1 CONSTRUCTION INDUSTRY CAPACITY TO BE INCREASED FOUR TIMES IN COMING DECADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/20      2 NO MEAT EXPORTS AND IMPORT DURING HARVEST TO ENSURE STABLE FOOD SUPPLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/20      3 TRUMP INTERESTED IN BUYING GREENLAND WWW.NHK.OR.JP PUBLISHED:2019/08/20      4 FESTIVAL HELD TO CELEBRATE REINDEER POPULATION GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/20      5 SCALING UP SUPPORT FOR SUSTAINABLE DEVELOPMENT: MONGOLIA ON THE RISE WWW.UNESCAP.ORG PUBLISHED:2019/08/20      6 HUMANS MIGRATED TO MONGOLIA 10,000 YEARS EARLIER THAN PREVIOUSLY BELIEVED WWW.HERITAGEDAILY.COM PUBLISHED:2019/08/20      7 FLUORSPAR: RESOURCE NATIONALISM COMPLICATES MINING INVESTMENT IN MONGOLIA WWW.ROSKILL.COM  PUBLISHED:2019/08/20      8 UNITED NATIONS ESCAP EXECUTIVE SECRETARY MEETS PRIME MINISTER OF MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/20      9 DONALD TRUMP JR. TRAVELLING IN MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/20      10 COMMUTING NIGHTMARE IN UB AS PEACE BRIDGE CLOSES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/20      ЧЕХ-МОНГОЛЫН БИЗНЕС УУЛЗАЛТ, СЕМИНАР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2019/08/20     “ХАР АЛТ”-НЫ ҮНЭ ХААЧИХ ВЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/08/20     ТАВАНТОЛГОЙГ АШИГЛАХ ХУВИЛБАРУУДЫН ЯЛГАРАЛ WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/20     “БОРОО ГОУЛД” ЗӨГИЙН “ШИД”-ИЙГ АШИГЛАЖ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/08/20     ЖАК УЭТЕРФОРД: МОНГОЛ ӨНГӨРСӨН 800 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМГИЙН БАГА ӨӨРЧЛӨГДСӨН УЛС Ч БАЙЖ МАГАДГҮЙ ЮМ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/20     МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУРАЛ АВСТРАЛИД БОЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/20     ТАЙВАНИАС МАНАЙ УЛСАД АЯЛАХААР ИРСЭН ЖУУЛЧДЫН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 30.1 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/20     ХЭРЭГЛЭГЧ ХҮССЭН ҮЕДЭЭ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН БАТАЛГААЖИЛТЫГ ШАЛГАДАГ БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/20     АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 30.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/20     БАНКУУДЫН ДОТООДЫН ЗЭЭЛ 16.8 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/20    

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын явцтай танилцлаа.
Энэ сарын 10-ны байдлаар нийслэлиын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна.
Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид үргэлжилж байна.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар 677, техникийн зохион байгуулалтын ажлаар 412 ажил төлөвлөсөн байна. Энэ сарын 10-ний байдлаар, 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илүү гүйцэтгэл аж.
Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг сануулав. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамийн ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
1959 онд байгуулсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдсон аж ахуйн гэрээтэй 3163 хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 54 компанийн 10.5 мянган барилгын халаалт, хэрэгцээний халуун усны хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажилладаг. Мөн “Баянхошуу дэд төв”-ийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны шугам угсралтын ажил өрнөж байгаа юм. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн долоо дугаар хороо, Хилчин хорооллыг төвлөрсөн дулаанд холбох юм.
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь 1968 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар, Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17.3 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангаж байна. 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил өрнүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 69 хувьтай байна.
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь 1983 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар, Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.
 
“ДЦС-3” ТӨХК өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-ийг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ гүйцэтгэж, Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл ТЭЗҮ-г дэмжжээ.
“Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугмыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалагаар, 2012 онд барьж эхэлсэн. “Их тойрог” төслийн 220/110/35 кВ-ын 2х125 МВА хүчин чадалтай “Сонгино” дэд станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам мөн “Зайсан-Сонгино” 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр тус тус “ЭХБУТ” ХХК ажиллаж байна.


Нийтэлсэн огноо2019-08-14