1 REVENUE FROM RAILWAY TRANSPORT INCREASES BY 15 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      2 COPPER EXPORT AMOUNTS TO 1.29 TONS IN 11 MONTHS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/13      3 INFLATION RISES 5.2 PERCENT YOY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/13      4 BANKING ON ACTION: HOW ADB ACHIEVED 2020 CLIMATE FINANCE MILESTONE ONE YEAR AHEAD OF TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      5 BUDGET REVENUE AMOUNTED TO MNT9.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      6 SALES OF INDUSTRIAL PRODUCTION INCREASE BY MNT1.9 TRILLION IN THE FIRST 11 MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      7 MONTHLY AIR QUALITY STATISTICS RELEASED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      8 RIO TINTO SCORES BIG WIN IN MONGOLIA WWW.MINING.COM PUBLISHED:2019/12/13      9 WHO DONATES FLU DRUG TO MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/12/13      10 TURQUOISE HILL: WHILE MONGOLIA WANTS MORE MONEY NOW, THE DECREASE OF UNCERTAINTY PUSHES THE STOCK UP WWW.SEEKINGALPHA.COM PUBLISHED:2019/12/13      ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ XI САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 25 ХУВИАР ӨСӨЖ, НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     XI САРД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.2 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ I-XI САРД 8.4 ХУВИАР ӨСӨЖ 1.67 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ЭЗССХ: 2020 ОНЫ ДУНД ҮЕД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ УНАЛТЫН МӨЧЛӨГТ ОРОХ ЭРСДЭЛТЭЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/12/12     "УЛААНБААТАРТ АЖИЛЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1.3 САЯ ТӨГРӨГ БАЙГАА НЬ УЛСЫН ДУНДЖААС 118 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ" WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     МАНАЙ УЛС ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 11 САРД ДЭЛХИЙН 152 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР СҮҮЛИЙН ЖИЛД ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ДОНАЛЬД ТРАМПЫН ХҮҮ МОНГОЛД АМРАХДАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨР АРГАЛЬ АГНАЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/12/12     “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС САЛГАХ ФИНТЕК WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ХӨХҮҮРИЙН АЙРАГ ЮНЕСКО-ГИЙН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВД БҮРТГЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12    

СУДАЛГАА: Иргэдийн 11.9% нь даатгалд итгэдэггүй гэжээ www.ikon.mn

Даатгалын салбар дахь иргэдийн итгэл төдийлөн нэмэгдэхгүй байгааг 2019 оны II улирлын Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгаа харуулж байна.
 
Хэдийгээр судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын ямар нэгэн даатгалтай ба даатгалгүй иргэдийн тоо 2018 оны мөн үеэс 11 пунктээр буурсан ч энэ салбарт иргэд тийм ч их итгэхгүй байна.
 
Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.3 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэн бөгөөд ийн үзэх иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 14.2 пунктээр өссөн талаар уг судалгааг хийсэн “Эн Ар Си Си” компанийн захирал, судлаач Б.Алтанцэцэг хэлж байв. Товчхондоо судалгаанд хамрагдсан иргэдийн 11.9% нь даатгалд итгэдэггүй гэж хариулжээ.
 
Нөгөө талаар Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын салбарын талаарх гомдол ирсээр байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд даатгалын салбартай холбоотой 22 өргөдөл гомдол иржээ. Санхүүгийн зохицуулах хороо үүнийг хэлэлцээд 450 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, компаниудад шаардлага хүргүүлсэн ч 110 сая төгрөг нь олгогджээ. Харин үлдсэн гомдол нь шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж байгаа аж.
 
Даатгалын компаниудын талаарх иргэдийн маргаан яагаад шүүхэд очтолоо чирэгдэл учруулж буй талаар СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодруулахад “Нэг л асуудлаас үүдэж маргаан гардаг. Иргэд даатгалын компанитай гэрээ байгуулахдаа ямар нөхцөлд даатгал авах талаараа сайн уншиж, гэрээтэйгээ танилцдаггүй. Зөвхөн өгөх ёстой гэж ханддаг. Тиймээс гэрээтэйгээ сайтар танилцах хэрэгтэй. Компаниудын хувьд бид зохих шаардлагаа тавиад ажиллаж байгаа” гэлээ.
 
Даатгалын зах зээлийг илэрхийлэх гол үзүүлэлт болох нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.7% өсөж, 354.7 тэрбум төгрөгт хүрсэн талаар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн юм. Салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлжээ.
 
Даатгалын компаниудын нийт хураамжийн орлого өмнө оны хоёрдугаар улирлаас 23.7% өсөж, 104 тэрбум төгрөгт хүрэв. Энэхүү өсөлтийн 99%-ийг ердийн даатгалын компаниудын хураамжийн орлого бүрдүүлсэн байна.
 
Тайлант улиралд даатгалын компаниудын нөхөн төлбөрийн зардал 25.7 тэрбум төгрөг болж, нийт хураамжийн орлогын 24.8%-ийг эзэлжээ. Нөхөн төлбөрийн зардал өнгөрсөн оны мөн үеэс 11.7% буурсан нь энэ аж.


Нийтэлсэн огноо2019-08-14