1 INVITATION: BUSINESS SEMINAR DURING INSPIREME FESTIVAL ON 21ST SEPTEMBER AT WHITE ROCK CENTRE WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2019/09/18      2 MMC’S COAL SALES INCREASE BY 20 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      3 RISING EXTERNAL DEBT PUTS PRESSURE TO RESTART GOM BOND TRADE WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      4 PETRO MATAD EXPLORATION WELL IN MONGOLIA DISAPPOINTS WWW.YOUINVEST.CO.UK  PUBLISHED:2019/09/18      5 ERDENET MINING CORPORATION CARRYING OUT 5 MAJOR PROJECTS TILL 2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/18      6 441,900 TONS OF CEREALS TO BE HARVESTED IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      7 MONGOLIA TO BEGIN PAYING FOREIGN DEBTS FROM 2021 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/18      8 MONGOLIA LEAVES BENCHMARK INTEREST RATE UNCHANGED – AGAIN WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/18      9 CHINA-FUNDED OVERPASS IN MONGOLIA OPENS TO TRAFFIC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/09/17      10 IFC LOOKS TO OPPORTUNITIES IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/17      МОНГОЛ БАНК : БҮХ СЕКТОРЫН ТҮВШИНД САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ ХУРИМТЛУУЛЖ, ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГА ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     “MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 20 ХУВИАР ӨСӨЖ, 2.5 САЯ ТОНН ХҮРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     МОНГОЛ БАНК: УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДАЛ ДУНДЖААС ДООГУУР ОРЛОГОТОЙ ОРНУУДЫНХААС ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     ОУВС-ААС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ГОЛ ЗӨВЛӨМЖҮҮД WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРТ ЭНЭ ОНД НИЙТ 430 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     775 САЯ ТӨГРӨГИЙН АЛТЫГ ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛАХААР БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     ӨНГӨРСӨН ДӨРӨВДҮГЭЭР САРААС ЦАХИЛГААНЫ ҮНЭ 24 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     "БҮС БА ЗАМ"-Д НЭГДСЭН ОРНУУД 6 ЖИЛИЙН ДАРААГААС ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     ИРГЭДЭД ДӨРВӨӨС ОЛОН ШУУДАЙ ТҮЛШ ОЛГОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/09/17    

Эдийн засгийг солонгоруулах бодит боломж "ЗӨӨЛӨН АЛТ" www.ikon.mn

Монгол Улсын ноолуурын салбарын нийт экспорт 2018 онд 390.2 сая ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 21.2 хувиар өсжээ.
 
Тодруулбал, самнасан ноолуурын экспорт 8.45 хувиар, бэлэн бүтээгдэхүүний экспорт 8.5 хувиар тус тус нэмэгдсэн, угаасан ноолуурын экспорт өмнөх оноос 2.3 хувиар буурсан байна.
 
2018 оны эхний байдлаар ноолуурын салбарт:
 
13,000 тонн ноолуур угаах,
6,220 тонн угаасан ноолуурын хялгасыг ялгаж,
4,350 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх,
1,870 тонн самнасан ноолуураар
1,680 тонн ээрмэл үйлдвэрлэх,
2.8 сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэх,
2,000 метр нэхмэл эдлэл үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан ч угаах 82 хувь, самнах 33 хувь, ээрэх 40 хувь, сүлжих 60 хувь, нэхэх 65 хувьтай ашиглаж байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Улаанцав хотноо зохион байгуулагдсан "Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын хурал"-ын үеэр хэлэв.
Улаанцав хот нь 2.8 сая хүн амтай, олон улсын эдийн засгийн харилцааны чухал цэг болсон газар. Манжуур, Монгол, Шинжаанаар дамжин Европт хүрэх төмөр замын гурван гол чиглэлийн ачаа эргэлт Улаанцавыг дайрахгүйгээр тойрч гарах ямар ч боломжгүй болохыг Улаанцав хотын дарга Ван Синуй тодотгосон.
 
 
Ийнхүү шинээр хөгжиж буй, дэлхийн хот болох зорилготой Улаанцавд болсон арга хэмжээнд ноолуурын салбар хамгийн чухал сэдэв болсон нь дэлхийн ноолуурын зах зээлийн цар хүрээг харуулсан.
 
Нөгөө талаар монгол ноолуур олон улсын зах зээлийн анхаарлын төвд аль хэдийн орсныг илтгэсэн юм.
 
Дэлхийн ноолууран түүхий эдийн 90 хувийг нийлүүлэгч Монгол, Хятад улсын "зөөлөн алт" буюу ноолуурын салбарт барьж буй бодлого, харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар Монголын холбогдох албан тушаалтнуудын байр суурийг сонслоо.
 
НООЛУУР НЬ ХҮНД БОЛОН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХАРУУЛСАН СУДАЛГААГААР ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ, МОНГОЛ НООЛУУРЫГ ТАНИУЛНА
 
 
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэ удаагийн арга хэмжээний онцлох сэдвээр ноолуурын салбарыг хөндөж байна.
 
АНУ-аас БНХАУ-ын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан нь энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн. Эсрэгээрээ АНУ нь Монгол Улсын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүний татварыг тэглэх нь ойрын хугацаанд хэрэгжих болов уу гэсэн хүлээлт үүсгэж байна.
 
Хэрвээ хэрэгжиж эхэлбэл, Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх маш том боломж юм.
 
Ноолуурын салбарын нийт экспорт 2018 онд 390.2 сая ам.долларт хүрсэн нь 2017 онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн үзүүлэлт болсон гэв.
 
Ноолуурын салбарын экспортыг бусад салбартай харьцуулбал /2018 оны байдлаар/
 
Махны экспорт 2018 онд 160 сая ам. доллар
Ноолуурын экспорт 2018 онд 390.2 сая ам.доллар
Чулуун нүүрс 2018 онд 2,786 сая ам.доллар
Зэсийн баяжмал 2018 онд 2,012 сая ам.доллар
Мөн тэрбээр “Монголын ноолуурын салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулж, хамтарсан үйлдвэрүүдийг төрөөс дэмжих бодлого шаардлагатай. Сайн түнштэй болсноор бид дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ ихээр экспортолно. Дангаараа энэ том зах зээл дээр ажиллах ямар ч боломжгүй.
 
Саяхан Австралийн ноосны салбарынхан ноолуур авч байгаа нь амьтныг зовоож буй хэрэг гэх мэт ноолуурын эсрэг маш том сөрөг сурталчилгаа хийгээд амжсан. Иймээс ноолуур нь хүнд хоргүй, байгальд ээлтэй гэдгийг харуулсан судалгаагаар дэлхийд сурталчилгаа хийж, Монгол ноолуурыг таниулахыг зорьж буй"-г онцлов.
 
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН, АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ, НООЛУУРЫН САЛБАРЫН ХУВЬД ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ
 
 
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг "Оёмол бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах, ноолуурын салбарын хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдийн дийлэнх хувийг эзэлдэг тул нэгдсэн стандарт болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр үзэл бодлоо илэрхийлэн хуралд оролцож байна.
 
Ноолуурын салбарт хувь бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл гэж байдаггүй. Нийтдээ 47 тэрбум төгрөгийн зээл байдаг. Гэтэл орж ирдэг төслүүдийн 30 гаруй хувь нь оюуны бүтээгдэхүүн болон ноос боловсруулах төслүүд эзэлдэг.
 
Энэ оны тухайд ноос ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг Америк, Канадад экспортод оролцоход нь экспортын зардлыг нь санхүүжүүлсэн. Цаашид хөрш орнуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулахад нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ баг болгож, тодорхой хэмжээний зардлыг нь санхүүжүүлэх бодлоготой байна" гэв.
 
Улаанцав хотод болсон тус хурлын үеэр зохион байгуулагдсан БНХАУ, Монгол Улс, Япон, БНСУ, Итали зэрэг зургаан орны шилдэг загвар зохион бүтээгчдийн “Зөөлөн алт” загварын шоунд Монголын "Эвсэг" ХХК-ийн дизайнер Г.Алимаа өөрийн 30 загвар бүхий коллекцоор оролцсон юм.
 
Монголын ноолуур боловсруулах салбарт:
 
Гүн боловсруулах үйлдвэр 15
Анхан шатны боловсруулах үйлдвэр 23
Сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59
Өрхийн жижиг 150-200 цех үйл ажиллагаа явуулдаг.
Мөн угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолсоор байна.
 
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨДӨЛГӨХ ХҮЧ НООЛУУР БОЛОХ УЧИРТАЙ
АНУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д төрийн айлчлал хийх үеэр яригдсан гол сэдвүүдийн нэг нь Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр АНУ руу нэвтрүүлэх талаарх яриа хэлэлцээр байсан.
 
Ийнхүү АНУ-д гаалийн татваргүй сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлснээр МУ-ын эдийн засгийг төрөлжүүлэх том боломж юм. АНУ-д улсад нийлүүлэгдэж байгаа ноолууран бүтээгдэхүүний бараг 90 хувь нь Итали, Хятадаас ирдэг. Тэгэхээр бид бараг 0 байгаа хувиа аль болох өсгөж нэмүү өртөг шингээн Монголдоо үйлдвэрлэх хэрэгтэй гэдгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр хэлсэн байдаг.
 
Энэ үетэй зэрэгцэн Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох Говь ХК нь энэ сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотод “GOBI CASHMERE USA” хэмээх цоо шинэ салбараа нээхээр болсноо дуулгасан явдал нь дэлхийн зах зээлд эрэлттэй байгааг илтгэсэн том жишээ болсон юм.
 
Энэ талаар Говь ХК-ийн Гадаад худалдаа, тэр дундаа Европын зах зээл хариуцсан захирал Ц.Золбоогоос тодруулахад “Одоогоор Говь ХК нь АНУ-ын Чикаго, Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотуудад фрайнчайз дэлгүүртэй ба шинээр нээгдэж буй салбар компани нь АНУ-ын хэрэглэгчдэд онлайн худалдаагаар бүтээгдэхүүнээ хүргэхэд голлон анхаарч ажиллана.
 
Бид ноолууран хүрэмний борлуулалтаар дэлхийд номер нэг болчихсон явж байна. Удахгүй ноолууран бүтээгдэхүүнээр хамгийн их борлуулагддаг брэнд болох зорилт тавин ажиллаж байна.
 
Найм, ес, аравдугаар саруудад ноолууран хүрэм хамгийн их борлуулалттай байдаг ба жилийн нийт борлуулалтын 80 хувь нь 8, 9, 10, 11 сард байдаг. Одоогийн байдлаар бид жилд 162,000 хүрэм үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээрийн 70-80 хувийг нь борлуулж байна. Нэхмэл, оёмол, сүлжмэл гэх гурван төрлийн бүтээгдэхүүнүүд аль нь ч гэсэн 160 гаруй шат дамжлагаар явж байж худалдан авагчиддаа хүрдэг.
 
Мөн ирэх аравдугаар сарын 1-нд Германы хамгийн том дэлгүүр болох Mall of Berlin-д “Говь” ХК-ийн салбар дэлгүүрийг нээх гэж байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 30-н хүртэл тэнд байрлан бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулна. Харин ирэх жилээс Брэндинбургийн нисэх онгоцны буудалд байнгын дэлгүүрээ нээх гэж байгаа" гэв.
 
Энэ бол манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь ноолуурын салбар болох боломж байгааг харуулсан тод жишээ. Хэрвээ бид олон жил ярьсан эдийн засгаа солонгоруулах боломжийг эрэлхийлсэн хэвээр л бол тэр нь хөдөө аж ахуй тэр дундаа "зөөлөн алт"-ны салбар юм.


Нийтэлсэн огноо2019-09-12