барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаасаа богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа. Уг гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.
 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ гүүр нь 38 жилийн дараа анх удаа шинэчлэгдэж байгаа. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд хийж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Наадмын дараа нөгөө урсгал буюу хуучин гүүрийн засварын ажил эхлэнэ. Энэ гүүр нээгдсэнээрээ энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг эрчимжүүлж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал үүрэгтэй” хэмээн ярилаа.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийт 289.4 м урт хоёр урсгалтай, дөрвөн эгнээ гүүр болж байна. Энэ гүүрэн дээр маш их түгжрэл үүсдэг байсан. Энэ асуудал өнөөдрөөс эхлээд байхгүй боллоо. Хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна” гэв.


Нийтэлсэн огноо2019-07-08