1 LOCAL PEACE CORPS VOLUNTEER EVACUATED EARLY FROM MONGOLIA WWW.VOICENEWS.COM  PUBLISHED:2020/04/03      2 70% OF TOURISTS PLANNING TO VISIT MONGOLIA IN 2020 CANCELLED THEIR TRIPS DUE TO CORONAVIRUS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2020/04/03      3 U.S.-MONGOLIA SIGN FORMAL CHILD PROTECTION COMPACT PARTNERSHIP WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2020/04/03      4 POPE APPOINTS APOSTOLIC PREFECT IN ULAANBAATAR, MONGOLIA WWW.VATICANNEWS.VA PUBLISHED:2020/04/03      5 MONGOLIA STARTS CONSTRUCTION OF CHINGIS KHAN MUSEUM WWW.INFORM.KZ PUBLISHED:2020/04/03      6 XANADU MINES: EXPLORATION AT THE KHARMAGTAI DEPOSIT WAS SUSPENDED IN FEBRUARY WWW.ZGM.MN PUBLISHED:2020/04/03      7 MONGOLIA EXPORTED 306.6 THOUSAND TONS OF COPPER CONCENTRATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/04/03      8 FINANCE MINISTER SHED LIGHT ON ECONOMIC RELIEF MEASURES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/04/03      9 NATIONAL SECURITY COUNCIL DISCUSSES NATURAL GAS PIPELINE PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/04/02      10 2020 COPPER PRODUCTION FORECAST TRIMMED TO 21MT WWW.MINING.COM PUBLISHED:2020/04/02      ПЕТРОВИС ГРУППЭЭС COVID-19 ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ 3000 ШИРХЭГ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА WWW.UB.LIFE  НИЙТЭЛСЭН:2020/04/02     МОНГОЛ УЛС КОРОНАВИРУСИЙГ ЗУРГААН ЛАБОРАТОРИД ОНОШИЛДОГ БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2020/04/02     УИХ: МОНГОЛ УЛС COVID-19-ТЭЙ ТЭМЦЭХ ХҮРЭЭНД ДЭЛХИЙН БАНКНААС 26.9 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/04/02     ГЕГ: I УЛИРАЛД ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 250.6 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЖ, ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 39 ХУВИАР БУУРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/04/02     ГЕГ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 16.7 ХУВИАР БУУРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/04/02     МҮХАҮТ: 2019 ОНД БИЗНЕСИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНООС 0.02 НЭГЖЭЭР БУУРЧ 0.47 БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/04/02     БНСУ-ААС ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР 261 ИРГЭНЭЭ АВЧИРЛАА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/04/02     ЭХНИЙ УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 860 МЯНГАН ИРГЭН АВНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/04/02     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 24.2 ОРЧИМ ХУВИАР БУУРЧ, 2.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/04/01     ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВАЛТ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 4 ДАХИН ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2020/04/01    

Хятадын ард түмэнд 30 мянган бог мал хандивлав www.eagle.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон. Бээжин хотноо хоёр орны төрийн тэргүүн нар уулзаж, хэлэлцээ хийлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсагаар яриа дэлгэн мэндчиллээ.
 
Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа удам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
 
Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.
 
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлыг үл огоорон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
 
Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.
 
Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
 
БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.


Нийтэлсэн огноо2020-02-28