1 MONGOLIA’S SUCCESS AND CHALLENGES AGAINST COVID-19 WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2020/08/13      2 FIRST EVER RAILWAY BRIDGE CONNECTING RUSSIA & CHINA TO OPEN IN 2022 WWW.RT.COM PUBLISHED:2020/08/13      3 CABINET MEETING: SMALL, MEDIUM-SIZED ENTERPRISE DIRECTORATE ESTABLISHED WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2020/08/13      4 MAN DIES OF BUBONIC PLAGUE IN MONGOLIA WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2020/08/13      5 MONGOLIA’S SUMO CHAMPIONS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2020/08/13      6 REGISTERED UNEMPLOYED DECREASED BY 0.9 PERCENT FROM JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/13      7 GOVERNMENT DEBT ROSE BY 1.7 TIMES BETWEEN 2015-2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/13      8 RUSSIA HAS $1.5BN PLAN TO DENT CHINA’S RARE EARTH DOMINANCE WWW.MINING.COM PUBLISHED:2020/08/13      9 CHINA’S BOOMING COPPER IMPORTS AN ECHO OF THE LAST CRISIS WWW.MINING.COM PUBLISHED:2020/08/13      10 IOM FACILITATES RETURN OF 185 MONGOLIANS STRANDED IN CZECHIA WWW.RELIEFWEB.INT PUBLISHED:2020/08/12      ХЯТАД УЛС 2035 ОНООС ӨМНӨ ТӨМӨР ЗАМЫН УРТАА 200,000 КМ-ЭЭР СУНГАНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/13     ЭКСПОРТ ӨМНӨХ САРААС 16.9 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ГАДААД, ДОТООДОД ХӨРВҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     ЛОКАРНО КИНО НААДАМД МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД ГУРВАН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     ОРОС УЛС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХЯТАД УЛСТАЙ ӨРСӨЛДӨХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗАРЛАЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИУД 67.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙЖЭЭ WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/13     ОХУ 2 ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ВАКЦИНАА ОЛНООР ҮЙЛВЭРЛЭЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ХОЁР ТАЛ САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/12    

COVID-19-ийн нөлөөнөөс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, бууруулахад АХБ $440 мянгаар санхүүжүүлнэ www.ikon.mn

Монгол Улсын хэмжээнд шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий 440,000 ам. долларын санхүүжилттэй техникийн тулалцааны дэмжлэгийг Азийн хөгжлийн банк батлав.
 
“COVID-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөллүүд бий болоод зогсохгүй гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн тоо ихээр нэмэгдсэн. Тиймээс энэхүү техникийн туслалцааны дэмжлэг нь цар тахлын энэ цаг үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хариу арга хэмжээ авах механизмыг сайжруулах, улмаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой” хэмээн АХБ-ны Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Вироника Мэндизабал Жоффре онцлон хэллээ. Мөн тэрээр “Уг техникийн туслалцааны дэмжлэг нь цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор АХБ-наас үзүүлж буй анхны дэмжлэг гэдгээрээ ихээхэн онцлогтой” хэмээн тодотгов.
 
Цагдаагийн байгууллагын статистик тоон мэдээний дагуу 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 1,900 зөрчил бүртгэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд уг тоо 63 хувиар нэмэгдэж, 3,100-д хүрсэн байна. Эдгээр зөрчлийн дийлэнх буюу 77 хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж, тэдгээрийн 93 хувьд нь эмэгтэйчүүд өртжээ.
Цар тахлын хөл хорио, тусгаарлалтын дэглэмээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн хувьд шаардлагатай дэмжлэг туслалцаа, зөвлөх үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдаж, улмаар гэртээ хүчирхийлэл үйлдэгчтэй нэг дор үлдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм.
 
Монгол Улсын хэмжээнд нийт 14 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагууд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд хуулийн болон нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, түр хамгаалах байраар хангадаг юм. Эдгээр түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь COVID-19 цар тахлын үед ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хэдий ч хохирогч, даван туулагчдын аюулгүй байдлыг ханган үйлчилгээ үзүүлэх хувийн хамгааллын хэрэгслээр дутагдаж байна. Ялангуяа хамгаалах байранд шинээр хохирогч, даван туулагч ирэх тохиолдолд өмнө байсан хохирогч, даван туулагчдын дунд халдвар хамгааллыг хангах нь чухал байсаар байна.
 
Энэхүү техникийн туслалцааны дэмжлэгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд анхлан үйлчилгээ үзүүлэх хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн албан хаагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хувийн хамгаалах хэрэгсэл, анхны тусламжийн хэрэгслээр хангах юм. Түүнчлэн зөөврийн ЭХО аппарат 3 ширхгийг, цахим хэрэгслээр дамжуулан зөвлөгөө өгөхөд шаардагдах мэдээллийн технологийн техник хангамжийг мөн нийлүүлнэ.
 
Хууль зүйн үндэсний хүрээлэн болон “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ (ХЭҮТ)-ын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор чатбот хөгжүүлэх замаар мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн, COVID-19 цар тахлын улмаас сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус техникийн туслалцааны дэмжлэгийн хүрээнд ХЭҮТ-д сэтгэл зүйч богино хугацаагаар ажиллуулах юм. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх албан хаагчдад зориулсан сургалт, хамгаалах байрны албан хаагчдад зориулсан стресс менежмент болон сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчдэд зориулан сургагч багш бэлтгэх сургалтуудыг цахимаар зохион байгуулна.
 
Техникийн туслалцааны дэмжлэг нь нийт 440,000 ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 400,000 ам.долларыг АХБ-ны “Техникийн туслалцааны тусгай зориулалтын сан”-гийн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлж, үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс санхүүжүүлэх юм. Түүнчлэн уг техникийн туслалцааны дэмжлэг нь Ядуурлыг бууруулах Японы сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


Нийтэлсэн огноо2020-07-07