1 REVENUE FROM RAILWAY TRANSPORT INCREASES BY 15 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      2 COPPER EXPORT AMOUNTS TO 1.29 TONS IN 11 MONTHS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/13      3 INFLATION RISES 5.2 PERCENT YOY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/13      4 BANKING ON ACTION: HOW ADB ACHIEVED 2020 CLIMATE FINANCE MILESTONE ONE YEAR AHEAD OF TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      5 BUDGET REVENUE AMOUNTED TO MNT9.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      6 SALES OF INDUSTRIAL PRODUCTION INCREASE BY MNT1.9 TRILLION IN THE FIRST 11 MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      7 MONTHLY AIR QUALITY STATISTICS RELEASED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      8 RIO TINTO SCORES BIG WIN IN MONGOLIA WWW.MINING.COM PUBLISHED:2019/12/13      9 WHO DONATES FLU DRUG TO MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/12/13      10 TURQUOISE HILL: WHILE MONGOLIA WANTS MORE MONEY NOW, THE DECREASE OF UNCERTAINTY PUSHES THE STOCK UP WWW.SEEKINGALPHA.COM PUBLISHED:2019/12/13      ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ XI САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 25 ХУВИАР ӨСӨЖ, НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     XI САРД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.2 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ I-XI САРД 8.4 ХУВИАР ӨСӨЖ 1.67 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ЭЗССХ: 2020 ОНЫ ДУНД ҮЕД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ УНАЛТЫН МӨЧЛӨГТ ОРОХ ЭРСДЭЛТЭЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/12/12     "УЛААНБААТАРТ АЖИЛЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1.3 САЯ ТӨГРӨГ БАЙГАА НЬ УЛСЫН ДУНДЖААС 118 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ" WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     МАНАЙ УЛС ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 11 САРД ДЭЛХИЙН 152 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР СҮҮЛИЙН ЖИЛД ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ДОНАЛЬД ТРАМПЫН ХҮҮ МОНГОЛД АМРАХДАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨР АРГАЛЬ АГНАЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/12/12     “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС САЛГАХ ФИНТЕК WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ХӨХҮҮРИЙН АЙРАГ ЮНЕСКО-ГИЙН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВД БҮРТГЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12    

Арилжааны банкуудад итгэх итгэл 2017 оныхоос 17 пунктээр буурч, хөрөнгийн зах зээлийнх өнгөрсөн оноос 3% нэмэгдэв www.ikon.mn

Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгааг өнөөдөр танилцууллаа.
 
Санхүүгийн зах зээл дэх иргэдийн оролцоо, итгэх итгэлийг улсын хэмжээнд 1,000 хүнээс авсан санал асуулгаар харуулдаг энэхүү судлагааг 2016 оны III улирлаас хийж эхэлсэн байдаг.
 
Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авчээ. Энэ нь өмнөх улирлаасаа 5.7 пунктээр өссөн дүн юм. Нийт иргэдийн
 
28.3% арилжааны банк
8.7% нь ББСБ
8.7% нь ломбард
7.0% нь хувь хүнээс зээл авчээ.
Өөрөөр хэлбэл, иргэдийн 34.3 хувь нь албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авч байна.
 
Судалгааны дараагийн үзүүлэлт нь хөрөнгийн зах зээл. Энэ зах зээлд оролцох сонирхолтой гэж хариулсан иргэдийн жин ердөө 17.2 хувьтай байна. 82.6% нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Үнэт цаасны арилжаанд ердөө 5.7% нь оролцож байгааг уг судалгааны үр дүн харуулж байна. Чухам ямар шалтгаанаар оролцохгүй, сонирхолгүй байгааг нь асуухад
 
29.6% нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй гэсэн бол
70% нь мэдээлэл байхгүй гэж хариулжээ.
Харин 12.2 хувь нь арилжаанд оролцох мөнгөгүй гэдгээ хэлсэн байна.
Судалгааны явцад ажиглаж байхад иргэд хөрөнгийн зах зээлийн талаар огт мэдлэггүй биш, хувьцаа эзэмшдэг гэдгээ мэддэг хэдий ч үнэт цаасны арилжаанд хэрхэн орохоо мэдэхгүй байгаа нь харагдсан талаар судалгааг хийсэн “Эн Ар Си Си” компанийн захирал, судлаач Б.Алтанцэцэг дурдав.
 
Даатгалын салбарын тухайд хамрагдсан иргэдийн тоо нэмэгдсэн боловч итгэл нэмэгдээгүй талаар “Эн Ар Си Си” компанийн судлаач Б.Соёлмаа танилцуулсан.
 
Ерөнхийдөө санхүүгийн байгууллагад итгэх итгэл 2018 оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурчээ. Шалтгаан нь даатгалын салбараас гадна арилжааны банкуудад итгэх иргэдийн итгэл мөн буурсантай холбоотой аж. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улиралд арилжааны банканд итгэх итгэл өмнөх оны мөн үеэс 7.6, 2017 мөн үеэс 17 пунктээр буурсан байна. Харин хөрөнгийн биржид итгэх итгэл өнгөрсөн оныхоос 3 пунктээр нэмэгджээ.
 
Иргэдийн ийнхүү үнэлж буй итгэл нас, боловсрол, орлого, байршил болон орон сууцны нөхцөлөөс хамааран ялгаатай байсныг судлаач Б.Соёлмаа дурдсан юм. Тухайлбал, боловсрол өндөр, нас залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэд санхүүгийн байгууллагад илүү итгэж буй нь харагджээ.


Нийтэлсэн огноо2019-08-14