1 IOM FACILITATES RETURN OF 185 MONGOLIANS STRANDED IN CZECHIA WWW.RELIEFWEB.INT PUBLISHED:2020/08/12      2 MONGOLIA’S REPATRIATION STATISTICS WWW.NEWS.MN PUBLISHED:2020/08/12      3 WORLD BANK POLICY RECOMMENDATIONS ON MONGOLIA DISCUSSED WITH PARLIAMENT SPEAKER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/12      4 WASHINGTON THREATENS TO KICK CHINESE COMPANIES OFF US STOCK EXCHANGES WWW.CNN.COM PUBLISHED:2020/08/12      5 PUTIN HAILS NEW SPUTNIK MOMENT AS RUSSIA IS FIRST TO APPROVE A COVID-19 VACCINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2020/08/12      6 A SURPRISE 'SAFE-HAVEN' INVESTMENT HAS SURGED 180% SINCE MARCH WWW.CNN.COM PUBLISHED:2020/08/12      7 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES CARGO VOLUME INCREASES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/08/12      8 TİKA’S AGRICULTURAL SUPPORT FOR MONGOLIA CONTINUES WWW.TIKA.GOV.TR PUBLISHED:2020/08/12      9 FIRST PART OF MONGOLIA’S 30K SHEEP DONATION TO CHINA TO BE DELIVERED IN SEPTEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/11      10 INVESTORS CALL FOR GREATER RIO TINTO ACCOUNTABILITY OVER DESTROYED CAVES WWW.REUTERS.COM PUBLISHED:2020/08/11      МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ХОЁР ТАЛ САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/12     ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗОГСООНО WWW.ICON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ИХ БРИТАНИЙН ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАД ОРСНЫГ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ЭРЭЭНИЙ БООМТООР ТЭЭВЭРЛЭСЭН ХЯТАДЫН АЧААНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     МОНГОЛ УЛС ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГООР ДЭЛХИЙН 193 ОРНООС 121-Т ЖАГСАЖ БАЙНА WWW.ICON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     KEIKYU ГРУПП ИНВЕСКОР ПРОПЕРТИ КОМПАНИТАЙ ХАМТРАН МОНГОЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД АЖИЛЛАНА WWW.ICON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ОХУ БҮТЭЭСЭН ВАКЦИНАА “СПУТНИК V” ХЭМЭЭН НЭРЛЭЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     БНСУ-Д АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 11 ЖИЛД БАЙГААГҮЙ ӨНДӨР ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ЦАХИЛГААН АВТОБУС 10 ДАХИН БАГА ЗАРДЛААР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/11    

Хөдөлж буй хөрөнгийн зах зээл www.eagle.mn

Монгол Улс 1990 онд улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилт хийж, улсын өмчид байсан 500 гаруй үйлдвэр, компанийг хувьчлахдаа Хөрөнгийн биржээр дамжуулсан байдаг. Ингэхээр Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл нийгмийн шилжилттэй нас чацуу гэхэд болно. Яг таг хэлбэл, Монголд хөрөнгийн зах зээл үүсээд 27 жил болжээ. Гэвч энэ хугацаанд хөгжил нь дэндүү хөшүүн байлаа. Монголд өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл хөдлөөгүй гэвэл үгүй. Хангалттай хөгжсөн гэвэл бас үгүй. Яст мэлхийний гэмээр л хурдтай байж. Харин сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд “гэрэл ёлтойж” эхлээд байна.
 
70 хувийн өсөлт!
 
Нэг жилд 70 хувийн өсөлт гэдэг ямар ч салбарт маш том өөрчлөлт. Тэгвэл унтаа хэвээр байсан Монголын хөрөнгийн зах зээлд 2017 он тэсрэлтийн жил байлаа.
 
Санхүүгийн зах зээлийн тав хүрэхтэй үгүйтэй л хувийг эзэлж ирсэн хөрөнгийн зах зээл сүүлийн хоёр жилд хоёр дахин томроод байна. Өсөлтийн эхлэл нь 2017 он. Нийт үнэлгээ нь 1.4 их наяд төгрөгт эргэлдэж байсан хөрөнгийн зах зээл мөн оны арваннэгдүгээр сард нь 2.4 их наяд төгрөгт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, жил хүрэхгүй хугацаанд 70 хувийн өсөлт үзүүлсэн байдаг.
 
2018 он гарахад ч өсөлт үргэлжилж, нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөгийг давж, жилийн эцэст 245.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий арилжаа болсон юм.
 
Нийт арилжааны дүнг задлан авч үзвэл, МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 31.4 тэрбум төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 178.6 тэрбум төгрөгийн хувьцаа, 33.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, 631.6 сая төгрөгийн компанийн бонд, “Монголын үнэт цаасны бирж”-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт тэрбум төгрөгийн компанийн бонд, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 292.1 сая төгрөгийн хувьцааг арилжаалсан байдаг. Хувьчлан авч үзвэл нийт арилжааны дүнд эзлэх хувьцааны гүйлгээний дүн 85.7 хувь, ЗГҮЦ-ны гүйлгээний дүн 13.7 хувь, компанийн бондын гүйлгээний дүн 0.7 хувь байжээ. Тэгвэл өнөөдөр тус зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна.
 
Хөдөлж буй хөрөнгийн зах зээлСанхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн
 
Дотоодын аж ахуйн нэгжүүд болон иргэдийн хувьцааны зах зээл дэх оролцоо нэмэгдсэн нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийн хөшүүрэг болсон.
 
 
 
Тэгвэл хөрөнгийн зах зээлийн сүүлийн гурван жилийн өсөлтийн шалтгаан нь юу байв. Салбарынхан нь тайлбарлахдаа, нэгдүгээрт, хамгийн их нөлөөлсөн буюу суурь шалтгаанаар хямралыг нэрлэж байна. Ямар ч зүйлд эерэг, сөрөг тал байдаг гэдэг шиг хямрал ч бас хөгжих суурь болж өгчээ. 2012-2016 оны хооронд үргэлжилсэн эдийн засгийн хямрал нь компаниуд болон иргэдэд хүнд туссан нь ойлгомжтой. Эдийн засаг сайн байхад барьцаалж болох зүйлсээ барьцаалаад зээл авсан. Бизнес сайн байсан тул хүү өндөр байх нь хамаагүй байв. Гэтэл эдийн засаг хямрахаар өндөр хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд өрийн дарамтад орж, улмаар зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй санхүүгийн хүнд байдалд орсон. Ийм нөхцөл байдалд орсон хүмүүс “Санхүүгийнхээ асуудлыг хэрхэн шийдэх вэ” гэж шинэ гарц, өөр боломж хайх нь дамжиггүй. Өртөг багатай, өөрийн компаниа хугацаагүйгээр олон нийтэд санал болгож мөнгө босгох боломж нь хөрөнгийн зах зээл байв. Хоёрдугаарт, 20 гаруй жилийн турш хөрөнгийн зах зээлийг мэргэжлийн байгууллагууд чадах хэрээрээ сурталчлах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, таниулах, санхүүгийн мэдлэгт нь нэмэр болох гэж ажилласаны үр дүн гэж тайлбарлаж байна.
 
200-гаас 20
 
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 198 компани бий. Үүнээс нэгдүгээр ангилалд нь 14, хоёрдугаарт нь 44, гуравдугаарт 140 компани байдаг. Харин эдгээр компани бүгд идэвхтэй арилжаа хийдэг үү гэвэл бас үгүй. Монголчуудын ихэнх нь энэ зах зээлийг мэддэггүйтэй ижилхэн эдгээр компаниудаас ч тоотой хэд нь л идэвхтэй арилжаа явуулдаг. Хөрөнгийн бирж дээр өдөрт дунджаар 30 орчим компанийн хувьцаа арилждаг. Үүнээс өдөр бүр арилжаа хийдэг хувьцаат компани хуруу дарам цөөн. Түүнчлэн Хөрөнгийн биржийн “топ” сагсанд 20 компани бий. Нэг ёсондоо 200 компани бүртгэлтэй байхад 20 компани нь зах зээлд жин дардаг.
 
Биржийн арилжаа долоо хоногт тэрбум гаруй төгрөгөөр хэмжигддэг юм. Энэ бол дундаж тоо. Мэдээж тухайн долоо хоногийн арилжаа, арилжааны хэмжээ зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Нөгөө талаараа хөрөнгийн зах зээл дэх компаниудын оролцоог тайлангийн идэвхээр харж болно. Хуулийн дагуу компаниуд хагас жилээр тайлангаа Хөрөнгийн биржид хүргүүлдэг. Өнгөрсөн оны хагас жилийн тайлангаа бүртгэлтэй компаниудын хоёрны нэг нь хүргүүлсэн байдаг. Үүнээс зарим нь тайлангаа олон нийтэд нээлттэй мэдээлэх хүсэлт ч гаргасан тухай Монголын хөрөнгийн бирж тухайн үед нь зарлаж байв.
 
Хөдөлж буй хөрөнгийн зах зээлМонголын хөрөнгийн биржийн мэргэжилтэн П.Нямдорж
 
Анх I ангиллын таван компани уриад тайлангаа нээлттэй танилцуулах ажлыг эхлүүлж байсан бол одоо компаниуд өөрсдийн хүслийн дагуу оролцож байна. Ялангуяа шинээр орсон компаниуд “Бид хагас жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа олон нийтэд танилцуулмаар байна” гэдэг байдлаар хандаж байна. Магадгүй цаашдаа үйл ажиллагаа явуулдаг 200 компани бүгд мэдээллээ ил тод болгож, засаглалаа сайжруулаад явах байх гэж найдаж байна.
 
Хөрөнгийн зах зээл 2020 онд
 
 
 
Хөдөлж буй хөрөнгийн зах зээлМонголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай
 
Монголын хөрөнгийн зах зээлд 2017 онд бондын арилжаа зонхилсон. Засгийн газрын бонд түлхүү арилжаалж бондын арилжаа түүхэн дээд хэмжээнд хүрч байв. 2018 онд хувьцааны арилжаа голлосон. Тэгвэл 2019 онд IPO гаргасан компаниуд их байлаа. Харин 2020 онд дотоодын бондын зах зээл идэвхжих хандлагатай байна.
 
 
 
Энэ онд 32 компани өнгөрсөн оны ашгаасаа ногдол ашиг хуваарилна. Үүнд “Эрдэнэс Тавантолгой”-г оруулахгүй. Энэ бол 2011 оноос хойш жил бүрийн жишиг болсон тоо. Эдгээр нь нийлээд 100 гаруй тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчиддаа ногдол ашиг болгон тараах юм. Үүнээсхамгийн ихийг нь буюу 76 тэрбум төгрөгийг АПУ компани хуваарилна. Тус компани өнгөрсөн онд 74 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухайгаа зарласан. Харин үлдсэн хоёр орчим тэрбум төгрөгийг 2018 оны ашгаасаа гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр энэ онд олгох нийт ногдол ашгийн 82 хувийг дангаараа эзэлж байгаа юм.
 
Ер нь бол хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болсон компаниуд энэ сарын 1-нээс урьтаж хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, ногдол ашиг тараах зэрэг асуудлаа эцэслэсэн. Харин Ковид-19-ын нөхцөл байдлаас үүдэн хөрөнгийн зах зээл дээрх зарим ажил удааширч байгаа юм байна. Үүнээс гадна шинээр үнэт цаас гаргах компаниудын IPO удааширчээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад арилжааны дүн 80 хувиар буурсан байна. Хөрөнгийн биржийн Топ-20 индекс өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар, өнгөрсөн сараас 11 хувиар буурчээ.
 
Шинэ бүтээгдэхүүнүүд
 
Хувьцаа, бондын арилжаагаар хязгаарлагддаг байсан Хөрөнгийн биржид сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүд энэ онд “мэндлэхээр” байна. Тухайлбал, өнгөрсөн оны зургадугаар сард “Монголын хөрөнгийн бирж”-ийн ТУЗ “Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг баталжээ. “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам” хэрэгжиж эхэлснээр, хөрөнгө оруулалтын сангууд эрхээ биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих, татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн өмнөөс мэргэжлийн удирдлагаар хангаж, хөрөнгийн зах зээлд тодорхой хувийг оруулах, улмаар дотоодын зах зээлд шаардагдаж байгаа урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болно.
 
Түүнчлэн он гарснаар “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан юм.
 
Олон улсын жишигт банк, санхүүгийн байгууллагууд активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан санхүүжилт татах замаар эрсдэлээ хуваалцах нь түгээмэл байдаг.
 
Энэ төрлийн үнэт цаас арилжигдаж эхэлснээр банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх, иргэдэд тогтмол хугацаат хүүгийн орлого бүхий эрсдэл харьцангуй багатай хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн санал болгох боломж бүрдэхээр тооцоолоод байгаа.
 
Шинэ алхам буюу1072 хувьцаа
 
Монголчууд нийтээрээ хөрөнгийн зах зээлд хөл тавилаа. Хүүхэд, хөгшидгүй 2.5 саяулаа үнэт цаасны компанид данс нээлгэж, ногдол ашиг гэдгийг бодитоор нь мэдрэх боломж олдлоо.
 
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Ингэхээр 2.5 сая гаруй хүн буюу нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн байдаг. Ингээд 2012 оноос хойш буюу найман жилийн дараа хувьцаа амилж эхэллээ.
 
Уг нь 2018 оны ашгаараа өнгөрсөн онд 1072 хувьцааны ногдол ашгаа тараах байсан ч төмөр зам, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, хойшлуулсаар байсан юм. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” төслийн хүрээнд Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Ханги мандалын авто зам, Хими технонологийн үйлдвэр, хот байгуулалт гэх мэт найман төрлийн бүтээн байгуулалт хийнэ. Үүнд нийтдээ таван тэрбум ам.доллар зарцуулна гэдэг тооцоо гаргасан байна. Үүний нэг тэрбум ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” компани ашгаас санхүүжүүлнэ. Эхний ээлжид 2019 онд Зүүнбаянгийн төмөр замыг 370 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж эхлүүлсэн. Хоёр дахь санхүүжилтийг энэ онд хийнэ. Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын 110 сая ам.долларын эхний санхүүжилт хийсэн бол хоёр дахь шатны санхүүжилт 90 сая долларыг энэ онд хийсэн. Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ дууссан. 2021 оноос бүтээн байгуулалт эхэлнэ. Үүнээс хойш жил хагасын дараа 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай эхний блок ашиглалтад орно. Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол 28 сарын дотор ашиглалтад орох ёстой. Хугацааг 2019 оны аравдугаар сараас эхлэн тооцжээ. Энэ мэт “Эрдэнэс Тавантолгой” компани жил бүрийн ашгаасаа хөрөнгө оруулалт хийж ногдол ашиг тараахгүй байсан юм. Өнгөрсөн онд ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК 60 сая дахь тонн нүүрсээ олборлож, нэг тэрбум ам.долларын борлуулалттай, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийг мөн л хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөөд байв. Харин хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг тараах шийдвэр гаргасан нь монголчуудад байгалийн баялгаасаа ашиг хүртээгээд зогсохгүй, хөрөнгийн зах зээлд хөтөлсөн үйл явдал болсон юм. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авчихаад, ногдол ашгаа хүлээж байсан олон аж ахуйн нэгжийн магнай тэнийсэн.
 
Хөдөлж буй хөрөнгийн зах зээл“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
 
Монгол төрийн компани зөв менежмент явуулаад, ашигтай ажилласан. Төр муу менежер биш гэдгийг харуулж байна. Тийм учраас 10 жил дуншсан хувьцаагаа амь оруулж, иргэддээ болон төрдөө ногдол ашгаа хуваарилахаар боллоо.
 
 
 
Хөрөнгийн зах зээлд хөтлөх нь
 
Эхний алхам ийнхүү хийгдсэн. Цаашид үнэт цаасны компаниудын сурталчилгаа, салбарын бодлого 2.5 сая иргэнийг хөрөнгийн зах зээлд дагуулах учиртай. Тэгвэл юун ЖДҮ-ийн зээл хөөцөлдөх. Хүртээмжгүй байна гэж гоншигонох. Компаниа, санаагаа олон нийтэд санал болгож, хөрөнгө босгож үйлдвэрлэлээ эхлүүлэх боломж болно. Ганцхан жишээ авахад Ховд аймагт цементийн үйлдвэр барихаар болж Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан байдаг. Энэ нь баруун бүсийн цементийн хэрэгцээг хангах үйлдвэр юм. Баруун бүсийнхэн нийслэлээс цементээ зөөдөг тул тээвэрлэлтээс эхлээд өртөг ихтэй. Гэвч үүнийг хөрөнгийн зах зээл хөгжсөн улсад баруун бүсийнхэнд өөрсдөд нь даалгах асуудал. Нэг нь санаачлаад, түүнийгээ нээлттэй олон нийтдээ санал болгоод, санхүүжилтээ орон нутгийн хөрөнгө оруулагчдаасаа босгох боломжтой юм. Ийм л шийдэлд хүрэх шинэ алхмыг 1072 хувьцаагаар дамжуулж монголчууд хийгээд байна. Хөтлөх эзэд нь энэ салбарынхны овжин маркетинг, оносон бодлого.
 
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр
 
Хөдөлж буй хөрөнгийн зах зээлМонголбанк тэрүүхэндээ нэг аян өрнүүлээд, Санхүүгийн зохицуулах хороо сургалт явуулдаг, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам дангаараа ажиллаад иргэдэд энэ талын мэдлэг олгох ажил үр дүнтэй болохгүй. Нийлж, кампанит ажил болгож, зөвлөл байгуулаад ажиллавал үр дүнд хүрнэ. Түүнээс гадна гаднын хөрөнгө оруулалтыг энэ зах зээл дээр оруулах ёстой. Ингэхийн тулд хуулийн хэрэгжилтийг анхаармаар байна. Хуулийн хэрэгжилтийг хянах байгууллагууд ажлаа хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж байж, тэд орж ирнэ. Компаниудын засаглалыг сайжруулах, санхүүгийн тайлангаа ил болгох зэрэгт анхаармаар байгаа юм. Ингэхийн тулд мөн л хууль хэрэгжүүлэх ёстой. Татварын таатай орчин энд бас чухал


Нийтэлсэн огноо2020-07-06