1 XI VOWS CLOSER TIES WITH GHANA, MONGOLIA WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2020/07/07      2 CHINA BUBONIC PLAGUE: INNER MONGOLIA TAKES PRECAUTIONS AFTER CASE WWW.BBC.COM PUBLISHED:2020/07/07      3 FAST TRACK BORDER PASSAGE FOR CHINA, MONGOLIA TO REBOOT TRADE LINKS WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2020/07/07      4 FORMER PM J.ERDENEBAT SENTENCED TO SIX YEARS IN PRISON WWW.NEWS.MN PUBLISHED:2020/07/07      5 RECOVERY RATE IN MONGOLIA REACHES 85 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2020/07/07      6 EASTERN REGION REFINED COAL FACTORY UNDER DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/07/07      7 THE U.S. REITERATES ITS COMMITMENT TO SUPPORT MONGOLIA’S THIRD NEIGHBOR POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/07/07      8 COPPER PRICES MAY SEE ‘SUPERCHARGED RECOVERY’ IN 2020 WWW.RT.COM PUBLISHED:2020/07/07      9 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES MORE CHINA-EUROPE FREIGHT TRAINS IN H1 WWW.HELLENICSHIPPINGNEWS.COM PUBLISHED:2020/07/06      10 MONGOLIA TO DEVELOP ZAMYN-UUD FREE ZONE WITH ADB LOAN WWW.NEWS.MN PUBLISHED:2020/07/06      ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/07/07     ДАВХАР АВТОБУС НЬ ЭНГИЙН АВТОБУСААС 10 ДАХИН ХЯМД ӨРТӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2020/07/07     АЛТАНБУЛАГИЙН БООМТООР ОРЖ ИРСЭН ТАВАН ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/07/07     МОНГОЛБАНК 2.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2020/07/07     ХУДАЛДААНЫ САЛБАРЫН НИЙТ БОРЛУУЛАЛТ ЭХНИЙ ТАВАН САРД 10.7%, УЛААНБААТАРТ 12.8% БУУРАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/07/07     COVID-19-ИЙН НӨЛӨӨНӨӨС ҮҮДЭЛТЭЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ, БУУРУУЛАХАД АХБ $440 МЯНГААР САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/07/07     БОРООНЫ УЛМААС АВТО БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМД НИЙТ 4.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/07/07     МИНИЙ МАШИН УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ОРОН ДАЯАР ДАХИН ЭХЭЛЛЭЭ WWW.UB.LIFE  НИЙТЭЛСЭН:2020/07/07     ШИНЭЭР АВСАН ЗЭЭЛ, ӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХАРЬЦАА 133 ХУВЬД ХҮРНЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2020/07/06     ХӨРӨНГИЙН БИРЖИД 2.9 САЯ ХУВЬЦАА АРИЛЖИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/07/06    

НҮБ: Монголд агаарын бохирдлын татварыг нэмэх шаардлагатай байна www.bloombergtv.mn

2020 оны төсвийн төсөлд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг 2019 оныхоос 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 137.6 тэрбум төгрөг хүргэхээр тооцоолсон байна.
 
Хэдий тийм боловч түүхий нүүрсийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгасан юм. Цаашид хэрэглээ нэмэгдэх тул одоогийн тооцоогоор 23 тэрбум төгрөг шаардлагатай байгааг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд хэлж байв.
НҮБ-ын судалгаагаар гэр хорооллын оршин суугчид орон сууцны оршин суугчидтай харьцуулахад нэгж дулаанд долоо дахин илүү үнэ төлдөг. Жилийн дундаж орлогынхоо 17.5 хувийг түлш, дулаанд зарцуулж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн нэг кВт.ц цахилгааны борлуулалтын дундаж үнэ нэгжийн бодит өртгөөс 20 орчим хувиар доогуур байгаа аж.
 
Улсын төсвөөс сүүлийн жилүүдэд тасралтгүй татаас олгож ирсэн юм. Хэдий тийм боловч Дэлхийн банк уламжлалт эрчим хүчний хэрэглээг бууруулж сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтээ сайжруулахын тулд татаас олгохыг зогсоох зөвлөмж өгч байна.
 
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр 2015 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар, нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар, импортын цахилгааны үнэ 31.3 хувиар өсжээ. Ийнхүү зардал өссөн нь татаас олголттой холбоотой төсвийн дарамтыг нэмэгдүүлж байгаа юм.
 
Үүнтэй холбоотойгоор НҮБ-аас төсвийг хяналттайгаар зорилтот үйл ажиллагаанд зарцуулах, эрчим хүчний үнэ тарифыг аажмаар оновчтой болгох, агаарын бохирдлын татварыг нэмэх, ногоон татварыг нэвтрүүлэх, засаглалыг сайжруулж ил тод байдлыг хангах зөвлөмж өгч байна.


Нийтэлсэн огноо2019-10-17